Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 04 сар 19
・ 1

Н.Энхбаярын давхар нүүдэл МАН, МАХН эвсэж сонгуульд оролцох ноорог хэдийнэ бэлэн болж, МАН-ын Бага хурал, МАХН-ын Бага чуулган, Удирдах зөвлөл, Гүйцэтгзх товчооны хурлын шийдвэрийг л хүлээж байгаа тухай УИХ-ын гишүүн Ч Хүрэлбаатар, Ч.Улаан нар өчигдөр Төрийн ордонд хийсэн хурлын үеэрээ мэдэгдсэн.
Ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсанаар МАН, МАХН-ынхан ирэх сонгуульд 51:25 гэсэн харьцаатайгаар эвсэж оролцохоор тохиролцоод байгаа юм.
Гэвч энэ тохироо МАХН-ын даргад чамлалттай санагдсан бололтой. Тэрбээр давхар нүүдэл хийж эхэлжээ.
МАН-ын Бага хурал, АН-ын ҮЗХ-ны хурлын товыг зарласны дараа буюу өнгөрөгч амралтын өдөр Сөүлээс Улаанбаатарт газардсан МАХН-ын дарга Н.Энхбаяр эвсэж сонгуульд оролцох эсэхээ МАН-ынхан Бага хурлаараа дэнслэхтэй зэрэгцэн АН-ын дарга З.Энхболдтой уулзжээ. Зүгээр ч нэг товлоогүй энэхүү уулзалтаар МАХН-ын дарга Н.Энхбаяр ирэх сонгуульд МАН-тай хамтарч оролцохоос гадна АН-д хувилбар бий эсэх талаар ярилцсан байна.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.