Н.Энхбаярын дуусашгүй шунал

Улстөр ・Нийтэлсэн: Хөхөө 2016 04 сар 19 ・ 25

Угшил нэгтэй хоёр нам эвсэх  асуудал үндсэндээ цэгцрээд байлаа. Гагцхүү МАН-ын Бага хурал, МАХН-ын Бага чуулганаар хэлэлцсэнээр эцэслэх бай. Намын ажлын хэсгийнхэн үндсэндээ тохиролцоод  байсан ч  сонгуулийн чимээнээр БНСУ-аас эргэн ирсэн Н.Энхбаяр ажлын хэсгийнхний саналыг өөрчилж  эхэлжээ. Түүгээр ч барахгүй тэрбээр хуульд заасан хугацаа дуусахаас өмнө буюу өнөөдөртөө багтаж, бусад намтай эвсэхээр МАН-тай тохиролцсон учраас хоёр намын удирдах төвшний  хурал хуралдаж байх зуур гадуур  бусад намтай яриа хэлцэл, уулзалт зохион байгуулж эхэлсэн гэнэ.

Үндсэндээ хоёр намын ажлын хэсэг ярилцаж тохиролцоод байтал ИТХ-д авсан санал, суудлын тоог 2012 оны УИХ-д авсан саналын тоог харгалзан үзнэ гэснийг өөрчлөхөөс гадна квот  тогтоохдоо 70-80 хувийг МАН, 20-30 хувийг МАХН авна гэдгийг нэмж  оруулахаас гадна Засаг даргыг авсан суудлаас үл харгалзан сөөлжлөн тавина гэдгийг өмнө нь тохирсон байдлаас тэс өөр болгох саналыг ирүүлсэн байх юм. Гэтэл  эвсэх эсэх ажлын хэсгийнхний баталгаажуулсан санамж бичгийн тавдугаарт өмнө нь тохирсон саналаасаа буцахгүй гэдгийг албан ёсоор баталгаажуулсан байжээ.

Гэтэл ийнхүү Н.Энхбаярын их шунал дээрх гэрээ хэлэлцээрийг өөрчлөхөд хүргээд байна. Энэ бол ганц Н.Энхбаярын хүсэл шунал бөгөөд МАХН-ын олон мянган гишүүний хуучин намтайгаа эвсэх хүслийг ийнхүү дэвсэллээ. Ямартай ч МАХН-ын дарга ийнхүү хувь, арьсаа бодож шийдвэр гарган, сар гаруй ярилцсан  хоёр намын ажлын хэсгийнхний ажлыг үнэ цэнэгүй болгож орхив.  Н.Энхбаяр ийн  илүү эрх ашиг харж эхэлсэн нь ч учиртай гэнэ.

Тухайлбал, МАН, МАХН-тай нэгдсэнээр сонгуульд ялалт байгуулах нь улам баттай болно  гэж  олон нийт харж байгаа энэ үед АН-ынхан хөшигний  цаагуур элдвийг сэдэж эхэлсэн сураг дуулдаж  байна. Тухайлбал, Н.Энхбаярыг цагаатгах хуулийн төсөл санаачлаад зогсохгүй Ц.Оюунбаатараар өргөн бариулснаар эрх баригчид олны хүчээр батлахаар ярилцаж тохиролцсон гэнэ. АТГ Н.Энхбаярыг улс төрийн албан тушаал хаших боломжгүй гэчихээд байгаа энэ үед АН-ынхны адын хүслийг ашиглан өөрөө төрийн албан тушаал хаших боломжтой болох нь л түүнд  номер нэг асуудал байсан нь ийнхүү тодорхой харагдаж эхэллээ.

Нэг ёсондоо Н.Энхбаяр гэдэг хүнд МАХН гэх нам, түүний цаана байгаа олон мянган дэмжигчээс илүү хувь эрх ашиг нь ямар их үнэ цэнэтэйг энэ байдлаас харж болохоор байна.  Ямартай ч Н.Энхбаярын шунал дуусахгүй гэдэг нь ийнхүү илт болов.

 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

25 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Болороо / 2016 04 сар 27/

    Олон жилийн түүхтэй намаа одоо хүртэл дэмжиж явдаг шүү Энхбаяр идэж уусан бол гадныханд улсаа худалдаж байгаа тэд нар юу болох уу шунал уу

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 27/

    enhbayariin ved uls oron iim bgagbi shvv dee hedii idsen ch uchirtai hiisen yumtai idej bga shvv dee zaluusaa ug hvniig tarhiig ajiluulaj ashiglaj chadwal ch amjilt garna l daa ug ni

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 26/

    erhiig ni hyazgaarlaad daramtlaad baihad uur yah wum be

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 24/

    Энэ чөтгөр 12 жил монгол төрийн толгойд байхдаа хуучинсаг авилгач гэдгээ харуулсан Одоо хуучнаа санагалзсан хэдэн хуучинсагууд л дэмжээд байх юм

    1
    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 24/

    ЭХ ОРНЫХОО ТУСГААР ТОГТНОЛ ЭВ НЭГДЭЛ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ГЭСЭН СЭТГЭЛИЙН ДУУСАШГҮЙ ШУНАЛТАЙ ХҮН ДЭЭ ЭНХ БАЯРЫН ТӨЛӨӨ ДЭМЖЬЕ

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 24/

    enhba

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 23/

    SHUNALSAAD BAIH YUM ALGA L BNASHD.YAMAR YUM N HENII UMNUUS INGEJ BICHEED BAIDINN BOLDOO.SANAL BODOLOO HELEH L HEREGTEISHD.

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 22/

    Энэ хүнийг дэмжих хэрэгтэй юм шиг бна даа

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 22/

    AH,MAH.MAXH. ene hulgaichuudaas bugdengees ni salmaar bna tamin ee

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 22/

    hun bolgon chunaltai chu de elbegdorj, bayrtsogt, cy.batbold, bathuu. bugd duusachgyi chunaltanguud ali ali bugd adilhan ene humuus bugd uhej baijl chunal ni ugui bolon doo

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 20/

    шунал дуусашгүй биш дуусах байх,түүнийг үхэнгүүт шунал зогсох байлгүйдээ.

    1
    Хариулах
  • bumbar / 2016 04 сар 20/

    mongolchuud ewtei baihdaa hvchtei eh ornoo ondiilgoh tsag ni bolloo 90jiliin tvvhtei namaa demjii

    Хариулах
  • bumbar / 2016 04 сар 20/

    1000zam tawisan odoo tomor zamaa tawiaa enhbart

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 20/

    enhbayr uls ornoo udirdaad awaad ywchih chadwartai hvn sn uls torch shvv dee

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 20/

    Ж.Д.:Энхбаяраас.салсан нь дээрээ.

    2
    Хариулах
  • Дорж / 2016 04 сар 20/

    Үнэхээр шуналтай, өс хонзон өвөрлөгч юм даа. МАХН гишүүд гэж байгаа нөхдүүд өөрийн гэсэн толгойтой хүн байдаг юм болов уу? Чааваас. Архангайн засаг дарга хийж байгаад хөөгдсөн ямарч боловсролгүй, төслийн асар их хөрөнгийг идэж шамшигдуулсан Цэдэндамба гэдэг итгээд хүртэл сууж харагдах юм. Ийм л авил

    1
    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 20/

    монгол улс, эх орондоо их зүйл хийх бүтээх хүн өөрт ашиггүй үед гадагшаа гарч яваад л өөрт ашигтай үед ирээд байх уу, үнэхээр Монгол гэсэн зүрх сэтгэлтэй бол эх орондоо ямар ч үед байл даа,

    1
    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 19/

    Enhbayar yamar neg argaar garah l heregtei shu dee.hawchigdahgui bolson tsagt eh orondoo ikh ajil hiine geg itgej bn.minii bodloor zuw bn

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 19/

    Enhbayariin buruu bish bh gej bodoj bn harj l baiya

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 19/

    Gal Garnaa ard rumen mln

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 19/

    Novshiin enhdayriig orshoovol Olson horongiin huraa

    1
    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 19/

    MAHN-HAN butehgui shuu BUZAR suganii usnees ch DOLOON DOR SHUU

    1
    Хариулах
  • bumbar / 2016 04 сар 19/

    bumbar enhbayr eh orondoo olon zuil hiisen hvn ene hvntei man nam tohiroo hiih heregtei

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 19/

    энэ луйварчин өвгөнд ан ман- хоёулаа л хулхидуулаад байх юм. энэ махн- с зүгээр л сал.

    1
    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 19/

    энэ луйварчин өвгөнд ан ман- хоёулаа л хулхидуулаад байх юм. энэ махн- с зүгээр л сал.

    1
    Хариулах