Станбул хотын даргын өмнө Э.Бат-Үүл толгой гудайх уу?

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 04 сар 22

gol_2632626

Хотын дарга Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн бизнесийн талаар Туркийн хэвлэлүүд бичиж эхэлжээ. Үүнд “Грандлайн” ХХК-ийн захирал Б.Чулуудай БНТУ-ын “216 Япи үрэти худалдаа” компанитай хамтран Баянзүрх дүүргийн XII хороо буюу бидний нэрлэж заншсанаар Жанжин клуб орчимд 3300 айлын “Түмэн Амгалан” цогцолбор хороолол барих төслийг хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан ч туркуудыг шүүхэд өгсөн талаар бичсэн байна. Тодруулбал, “Монголын нийслэлийн Захирагчийн хүү турк түншээ хууран мэхэлжээ” гэсэн гарчигтай нийтлэл Туркийн хэвлэлд гарсан гэсэн үг. Яагаад туркууд уг мэдээллийг байршуулах болов гэж эрэл сурал хийхэд ирэх даваа гарагт буюу энэ сарын 25-ны өдөр тус улсын Станбул хотын дарга Улаанбаатар хотноо ажлын айлчлалаар ирэхээр болсон байна. Ингээд нийтлэлийг Монгол хэлнээ орчуулан хүргэж байна.

“ МОНГОЛЫН НИЙСЛЭЛИЙН ЗАХИРАГЧИЙН ХҮҮ ТУРК ТҮНШЭЭ ХУУРАН МЭХЭЛЖЭЭ

Монголын нийслэл Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн төрсөн хүү Б.Чулуудай Турк түншээ мэхлэв. Түүний аав Э.Бат-Үүл нь Монголын ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг, парламентад хэд хэдэн удаа сонгогдсон депутат бөгөөд 2012 онд Нийслэл хотын дарга болсон нэгэн. Б.Чулуудайн хувийн компани “Гранд лайн” нь Туркийн “216 Япи Үрэти худалдаа” компанитай хамтран ажиллах гэрээг 2013 онд байгуулан үзэглэсэн байна.
Тэд Улаанбаатарт 16 давхар бүхий 11 блокоос бүрдэх 9 сая ам.долларын анхны хөрөнгө оруулалт бүхий “Түмэн Амгалан” хорооллын бүтээн байгуулалтыг хийхээр 50:50 хувийн хөрөнгө оруулалттай хамтарсан компани байгуулж, нэгж хувьцааг нь 100 мянган төгрөгөөр үнэлэн 700 сая 800 мянган төгрөгийн (438.000$) хувь нийлүүлэхээр болсон байна.
Энэхүү “Түмэн амгалан” хорооллын шав тавих ёслол 2014 оны зургаадугаар сарын 27-ны өдөр болсон ба энэ арга хэмжээнд Туркийн УИХ-ын дарга оролцох ёстой байсан боловч урд өдөр нь учир битүүлэг шалтгаанаар цуцлагдсан байдаг. Үүнээс хойш “216 Япи Үрэти худалдаа” компани хувьцааны үнэ 496 сая 806 мянга 500 төгрөгийг (219.000$) анхны хөрөнгө оруулалт болгон хийсэн. Үүнээс гадна “Түмэн Амгалан” хорооллын барилгын ажлыг эхлүүлэх 2014 оны зургаадугаар сар хүртэл 682.614.11 ам.долларыг бэлнээр мөн 652.716 долларын тоног төхөөрөмжөөр нийт 1.319.200 ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн байна.
Харамсалтай нь Б.Чулуудай гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж хөрөнгөө оруулсангүй. Б.Чулуудайн “Гранд лайн” компани энэ хугацаанд 607 сая 208 мянган төгрөгийн хөрөнгө оруулалтыг хамтарсан компанид хийх ёстой байсан ч үүргээ биелүүлээгүй. Мөн Туркийн 12 иргэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан боловч гурван хүний байр хоол, унаа, цалингийн асуудлыг шийдвэрлээгүй байна.
Гэтэл тун сонирхолтой зүйл болж хамтарсан компанид хувьцааны хөрөнгөө байршуулаагүй “Грандлайн” компани хамтарсан хөрөнгө бүхий компанийн 50 хувийн хувьцаагаа буцаан шилжүүлэн авахаар Арбитрийн шүүхэд Турк хамтрагчаа хариуцагчаар өгчээ.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх