Томынхоо нөмөрт жижгүүд нь сууж, мөрийн хөтөлбөрт нь нэгдэх үү?

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 04 сар 19

МАХН Бага чуулганаа өнөөдөр 10.00 цагт эхлэхээр товлосон. Чуулганаар 2016 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөр, МАН-тай эвсэн сонгуульд оролцох талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

Үүнтэй зэрэгцээд МАН–ын Бага хурал үргэлжлэн явагдана. Бага хурлаар МАХН-тай эвсэх асуудлыг хэлэлцэх хэлэлцэх юм.  Өчигдөр тус хуралдаанаар 2016 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж, гишүүдийн саналыг сонсон, орон гарсан гишүүдийн оронд шинээр Бага хурлын гишүүдийг батламжилсан. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан Б.Жавхлан, Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны дарга н.Энхтөр, н.Мөнгөншагай нарыг Бага хурлын гишүүн болгосон юм.

Мөн өнөөдөр ИЗНН Үндэсний хорооны хуралдаанаа үргэлжлүүлж, мөрийн хөтөлбөрөө эцсийн байдлаар батлах юм. Хуралдаанаар  Ардчилсан нам, МҮАН, Эх орон нам, ХҮН, Тусгаар тогтнол эв нэгдлийн намаас ирүүлсэн нэгдэх болон эвсэх асуудлыг нээлттэй үлдээсэн тул өнөөдөр хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.  Ардчилсан намын хувьд өчигдөр Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаа хийж,сонгуулийн мөрийн хөтөлбөрөө баталсан байна. 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх