Намууд тойрсон “зутан”

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 04 сар 20 ・ 2

Өнөөдөр 18:00 цагаас өмнө  улстөрийн намууд мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар хүргүүлэх учиртай. Энэ ч үүднээс  шинэ долоо хоног эхлэнгүүт улстөрийн намууд  жижиг  том гэлтгүй өөр хоорондоо үймж эхлэв. Аль нэг намтай эвсэх эсэхээс хамаарч мөрийн хөтөлбөрийн жанжин шугам гарах учир  тэд чухал шийдвэрийн өмнө ирцгээсэн гэж болно.


Муу нэртэй АН хамгийн “суудалтай” нь байв

АН-ын фракц хоорондын үл ойлголцол иргэний дайн дэгдээж магадгүй хэмжээнд хурцдаж, Баянгол зочид буудлын гадаа томоохон үймээн болсон. Энэ бол дөрөвдүгээр сарын 11. Их тэнгэрт эв нэгдлийн асуудлаар санаа бодлоо нэгтгэсэн гэх мессежийг сошиалаар цацсаны маргааш энэ асуудал дэгдсэн. Улмаар МоАХ фракц засгийн газраас дөрвөн сайдаа эргүүлэн татна хэмээн зарлаж, Х.Баттулга бие дааж нэр дэвших асуудал сөхөгдөөд амжив.

Гэвч  тэд энэ сарын 18-нд  ҮЗХ-гоо хуралдуулж, мөрийн хөтөлбөрөө нам жимхэн байдлаар батлав. Өнөө хурцадмал үл ойлголцол ҮЗХ-ны хуралд чөдөр тушаа болсонгүй. Хэдийгээр Х.Баттулга хуралдаа ирээгүй ч АН-ынхан 16 дэд ажлын хэсгийн боловсруулсан мөрийн хөтөлбөрийг  хэлэлцээд, ажлаа явуулдгаараа явуулсан гэж болно. АН хэнтэй ч эвсэхгүй, дангаараа сонгуульд оролцоно. Нэгэнт ҮЗХ хуралдаад үүнийгээ бат нут болгочихсон тул тэд өнөөдөр мөрийн хөтөлбөрөө хүргүүлэхдээ асуудалтай тулгарахгүй. Ингэж дотоод зөрчил ихтэй, том толгойтой олон гишүүдтэй гэгддэг АН эцсийн дүндээ галаа цурманд  оруулж, өнөөдөр амгалан байгаа нь сайн хэрэг юм.

Нөгөө талд АН  ирэх сонгуульд МАН-ын саналыг хуваах такткийг хамгийн мэргэнээр бодож олов. Тэр нь МАН, МАХН хоёрын гар барилтыг бусниулж, өөрөө уснаас хуурай гарах арга. Тэд Н.Энхбаярын эмзэг сэдэв дээр тоглолт хийж, чимээгүйхэн байдлаар их эвслээс  салгаж, түүнд сонгуульд өрсөлдөх боломж олгох явдал байв. Юун төлөө эрх барьж байгаа билээ, тэд үүнийгээ ашиглаж гарцаа тодорхойлохоор зорьж буй.


МАН муухай харагдахгүй ч тохирооноос “жийгдсэн” дүртэй  үлдэв

МАН, МАХН  энэ сарын 18-ны өдөр хамтарсан мэдээлэл хийж, ажлын хэсгийн хүрээнд эвсэх асуудлаар санал нэгдсэн гэдгээ уламжилсан. Ингэхдээ  тэд УИХ-ын сонгуулийн мандатыг хоёр 51:25, жагсаалтыг 18:10-аар хуваахаар тохиролцсон гэдгээ онцолсон юм. Тодруулж хэлбэл, УИХ-ын сонгуульд МАХН тойрогт 15, жагсаалтад 10 нэр дэвшигч буюу нийт 25. МАН тойрогт 33, жагсаалтад 18 нийт 51  хүнийг тус тус нэр дэвшүүлэхээр тохиролцоод байсан.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • баяраа / 2016 04 сар 20/

    МАН АН 2 дахиж гарахгүй ээ болгон бүтээн гээд гардаг шаал худал зүйл байдаг шүү дээ ард түмнээ дандаа шулдаг намууд шүү дээ энэ 2 чинь

    Хариулах
  • bumbar / 2016 04 сар 20/

    ardchilal ahij garhgvi shvv dee

    Хариулах