Н.Энхбаярыг ялгүйд тооцох тохироонд Ерөнхийлөгч хориг тавьж магадгүй

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 04 сар 21 ・ 14

УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн "Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээ"-ны тухай тогтоолыг УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэхээр тохирсон гэсэн мэдээ байсан юм.
Тогтоолд "2015 оны долдугаар сарын 2-ны өдрийн 24.00 цагаас өмнө гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж, үндсэн ялыг эдэлсэн, өршөөл уучлалд хамрагдсан хүний ялтайд тооцох хугацааг ямар гэмт хэрэгт холбогдсноос нь үл хамааран уг хуулийн 6.1-д заасны дагуу өршөөн хэтрүүлсэн тул хувийн хэрэгт нь ял шийтгэлгүйд тооцсон тухай тэмдэглэгээ хийж, нэг мөр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулсугай" хэмээн дурдсан байгаа. 

Энэ тогтоолыг МАХН-ынхан Н.Энхбаярыг сонгуульд оролцуулах зорилгоор анх санаачлан, МАН-тай эвсэхгүй гэдэг ам өчиг өгч байж АН-аар дэмжүүлсэн гэдэг юм. Ганц хүнд зориулсан УИХ-ын тогтоолыг МАХН-ын бодож тооцсон шиг аргаар амархан явуулахгүй байхаа мэдэх баг улс төрд бий. Тухайлбал, Н.Алтанхуягийн багийнхан шоронд байгаа. Бас зарим нь шалгагдаж буй. Мөн Х.Баттулгын тойрон хүрээлэгчдийн хуулийн байгууллагынхантай хийж буй тэмцэл ч шувтрах болоогүй байгаа. Тэд үүнийг зүгээр хараад өнгөрөхгүй нь тодорхой. 

Үүнийг тооцсон мэт МАХН МАН-тай эвсэнэ хэмээн "хошгоруулж" байснаа гэнэт "Түгжил"-дэж орхисон. Тогтоолын төслийн далд санаа, тохиролцоо ийн олонд ил болмогц МАХН-ынхан энэ хөнгөлөлтийг ганцхан Н.Энхбаярт хамаатуулах шаардлагагүй гэх мессежийг түгээв. Үүнтэй зэрэгцэн энэ тогтоол эдийн засгийн гэмт хэргийн сэжигтэн, АН-д хамгийн ихээр адлагдаж, эсэргүү гишүүдийн тоонд багсан УИХ-ын гишүүн сэжигтэн Х.Баттулга болон Б.Батзаяа, А.Гансүх, Н.Алтанхуягийн хүн ялтан Л.Гансүх, сэжигтэн Г.Дэнзэн, МАХН-ын дарга Н.Энхбаяртай бараг л нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцъя гэх нь холгүй үнэнийг дэлгэсэн Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамба нарт ч ижил үйлчлэх нь гэсэн бор шувуу нисэж эхэллээ. Энэ нь тогтоолыг ганц Н.Энхбаярт биш бүгдэд зориулж байгаа юм гэсэн үгээр халхавч хийгээд суухад амар болов. Сураг сонсоход МАХН-ын дарга Н.Энхбаяр МАН-ын дарга М.Энхболдыг "мурихаасаа" өмнө Төрийн ордонд АН-ын дарга З.Энхболдтой уулзсан байдаг. Энэ үеэрээ тэр "Бид МАН-тай нэгдэхээ болилоо. Гэхдээ намайг ялтайд тооцохгүй гэсэн тогтоолыг та нар батлахгүй бол яах юм бэ" гэж хаширлаад дээр нэр дурьдагдсан хүмүүсээ ч гэсэн багтаачих гэж шахсан ч юм бил үү хэн мэдхэв. Н.Энхбаяр АН-ынхан өөрийг нь тогтоолоор хуурчих вий гэсэндээ хаширлаж, МАН-тай эвсэх асуудлыг хойш татаж, ар хударгаар нь хонжоогоо тооцчихсон сууж байгаа биз. Хэрвээ Н.Энхбаярыг УИХ-ын сонгуулиас өмнө ялгүйд тооцуулахаар анх тохиролцсон гэх энэ тогтоолд нэр дурьдагдсан хүмүүс багтвал намуудын хооронд багагүй яриа, хэлэлцээ, тохиролцоо хийгдэх учиртай. Энэ тохиролцоо хийгдэж болно. Учир нь, МАН-ынхан "МАХН-тай эвсэхээргүй болсон" гэдэг мэдээллийг өчигдөр өгсөн бол дараа нь МАХН-ын зүгээс "МАН цаг хугацаа богино гэдэг үндэслэлээр татгалзаж байх шиг байна. Гэхдээ МАХН-ын зүгээс хуулийн хугацаа дуусаагүй учраас дахин эвсэх санал хүргүүлнэ" гэж мэдэгдсэн. Энэ нь УИХ-аар тогтоолыг хэрхэн шийдвэрлэхийг харгалзан үзэж байгаад эцсийн хариугаа хэлмээр байна гэж буйтай агаар нэгэн болж байгаа юм. Тэгэхээр өнөөдрийн болоод маргаашийн нэгдсэн чуулганаас ихээхэн зүйл шалтгаалах бололтой. УИХ дээр ч тогтоолын төслийг "дэмжсэн" дүр үзүүлж, кноп дараад явуулчих хүмүүс бий. Гэхдээ Н.Энхбаярыг болон бусад хүмүүсийг ялгүйд тооцох тохироонд харин Ерөнхийлөгч хориг тавьж магадгүй болоод байна.

Эх сурвалж:

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

14 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • МУ-н иргэн / 2016 04 сар 22/

    Энхбаяр дарга анхнаасаа л ялгүй хүн шүү дээ.Зохиомол хэрэг үүсгэж хэмэгдүүлчихээд одоо юун ялгүй тооцох вэ.Ялгүй хүнийг йлгүйд тооцуулна гэж хуулийнд бдаг юм уу.Элбэгээг Ерөнхийлөгчөөс буусан өдөр нь баривчлаад хорих хэрэгтэй

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 22/

    новшын улс төрчид бүгдийг нь үзэн ядаж баина бас юу нь энхбаярд зориулсан хууль гэж юу баисан юм новшын энхбаяр 10-хэдэн жил төрийн бүх албанд баисан авилга гэдэг зүйлийг сайн дэлгэрүүлсэн луйварчин баигаа юм

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 21/

    энхбаярын бөгсийг долоогчид яасан их байхын энэ комментчид дотор ккк

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 21/

    Н.Энхбаяраа ! Ан-ынхан таныг шадар сайд болгоно гээд хулхидсан шиг болох вий, нэгдсэн чуулган дээр зориуд унагачихаад яагаад ч болсонгүй гэх юм уу, эсвэл тарвагатай хуйвалдаж хориг тавиулах гэхчлэнгээс эь болгоомжил. Ер нь МАН-тайгаа эвссэн л аминд орох вий. Сайн бодоорой

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 21/

    энхбаярыг дэмжиж байна

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 21/

    Н.ЭНХБАЯРЫГ ДЭМЖИЖ БАЙНА. ТА ЭХ ОРОН АРД ТҮМНИЙ ГАНЦ НАЙДВАР

    1
    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 21/

    эНХБАЯР УГ НЬ ИХ БОЛОВСРОЛТОЙ ХҮН БАЙГАА ЮМ уЛС ТӨР ГЭДЭГ ЦУСГҮЙ ӨШӨӨ АВДАГ СИСТЕМ ЭНЭ ХҮНИЙГ ИЙМ БОЛГОСОН ЮМ мАНЬ ЭР Ч ЭНЭ ҮЕИЙН РЭХ БАРИГЧДИЙГ ӨМДӨНД НЬ ШЭЭС АЛДУУЛЖ БАЙНА ДАА УЛС ТӨРИЙН ХОНЗОН БОЛ ХОНЗОН ШҮҮ

    1
    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 21/

    Энхбаяр бол Таван Толгойг хэдхэн хулгайч нар хувааж авах гэж байсныг болиулсан хүн шүү дээ.Энэ шалтгаанаар намын томчуудтайгаа таарахаа байсан.Тийм ч голгүй юм хийх хүн биш.Би дэмждэг бас хүндэлдэг

    1
    Хариулах
  • батаа / 2016 04 сар 21/

    төр шалгах асуудлаа шалгах хэрэгтэй

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 21/

    Хүзүүгүйдорж анх удаа зөв юм хийж магадгүй нээ

    1
    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 21/

    Ene huniig haraagaad uhehgui n ee buudbal uheh bolov uu

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 21/

    энхбаяр минь АН-аас болгоомжилж, гар хөлийн үсэг зуруулж авахгүй л бол хэлсэндээ хүрдэггүй дэндүү хулхи хүмүүс гэдгийг эрхбиш гадарлаж байгаа байлгүй дээ.

    1
    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 21/

    Тогтоолоо хурдан гаргах хэрэгтэй

    1
    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 21/

    Enhbayar darga mini AN iinhan hudalch shu

    1
    Хариулах