Өвчиндөө бууж өгөөгүй бүсгүй

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 04 сар 18

Меган Салливан хэмээх энэ бүсгүй "Дэлхийн 7 гайхамшиг"-ийг үргэлж үзэхийг хүсдэг байжээ. Гэвч тэр эрүүл үедээ бус өвчтэй гэдгээ мэдсэн хойноо л сая нэг өөрийн хүслийг гүйцээсэн аж. 31 настай бүсгүй ууланд авирч байгаад 15 метрийн өндрөөс хөл алдан унаж, маш хүнд бэртэл аван эмнэлэгт хүргэгджээ. 

Өвчиндөө бууж өгөөгүй бүсгүй
 

 

Харамсалтай нь түүний бэртэл зүгээр ч нэг бэртэл биш, бүр хорт хавдар хэмээн оношлогдов. Ингээд өвчтэй болсон бүсгүй мөрөөдлөө биелүүлэхээр шийджээ. Тэр 13-хан хоногийн дотор дэлхийн 7 гайхамшгийн ихэнхийг үзэж, аялсан байна. 

 

 

 

Эхний өдөр - Мачу Пикчу, Перу

 

 

Хоёр дахь өдөр - Чичен Ица, Мексик

 

 

Дөрөв дэх өдөр - Есүс Христийн хөшөө, Бразил

 

 

Зургаа дахь өдөр - Колизей, Итали

 

 

Найм дахь өдөр - Петра, Йордан

 

 

11 дэх өдөр - Таж Махал, Энэтхэг

 

 

12 дахь өдөр - Цагаан хэрэм, БНХАУ

 

 

Нийт 13 өдрийн турш тэрээр 45 мянган км зам туулан, 15 орноор, 15 нислэг дамжин аялжээ. Энэ бүхний эцэст Меган бүсгүй, "Амьдралын хамгийн сайхан боломжуудыг бид үргэлж хойш нь тавьж, заримдаа бүр түүнээсээ айж алддаг. Ингэх нь ямар ч утгагүй болохыг би ойлгосон" -хэмээн инстаграм хуудастаа бичиж үлдээжээ. 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх