Мөрийн хөтөлбөр үү, мөрөөдлийн хөтөлбөр үү, бурхан минь

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 04 сар 21

Үндэсний аудитын газарт улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө өчигдөр хүлээлгэн өглөө. УИХ-ын намрын чуулганаар баталсан Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал болон бусад бичиг баримтад уялдуулан мөрийн хөтөлбөрөө боловсруулах учиртай нам, эвсэл, бие даагчид яаран сандран хөтөлбөрөө боловсруулж зарим нь өчигдөр тун оройхон хүлээлгэн өгчээ.

АН-ын тухайд найман жилээр боловсруулсан “Монгол хүн-2020” хөтөлбөртөө бага зэргийн засвар хийгээд өчигдөр 17.30 цагийн үед Үндэсний аудитын газарт хүргүүллээ. Өөрөөр хэлбэл, Ажилтай орлоготой, Эрүүл чийрэг, Эрдэм боловсролтой, Аюулгүй орчинтой, Эрх чөлөөтэй монгол хүн гэх мөрийн хөтөлбөр үндсэн концепцийн хувьд өөрчлөгдөхгүй, өнгөрсөн дөрвөн жилд хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж эхэлсэн ажлаа дүгнэж үзээд хийгээгүйг нь өөрчилж, шинээр хийх ажлаа нэмээд хүргүүлжээ.

Харин МАН-ынхан хоёр өдөр хуралдаж, МАХН-тай хамтран мөрийн хөтөлбөрөө боловсруулах гэж чамгүй удаан хугацаанд хүлээсэн. Гэвч хоёр намын эсвэх нэгдэх асуудал хэн хэнийх нь шантаажаас болж бүтэлгүйтсэн учраас тус тусдаа өргөн мэдүүлэв. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт 17.00 цагийн орчимд “Бид хамтдаа” мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүллээ. Хөдөө аж ахуйг хөгжүүлж эдийн засгаа солонгоруулах, хөнгөн үйлдвэрийн салбараа бодлогоор дэмжих зэрэг халамжийн бодлогыг чухалчилсан мөрийн хөтөлбөр болжээ. МАХН-ын хувьд өнгөрсөн нэг жилийн хугацаанд намын үүр хороодын гишүүдээр хэлэлцүүлсэн “Хөгжлийн их хөтөлбөр” нэртэй мөрийн хөтөлбөрөө өчигдөр мөн л хуулийн хугацаандаа амжиж хүргүүлэв.

10+30+60=100 буюу арван жилийн дотор 60 тэрбум ам.доллар зарцуулж хөгжлөөрөө дэлхийд эхний 30 орны тоонд багтах, мянганы хөгжлийн төмөр зам барих, хурдны галт тэрэгний замтай болох, орон сууцгүй бүх өрхийг “0” түрээсийн зарчмаар орон сууцтай болгох, оюутны сургалтын төлбөрийг үе шаттайгаар төр 100 хувь хариуцдаг тогтолцоо руу шилжих, 150.000 хүн амтай аж үйлдвэр, инновацийн цогцолбор найман хоттой болох зэрэг зүүний чиг баримжаатай намуудын боловсруулдаг халамжид түшиглэсэн мөрийн хөтөлбөрийг боловсруулснаа хүргүүлжээ. Энэ мэтээр эвсэх, нэгдэх тухай ярьж байсан бүх нам эвсэл дангаараа мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн юм. УИХ-ын сонгуульд хамтдаа эвсэл байгуулж орох тухай ярьж байсан ХҮН, МҮАН, ИЗНН мөн л дан дангаараа хөтөлбөрөө боловсруулжээ. Ногоон үзэл баримтлалыг чиг баримжаа болгодог ИЗНН-ынхан 2012 оныхтой адилхан “Амьдрал” нэртэй мөрийн хөтөлбөр боловсруулсан аж. Харин Монгол Улсын хамтын хөгжлийн бодлогыг төр - хамтын оролцоо - шинжлэх ухаан гурвалсан холбоонд шатлан төлөвлөж, хэрэгжүүлэх зорилго тавьсан ХҮН-ынхан 2016 оны сонгуулийн жил Монгол Улсын язгүүр эрх ашиг, хүнээ дээдэлсэн үзэл баримтлалаар мөрийн хөтөлбөр боловсруулсан хэмээлээ.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу
 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх