Ч.Улаан МАХН-аас хөөгдөж МАН-д элсэх үү?

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 04 сар 27 ・ 4

        Ийм яриа ойрын өдрүүдэд улс төрийн хүрээнд яригдах болов. МАХН-ынхан Ч.Улаан гишүүнийг  хөөх болсон шалтгаан нь МАН, МАХН-ын эвсэхээс үүдэлтэй гэнэ. МАН, МАХН-ын эвсэх ажлыг хариуцсан ажлын хэсэгт МАХН-аас УИХ-ын гишүүн Ч.Улаан, О.Баасанхүү, Б.Тулга, Э.Эрдэнэжамъяан нарын хүмүүс багтан ажилласан. Хоёр намаас гарсан ажлын хэсгүүд хэд, хэдэн удаа уулзалдаж зөвшилцсөний үр дүнд эвсэх нь зүйтэй гэдэг саналд хүрсэн. Энэ талаар хоёр намын эвсэх ажлын хэсгийн ахлагч нар болох УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ч.Улаан нар МАН-ын Бага чуулгантай зэрэгцэн олон нийтэд мэдээлэл өгч “Хоёр нам эвсэх нь зүйтэй гэдэг саналд нэгдлээ. Одоо эцсийн шийдвэрийг намын удирдлагууд гаргана” гэж мэдэгдэж байсан билээ. МАН-ынхан ч ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч МАХН-ын эцсийн шийдвэрийг хүлээж байтал нөгөөдүүл нь Бага чуулганаа хуралдуулаад хариу өгөлгүй таг, чиг болсон байдаг. Ингээд удтал хүлээлгэж байснаа ажлын хэсгийн түвшинд тохирсон тохироог өөрчлөх санал гаргасан гэдэг. Харин МАН-ынхан тус саналыг хүлээж авалгүйгээр сонгуульд дангаараа оролцохоо мэдэгдсэн билээ. МАН-ын хувьд "МАХН-ыг хэлсэн, тохирсноосоо буцсан" хэмээн буруутгаж байгаа. Харин МАХН-ынхан МАН-тай эвсэх асуудлаар эцсийн шийдвэрийг гаргалгүй өнөөдрийг хүрээд байна. Тэд эвсэх асуудал нээлттэй байгаа хэмээн гүрийсээр.

 

Тэгвэл хэдхэн хоногийн өмнө болсон Бага чуулганы үеэр намын нөхөд нь Ч.Улааныг хурцаар шүүмжилж ганцаардуулсан гэх мэдээлэл байна. Бага чуулганы үеэр Ч.Улаан “МАН-тай учраа олж эвсэх ёстой. Ингэх нь манай намын эрх ашигт нийцнэ” гэсэн байр суурийг хатуу баримталж байжээ. Харин намынхан нь түүнийг МАН-д ашигтайгаар эвсэх ажлыг зохион байгууллаа. МАН-д худалдагдсан бууны нохой гэх мэтээр дуудсан гэж эх сурвалж мэдээллээ. Үүнээс үүдэн Ч.Улаан намынхантайгаа үл ойлголцож эхэлжээ.

 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • dorjoo / 2016 04 сар 27/

    2tuulai hooson hvn hooson hotsordog yum

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 27/

    МАН- худал муу цуу яриа л байна. МАХН-ыг зориудаар хагаралдуулах гэсэн атгаг санаа явж байна.

    Хариулах
  • Билэгээ / 2016 04 сар 27/

    Hetsvv tsagt namtaigaa bsn hvndee .Namdaa vnen ch baih heregtei...

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 27/

    Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцроно гэж үг байдагдаа. Улаан гишүүн МАХН-тайгаа хамт байсан нь дээр.

    Хариулах