Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 04 сар 25

Сонгуулийн тухай хуульд зааснаар энэ сарын 30-ны дотор нам, эвслүүд сонгуульд өрсөлдөх эсэхээ Сонгуулийн Ерөнхий хороонд мэдэгдэх ёстой. Гэхдээ нам, эвслүүдийн сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө Төсвийн тогтвортой байдлын тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцсэн эсэх болоод хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийн талаарх тооцоо, судалгааг төрийн аудитын байгууллагаар эхлээд хянуулсан байх ёстой байдаг.
Энэ ажлыг Үндэсний аудитын газар хариуцдаг бөгөөд Сонгуулийн Ерөнхий хорооноос мөрийн хөтөлбөрөө энэ сарын 20-ны дотор тус газраар хянуулахаар хүргүүлэхийг сонгуульд өрсөлдөх нам, эвсэл, бие даагчдад зөвлөсөн байгаа юм. Харин дөрөвдүгээр сарын 20-ны 18.00 цаг хүртэлх хугацаанд 14 улс төрийн нам, хоёр эвсэл, 80 гаруй бие даагч мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлжээ.
Мөрийн хөтөлбөрийг заавал дөрөвдүгээр сарын 20-ны дотор өгч, хянуулах ёстой гэж хатуу хуульчлаагүй тул дээрх тоо нэмэгдэх боломжтойг мөн Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад хэллээ.
Одоогоор, 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө илрүүлсэн нам, эвслүүд:
1.Ардчилсан нам
2. Монгол ардын нам
3. Бүгд найрамдах нам
4. Ард түмнээ хайрлая нам
5. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
6. Хөгжлийн хөтөлбөр нам
7. Эх орон нам
8. Хөдөлмөрийн үндэсний нам
9. Монголын ардчилсан хөдөлгөөний нам
10. Уламжлалын нэгдсэн нам
11. Иргэний зориг ногоон нам
12. Монголын консерватив нам
13. Монголын үндэсний ардчилсан нам
14. Монгол ардын хувьсгалт нам
15. Эх орончдын нэгдсэн нам, Хамаг Монголын хөдөлмөрийн намын “Эх орончдын нэгдсэн эвсэл”
16. Тусгаар тогтнол эв нэгдлийн нам, Монголын ногоон намын “Нэгдсэн монгол эвсэл”
Эх сурвалж: www.assa.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.