Н.Энхбаяр: Би ямар ч ялгүй, сонгуульд өрсөлдөх бүрэн боломжтой

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 04 сар 27 ・ 10

МАХН-ын дарга Н.Энхбаяраас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

- Үндсэн хуулийн цэцээс гаргасан дүгнэлтийн талаарх таны байр суурь? 

Үндсэн хуулийн цэц нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргаж байна. Цэц үндсэн хуулийг манаж байгаа нь үнэн юм бол нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргаж болохгүй. Үндсэн хуулийн цэц нь шүүхтэй адилхан шийдвэр гаргадаг байгууллага. Шүүх нэг хүнийг алуурчин эсвэл аврагч гэж дүгнэж болохгүй шүү дээ. 2012 онд Үндсэн хуулийн цэцээс намын жагсаалтаар сонгохыг хууль зөрчөөгүй гэж үзчихээд өнөөдөр хууль бус гэж байна. Сонгууль болохоос хоёрхон сарын өмнө ийм шийдвэр гаргаж байгаа нь аль нэг намын захиалга гэж харахаас өөр аргагүй болгож байна. 

Сант-Маралын судалгаагаар МАН 21, АН 17, МАХН 11 хувийн рейтингтэй байна. Энэ гурван нам нийлээд 49 хувийн рейтингтэй байна. Энэ гурван намыг дэмжиж байгаа хүмүүс Монголын нийгмийн 49 хувь нь л юм байна. Тэгвэл нөгөө 51 хувь яах юм бэ. ИЗНН, МҮАН болон бусад нам дээрх 51 хувийн тодорхой хувийг эзэлж байгаа байх. Ингээд хуулийг бага, багаар үгүйсгэж байна. Нөгөө 51 хувь цөөнх болоод байна шүү дээ. Ийм шударга бус зүйл рүү шилжих гээд байгаа учир би эсэргүүцэж байна.

Хүмүүсийн саналыг шууд авч байгаа гэх нэрийдлээр өөрсдийгөө дархалж, нийгмийн тал хувийн саналыг хогийн сав руу хаях гэж байгааг эсэргүүцэж байгаа юм. Дэлхийн олон орон дээрх системүүдийг хослуулж байж хууль бус олон асуудлаа шийдэж чадсан. Харин манайхан бие, биенийгээ саналыг ингэж хулгайлж болохгүй. Үндсэн хуулийн цэц нь Монголын ардчилал, зөвшилцлийг устгах эв нэгдлийг бусниулах байгууллага болсон гэдгийг албан ёсоор хэлэх ёстой. Ер нь улс орныг том баг удирдана. Багийг сонгосноор нэгдмэл бодлогын ажлыг хэрэгжүүлэх боломжтой болно.

ҮХЦ-ийн шийдвэрийг дэмжвэл Монголын хувь заяа үүрд ийм болно. Надтай адилхан М.Энхболд, Д.Лүндээжанцан гэх мэт нөхөд тойргоос сонгогдоно. Би ганцаараа сонгогдмооргүй байна. Залуу хүмүүстэй хамт УИХ-д суумаар байна шүү дээ. Шинэ хүмүүсийг УИХ-д оруулж ирмээр байна. Би халаагаа өгмөөр байна. Өгөхдөө парламентад нэг баг болж ажиллаж үзэл бодол нь үнэт зүйлтэй хүмүүсийг оруулмаар байна. Үзэл бодол нь тогтоогүй, үнэт зүйлгүй хүмүүс өнөөдөр УИХ-д орж ирж байна. Итгэл үнэмшилтэй биш мөнгөтэй хүн одоо сонгогдох гээд байна шүү дээ. 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

10 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 04 сар 29/

    eh ornihoo toloo dorwitoi duugarch changa yrij onoogiin uls torchdiin vnen dvr torhiig n gargaj huuramch bagiig n huulj uls toriin ergelt hiij ard tvmniihee duulai hooloi n bolj chadah hvn shvv .MANAN tvvnii duu hooloig bvv haa.

    Хариулах
  • naraa / 2016 04 сар 28/

    ene hvnllg ymar zvil angiar zvilvhilj uls toriin erhiig hassan yum be uls ornihoo toloo changa duugarsan negniig ingej helmegdvvlehee boliochee

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 28/

    Авилгын ял нь7 жилээр ч зогсохгүй.2 жил эмнэлгт байж гарсан ш дээ. Бүтэн ялаар нь яллаач ээ.эрдэнтийн зэс энэ тэрээр арабын хаанаас ч баян болсон гэж аалзны торд нотолгоотой нь бичсэн.хайрлаад бгаамууу түүнийг?хачин юмаа

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 28/

    Өмхий өгөр ялтан минь зүгээр зайлаад ач гучаа хар за

    Хариулах
  • mongol / 2016 04 сар 27/

    mongold heregtei bnaa ene hun maluudaaaaa

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 27/

    Ardiin namaa l baraadna biz dee olon yum neheh bj hooson hotsorloo

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 27/

    Ene ulsiig champ hubichilj ogoogvi yum bhaa biz Dee zail arhichin hvvgee abaad zail

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 27/

    Ene ulsiig champ hubichilj ogoogvi yum bhaa biz Dee zail arhichin hvvgee abaad zail

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 27/

    Chamaas yaadag bnaa odoo zvgeer zailaach

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 27/

    mungu bga yu

    Хариулах