Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 04 сар 22
・ 4
С.Зориг 1998 оны 10 дугаар сарын 2-нд гэртээ хэрцгийгээр алагдсан. Тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн 60-р зүйл улс төрийн зорилгоор аллага үйлдэх, 86-р зүйл хүнийг санаатай алах гэж давхар хүндрүүлэх нөхцөлтэйгөөр зүйлчилсэн байдаг. 62-р зүйлийг тухайн үеийн хуулиар тагнуул, 86-р зүйлийг цагдаагийн байгууллага хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажил явуулдаг. Ийм учраас хамтарсан ажлын хэсэг байгуулан шалгаж байсан юм. Тухайн үед энэ хэргийг гэрчээр талийгаачийн эхнэр Б.Булганыг татаж тайлбар авсан байдаг. Харин өнөөдөр түүнийг сэжигтнээр татаад байгаа ажээ.
18 жилийн өмнө гарсан гэрчтэй хэрэг өнөөдрийг хүртэл илрэхгүй зарим нэгний УИХ гишүүн болох “гүүр” болсон гэж хэлж болно. Тэгвэл энэ хэргээр УИХ-ын зарим нэг гишүүн ташаа мэдээлэл тарааж байгаа нь мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулж байж болзошгүй юм. Тодруулбал Б.Булганыг саатуулсан сургаар төрсөн дүү нь, УИХ-ын гишүүн асан Х.Хулан, Л.Болд, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Ц.Оюунгэрэл гээд нөлөө бүхий эрхмүүд санаа тавьж байгаа. Хамгийн сүүлийн жишээг татья. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Төв аймгийн цагдан хорих төвд нөхцөл байдалтай танилцана гэж ирээд “Булгантай л уулзуулахгүй бол ажил байдлын үнэлгээн дээр чинь муу дүн тавилаа” гэх мэтчилэнгээр дарамталж, хөлөө жийн газар сууж байсан. Ингэж “эрхээрээ хатах” шалтгаан Ц.Оюунгэрэл гишүүнд байсан уу. Олон эрчүүдийн дунд Б.Булган л ганц эмэгтэй босч, сууж чадахгүй эрх нь зөрчигдөөд байна л гэсэн. Ээж нь охинтойгоо уулзах гээд эргүүлдээд дийлэхгүй нь эх хүний эрхийг зөрчлөө л гэсэн. Байцаалт авахгүй байж бариад байна суллаадах гээд нийгэмд өгөх сөрөг мэссэжүүдийг ар араас нь чулуудсан. Мэдээж Б.Булган шоронд байх нь өнөөдрийг хүртэл хэн нэгэн улстөрчид аюултай байсан хэвээр.Өөрийг нь ам нээвэл тэд сүйрнэ гэдгийг Б.Булган ч мэдэж байгаа байх. Энэ мэтээр С.Зориг агсны амь үрэгдсэн хэрэгт хөндлөнгийн нөлөө их байгаа.
Өнөөдөр хэргийн талаар төрийн нууц хэмээн тас нууцалж байгаа. Харин хэргийн талаарх зарим нууц мэдээлэл хэдийнээ ил болоод байна. Б.Булганы сонгосон өмгөөлөгчийг байлцуулан хэргийн байцаалт явуулж, зориод ирсэн хүнийг уулзуулж, хэрэгтэй гэснийг нь дөхүүлж байдлыг харалдаа камер, хажуугийн өрөөнийхөн, харгалзагч хуягууд гэрчилдэг.
Үргэлжлэлийг эндзээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.