МАНАН л биш бол ”Чөтгөр”-тэй нэгдсэн ч яахав

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 04 сар 21 ・ 20

 

Хэдхэн хоногийн өмнө “Тусгаар тогтнол эв нэгдлийн нам” хэмээх нам Ээлжит бус Их хурлаа хийж намын даргаар УИХ-ын гишүүн Г.Уянгыг томилсноо зарлалаа.  Эх оронч залуусын байгуулсан нам хэмээх тайлбартай тус намыг УИХ-ын гишүүн Х.Баттулгынх хэмээн тамгалаж байсан ч өчигдрөөс эхлэн цаад эзнийх нь тухай жиг жуг яриа саарал ордноор газар авлаа.

 

Уг нь тус намын санхүүжүүлэгч нь УИХ-ын гишүүн Х.Баттулга, тэрбээр Монгол тулгатны 100 эрхэмд орсон хөгшчүүлийг эгнээндээ нэгтгэж тэднээр сурталчилгаагаа хийлгэх гэж байна хэмээн ярьж байсан юм. Энэ нь ч үнэний ортой байх магадлалтай. Яагаад гэвэл “Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам”-ын тайзны ард Херо Баатар ажиллаж, УИХ-ын гишүүн Х.Баттулгын данстай С1 телевиз шууд дамжуулсан юм.

 

МАН-ын гишүүн Ш.Сайхансамбуу, АН-ын гишүүн Х.Баттулга, эрэн сурвалжлагдагч Ц.Баянбилэг, эрхэмсэг “поп” хатагтай Г.Уянга нар эв нэгдлийн намаар хэлхэлдэх нь жам ёсных гэх үү дээ.

 

Харин намаас нам дамжин жигүүрлэдэг “Поп” хатагтай Г.Уянгыг яагаад тус намын даргаар тавих болсон бэ гэдэг асуултын хариуг бүгдээрээ л олохыг хичээж байв.  Хаана эрх мэдэл, албан тушаалын боломж байна тэнд л  очих хүсэлтэй “Үйлчлэгч” гишүүдийн тухайд нэр цэвэр, шинэхэн, хөрөнгөлөг намын анхдагч болох мэдээж сайхан. Анхдагч гэдэг утгаараа жагсаалтын дээгүүр бичигдэнэ. Бас өрсөлдөгч улс төрийн хүчнүүдийг муулж, хийж байгааг нь, байж байгааг нь хар гэж “поп”-дох боломжоор дүүрэн. Бас сонгуулийн өмнөхөн намын дарга болно гэдэг өөрөө супер.

 

За энэ ч яахав. Гол асуудалдаа ороё.

 

Намаасаа гарч, бие даан нэр дэвшинэ хэмээж буй Х.Баттулгынх гэх шошготой, УИХ-ын гишүүн Г.Уянга даргатай энэ “Учир битүүлэг” намыг мэндэлснийх нь дараахан УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу “Нууц ноён”-тон нь болох хүсэлт тавьсан гэх мэдээлэл байна. Түүгээр ч барахгүй Ш.Сайхансамбууд тодорхой хэмээний оролцоо байж магадгүй хэмээх таамаглал хөвөрч байна. Завхан аймгийн ард түмний буянаар УИХ-ын гишүүн гэх эрхэм алдрыг хүртээд амжсантэрбээр улстөрийн тоглолтыг өлхөөн хийчих санаатай эр л дээ. Гэхдээ энэ удаа Завхан аймагт дүүгээ “сойж” өөрөө хэрхэх нь тодорхой бус байгаа нь энэ намтай холбоотой байж магадгүй юм. Намынхаа эсрэг шүүмжлэлийн үгийг гамгүй шиддэг тэрбээр намаасаа туурга тусгаарлана гэдэг асуудал нь хурууны үзүүрээр хийчих ажил биз.

 

Харин тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга нь Ц.Баянбилэг хэмээх залуу байдгийг зарим хэвлэлүүд онцлож байна. Дарга нараасаа дутахгүй дуулинтай энэ эр бусдыг залилан мэхлэх гэмт хэрэгт холбогдож, байцаалт өгч байх хугацаандаа оргон зугатсан учраас эрэн сурвалжлагдаж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Өөрөөр хэлбэл тус намын нарийн бичгийн дарга нь нийгмээс нуугдан ажиллаж амьдарч байгаа бололтой.

 

Ийм л зартай эрчүүдийг эгнээндээ нэгтгэсэн “Тусгаар тогтнол эв нэгдлийн нам” нэр шигээ л тусгаар тогтнохыг хүссэн намдаа гомдогсод буюу АН, МАН-ын болон бусад гишүүдээс бүрэлдэж буй бололтой юм. Эрх мэдлийн төлөө тэмцэлд энэ байтугай нь эвлэлдэхээр зэхэж байхад МАН-ын гишүүн Ш.Сайхансамбуу, АН-ын гишүүн Х.Баттулга, эрэн сурвалжлагдагч Ц.Баянбилэг, эрхэмсэг “поп” хатагтай Г.Уянга нар эв нэгдлийн намаар хэлхэлдэх нь жам ёсных гэх үү дээ. Тэдний хувьд МАНАН л биш бол чөтгөртэй нийлсэн ч яахав байлгүй дээ.

 

24tsag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

20 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 04 сар 22/

    Баттулга стратегийн өндөр ач холбогдолтой шинэ төмөр замын 68 хувийн эрх мэдлийг Хятадуудад өгсөн урвалттай нь бүр ч илүү хатуугаар хандаж эх орноосоо урвасан гэж үзэн хатуу цээрлэл үзүүлнэ . Х Баттулгын хулгайлж хууран мэхлэх замаар бий болгосон бүх хөрөнгийг нь хураах хэрэгтэй. Ард түмний хайртай

    1
    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 22/

    ed nar uhsen balantsagnii mongol ulsaaa bodoh bileedee. yaj yamar argaar mungu ideh be. uurin kompania yaj ashigtai ajluulah be gesen hogin bodoltoi hulgaich nar nam baiguulj gemt hereg hiih gej bn tsaana chin

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 22/

    АН МАН хоёрыг нэг нүдээрээ харахаа больж буй энэ үед "чоно борооноор" гэгч болж ганц нэг суудал авах санаатай байгаа Баттулга мэтийн хорхойнуудад боломж хайж байгаа нь энэ. Ард түмэн төөрөлдөж дуусах нь. Сайхан ши болох байх даа.

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 22/

    hunii suguudeee ta nar denduu bgaa shuu.uynga battulga geh metiin novshnuud turuus zailah tsag n irleee. ene songuulid ard tumen ta narin esreg bgaa shuuu. idsen uusan chin denduu bgaa shuuu battulga geh metiin huni suguudee

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 22/

    hudlaaaa shaaaj nam baiguulsan ene novshnuudiig bid hezeech demjihgui. tsaashid ur huuhed, meddeg hun buhendee uurd hulgaich shuu gedgiig zahij yvah bolnoo. Ard tumniig ur udmaar n yaduugin zovlond ungah bolno ed nar. battulgin mafe udahgui il tsagaandaa garch aluurchid bolnoo yanaa. odooch gants ne

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 22/

    saihan sambuuu gej hun chin nartuulin tureeslegch naraaaa nohoin chineee toohgui hun shuudee. uuruu hudlaaa gal tavij uls turjuulen, tureeslegch naraaa hulihdaj ner tsever uldeh sanaatai hogiin buus shuudeee.

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 22/

    ard tumen min ene muuhai bohir gartai humuusiig songuuld demjih yum bol tegeel duusaaa yum bna. uynga metiin uls turin yanhan yugaach medehgui, hen alba tushaal ugch bn ter hunii tuluu bugsuu hudaldahad belen bgaa shuu. ene novshnuudiig huuli shuuhin baiguullaga shalgaaad uguuch. ard tumen ta nariig

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 22/

    baatar nevtruulegtee oruulsan humuusee ashiglah gej bgaa bol ter humuus chin hiidgee hiisen gavyatai humuus. ene bohir yumandaaaa oroltsuulah yum bol denduuu haramsaltai bndaaa. ene bol battulgin hiij bgaa ajil.

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 22/

    baatar nevtruulegtee oruulsan humuusee ashiglah gej bgaa bol ter humuus chin hiidgee hiisen gavyatai humuus. ene bohir yumandaaaa oroltsuulah yum bol denduuu haramsaltai bndaaa. ene bol battulgin hiij bgaa ajil.

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 22/

    baatar odooo hamt ajillaj bsan huuhneee shaasaar bgaaa nuhuruus n salgasan. odooo battulgiig dagaj ard tumniiig muljih gej bgaaa yum bndaaa muu hoogin pizdaaa chin

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 22/

    yanaaaa mongolchuudaaa mongoldoh mafe nam baiguulj bnshdeee. ene uls tur bish gemt hergiin uuur uurhai bolj bgaa yum bishuuu. ed nar uursdiin muu muuhai buhneee erh medleee ashiglan ugi bolgoh zorilgotoi humuus shuudee. odooo baatar metiin boovni usnuud hurtel ene suljeend orson bnshdee

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 22/

    odoo nam baiguulj bgaad neg mur mongolchuudiig yaduugin zovlon bolgoh gej bgaa yum bndaaa. uynga gej gechii hen namaig tooh bol gej zolbin tsarailj bhaar hudlaaa unen yrdag setguulcheee hiih heregtei. setguulch bhdaaa dandaaa namin hudal zuil yrdag banzal novsh bsan.

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 22/

    ha haa ene door bicheed bgaa hun yun Lenin be. naanchin battulga, uynga gej hulgaich narin talaar bicheed bgaa yum bishuu

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 22/

    eee huurhiii. battulgaa chin hulgaich bas nam baiguulj bgaa yumuu. uynga metiin gichi nar chin utsan huuheldei boltson yum bnduuu huurhii. iim archaagui yumnuud shuudee.ta nar nam baiguul ideh gej bgaa yumuu

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 22/

    В.И.Лениний төрсөн өдрийн мэнд хүргэе. Ленин хувьсгал хийж бид түүний буянд тусгаар тогтнолоо олж аваагүй бол хэний колони байх байсан бол. Лав Батүүл хотын дарга болохгүй байсан байх. Та нар улс төрийн хэрүүл хийгээд явж байхгүй байсан байх. Ленин бол МОНГОЛ орныг аврагч ,Агуу их хүн. Түүх үүнийг х

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 22/

    Ийм албин чөтгөрүүд яаж баяжих луйвардах вэ гэхээс монгол орныг хөгжүүлнэ гэвэл ХУЦВАА гэж хэлсэнтэй адил байх шүү. Баттулгыг яаралтай баивчилж шоронд хийх, Сайхансамбуугаар Нарантуулын хүмүүсийн шатсан барааны мөнгийг төлүүлж хохиролгүй болгох хэгэтэй байна даа.

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 21/

    Saikhansambuug bol demjij bna

    Хариулах
  • hen ch yahab dee?.... / 2016 04 сар 21/

    Mongol ulasiig abaad yabchih honsoortoi hyn garbal hench yahab dee!!!!ene ylas oron daanch hezyyd lee dee!!

    Хариулах
  • er hun / 2016 04 сар 21/

    zuitei demjij baina.

    Хариулах
  • шаабар / 2016 04 сар 21/

    Одоо яая гэхэв дээ АН МАН хоёрыг нэг нүдээрээ харахаа больж буй энэ үед "чоно борооноор" гэгч болж ганц нэг суудал авах боломж байж л таарна. Иргэд л төөрөлдөж дуусах нь энэ чинь аль намын хүн билээ гэж гайхах төөрч будилах энүүхэнд. Сайхан жүжиг болох байх даа.

    Хариулах