Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 04 сар 27

Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэтэй холбоотой таагүй мэдээллүүд хэвлэлээр үе үе цацагдаг.
Тэгвэл С.Эрдэнэ сайдтай холбоотой нэгэн ноцтой бичлэг цахимд цацагдлаа. Уг бичлэгт дурдагдсанаар тэрбээр өөрийн доор ажилладаг хүмүүсээрээ дамжуулан, иргэн, аж ахуй нэгж бизнесүүдийг дарамтлан авлига авдаг байж болзошгүй байна.
Тодруулбал, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын барилгын өргөтгөлийг барьж, өнөө жил ашиглалтад оруулж буй Мөнх-Эрдэнэ хэмээх залуу нэгэн аж ахуйн нэгжийн захирал эмэгтэйд "10 сая төгрөг өгчих, тэгвэл танай компаниар дүүрэг дахин оролдохгүй, би Баянгол дүүргийн дархлагдсан том ноён, сайд С.Эрдэнэтэй ярьж, асуудлыг чинь шийдэж өгье" хэмээн ярьсан нь утасны бичлэгт үлджээ.
Утасны бичлэгийг эндээс сонсоно уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.