"Сайд олдохгүй бол буцахдаа С.Ламбааг зална"

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 04 сар 21 ・ 19

 

 

 

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг өнгөрөгч 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр авлигын хэргээр саатуулсан билээ. Түүнээс хойш Эрүүл мэндийн яам тогтсон сайдгүй, бараг 6 сарын нүүр үзлээ.

Хэдийгээр Шадар сайд Ц.Оюунбаатар Эрүүл мэнд, спортын яам /ЭМСЯ/-ны сайдын албыг түр орлон гүйцэтгэж, ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа хажуунаас нь дэмжиж байгаа ч он гарсаар буюу 2016 оны эхний гурван сард 0-5 хүртэлх насны 491 хүүхэд /үүний 427 нь 0-1 хүртэлх насны хүүхэд/ нас барсныг С.Ламбаа тэргүүтэй ЭМСЯ-ны мэргэжилтнүүд мэдээлсэн.

Тэд улаанбурхан өвчний улмаас олон хүүхэд нас барж байна хэмээх мэдээллийн дагуу дээрх мэдээллийг сэтгүүлчдэд өгч улаанбурханаар 59 хүүхэд л нас барсан гэсэн юм. Ямартай ч, эзэнгүй Эрүүл мэндийн салбарт энэ мэт гамшиг нүүрлэсээр байгаа нь ил байгаа билээ.

Тэгвэл ЭМСЯ-ыг хагас жил орчим эзэнгүй байлгасан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг улаанбурхан өвчнөөр олон хүүхэд нас барж байгаагаас үүдэлтэй түүнийг чиглэсэн олон нийтийн бухимдлын улмаас өнгөрөгч долоо хоногийн баасан гаригт мэдээлэл хийхдээ "Энэ долоо хоногт ЭМСЯ-ны шинэ сайдын нэрийг УИХ-д оруулж ирж хэлэлцэнэ” хэмээсэн. Тэгвэл Ерөнхий сайдын ард түмэндээ амалсан амлалт дуусахад ганцхан хоног үлдлээ. Энэ үед Ерөнхий сайдын сонголт С.Ламбаа болж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.

С.Ламбаагийн хувьд Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан туршлагатай нэгэн ч хагас жил "гологдсон”-ы эцэст ийнхүү сайдад дэвшиж байгаа нь "Лам олдохгүй бол буцахдаа чамайг зална аа” гэгчийн үлгэр болж байна.

 
Төгс
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

19 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 04 сар 28/

    Залуу чадвартай эмч нараас айгаад сайд тавьж чадахгуй байгаа Сайханбэлэгийг тереес зайлуулаач ээ залуучуудаа та нар хэзээ нойрноосоо сэрэх юм бэ

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 22/

    Эрүүл мэндийн салбарт наад тэтгэврийн өвгөнөөс өөр хүн байхгүй гээд дордмжлоод байгаа юм уу хайшаа юм бэ?????????? БОЛЬЖ ҮЗ ТА НАР. Бид эсэргүүцэж байна. Эсэргүүцэж байна. Эсэргүүцэж байна

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 22/

    САЙХАНБИЛЭГЭЭ чи наад ЛАМБААТАЙГАА НИЙЛЭЭД 2-ЛАА ЗАЙЛАА. ЗАЙЛААЧЭЭ хогнууд

    Хариулах
  • emch / 2016 04 сар 21/

    бурхан мин ламбаа гэжуу дээ

    Хариулах
  • emch / 2016 04 сар 21/

    nal nal gesen umaar yadag bainaa

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 21/

    Ламбаагуай нас болон эмчийн мэргэжил угуйгээ бодсон ч сайдад санаархахгуй бхаа. Хогшироод бур ярьж чадахгуй болсон бна лээ шуу дээ. Хоорхий

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 21/

    на Та бүхэн хүний өвчин зовлонг мөнгө олох хэрэгсэл болгодог хар капиталист сэтгэлтэй боллоо гэж үү.Кап-измд шил их хагараасай хүн их өвдөөсэй гэдэг юм Харин та бүхэн ийм нийгэм байгуулахыг хүссэн гэжүү

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 21/

    даг боллоо.манай эмч нарч бодмоор.урьдын эмч нар халууны шил чагнууртай байгаад л ард олныг эрүүл болгосон.Яагаад та нар хувь нийлүүлсэн эмнэлэг байгуулж ажиллаж болдоггүй юм бэ Яагаад та нар гадныхны өмнө толгой бөхийлгөнө вэ Та нар өөрсдийгөө дэлхийн жишигт хүрсэн гэдэггүй бил үү Та нарт гомдож ба

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 21/

    та бүхнийг монголынхоо эмч нарыг дэмжин дэлхийн хэмжээнд хүргэнэ гэж их л горьдлоо.Гэтэл солонгос эзэнтэй эмнэлэг монголоор дүүрч бидний ядуу иргэдийн кармааг хоослох боллоо.Манай эмнэлэгүүд бахь байдгаараа.Гадагшаа мөнгө урслаа гэдгээр бамбай хийж гаднын эмнэлгээр улсыг маань дүүргэж мөнгийг нь хам

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 21/

    Уг нь та бүхэн монгол орныг удирдах гэж гарч ирээ биз дээ Гэтэл ийм л янзтай улс орныг ард олныг удирдлаа даа Итгэл өгсөн ардын сэтгэлээр ингэж тоглолоо доо Удирдах гэдэг удирдуулах гэдэг ёс ч алга боллоо Арагүй өөрсдөө ёс жудагтай байгаагүй өлссөн чоно шиг бидний баялгийг зулгаалаа шүү дээ Ард олон

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 21/

    Лам олдохгүй бол буцахдаа зална гэдэг үг энэ засагт яг таарч байна Үнэхээр ерөнхий сайд ч ЭМС-ын сайдад ч яг л таарч байна Монгол хүмүүс яаж ийм үгийг олсон юм болоо гэж гайхаж байна Гайхалтай мэргэн үг дээ

    Хариулах
  • хүрлээ / 2016 04 сар 21/

    Танхимаа бүрдүүлж чадахгүй өдий хүрсэн ерөнхий сайд өшөө хэдэн хүний толгой залгих гээд хүлээгээд байгаа юм бол . Энхбаярын утсан хүүхэлдэй болчоод юу ч хийж чадахгүй байгаа арчаагүй эрийн тамтаг

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 21/

    Сайд олдохгүй биш, сайдыг нь өөрсдөө луйвардаж авах гээд томилож өгөхгүйгээр 6 сар Монголын ард түмний эрүүл мэндээр тоглосон ийм юмнууд соёлтой дэглэмтэй оронд бол өөрсдөө сайн дураараа огцордог вм мэдэв үү

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 21/

    humuusee ehleed eruuleer bodyo!2012 oni songuulin daraa aldart komunist n.enhbayarin namin komunist em udval saidaar ajilsan.daraa ni enhbayrt songuulin munge bosgoh gej baigaad shiilegdamba deelee numersen.odoo ex huulich oyunbaatar saidig orloj baigaa met bolovch yas yuamn deer eruul mendin salbar

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 21/

    Сайханбилэг, Ламбаа 2 ч ичихгүй манай салбараар тоглож байна даа. Гай нь өөрсөд дээр чинь бас үр хүүхэдэд чинь ирнэ дээ ирнэ

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 21/

    идэж ууж авахгүй бол сэтгэл санаа нь амрахгүй байгаа юм байналдаа. САЙХАНБИЛЭГЭЭ ЧАМАЙГ ОГЦОРОХЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХАН УРИАЛЖ БАЙНА

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 21/

    сайханбилэг, баярцогт 2 ИЧИХГҮЙ ИДЭЖ УУХНЭЭ. Эрүүл мэндийн яамны квоттой МАХН-аас дэвшүүлсэн мэргэжлийн сайдыг томилоод өвчинтэй чин сэтгэлээсээ тэмцэх салбарынхны үйл ажиллагааг үнэлж дэмжихгүй, өөрийн намын авилгачин өвгөнийг сайд болгочихоод Шийлэгдамба, Ганчимэг 2-р идүүлэх гээд балалсан мөнгөө

    Хариулах
  • шаабар / 2016 04 сар 21/

    10 мянган хүүхэд тутамд харьцуулан нас баралтыг тооцдог. Энэ зарчмаар бол нас баралт их биш байж болох. Гол нь бүрэн устсан гэж ДЭМБ-д бүртгэгдсэн улаан бурхан өвчнөөр ийм тооны хүүхэд эндсэн нь анхаарал хандуулах өндөр үзүүлэлт мөн.

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 21/

    59 hun huuhed nas barsan yum u lambaa guai thuuhun huuhed gesen ug uu

    Хариулах