Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 04 сар 28

-Б.Булганыг хорьж шалгах болсон үндэслэлээ холбогдох байгууллага нь одоог хүртэл тайлбарлаагүй, захирамжаа нууцалсан байгаа нь гишүүдийн анхаарлыг татаж байгаа юм байна. Яагаад гэвэл С.Зориг агсны хэргийг маш нууцын зэрэгт хамруулан шалгаж байгаа учраас албаныхан өнөөг хүртэл тоймтой хариу өгөхгүй байгаа-
С.Зориг агсны гэргий Б.Булганыг Төв аймгийн цагдан хорих байраас Цагдан хорих 461 дүгээр ангид шилжүүлэн, авчирсан даруйд нь тус ангийн эмнэлэгт хэвтүүлж, шаардлагатай гэсэн бүхий л эмчилгээг хийж эхэлсэн байна.
Төв аймгийн хориход 11 дүгээр сараас хойш хоригдсон түүнийг бараг хагас жилийн дараа буюу энэ сард УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны болон Хүний эрхийн дэд хорооны гишүүд болох Х.Тэмүүжин, Л.Болд, Ц.Оюунгэрэл нар “эргэж” очсон юм. УИХ-ын гишүүдийг хорих байр руу оруулахгүй, Б.Булгантай уулзуулахгүй гэж холбогдох албаныхан саатуулсан нь ч учиртай байсан бололтой.
Тэнд хүний эрхийн нөхцөл байдал Хүний эрхийн үндэсний комиссынхны хэлснээс огт өөр байсныг гишүүд олон нийтэд мэдээлсэн юм. Хууль тогтоох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих эрх, үүрэг бүхий гишүүдийн ярьж хэлснийг прокурорын байгууллагын албан тушаалтан мөн л баллуурдаж, улстөрчид дэгсдүүлсэн гэх утгатай яриаг хэвлэлээр дайсан. Тэнд хүний эрхийн зөрчил байсан уу, үгүй юу, тэр нь их үү, бага уу гэдгийг одоо шүүн хэлэлцээд яахав.
Харин Б.Булганыг хорьж шалгах болсон үндэслэлээ холбогдох байгууллага нь одоог хүртэл тайлбарлаагүй, захирамжаа нууцалсан байгаа нь гишүүдийн анхаарлыг татаж байгаа юм байна. Яагаад гэвэл С.Зориг агсны хэргийг маш нууцын зэрэгт хамруулан шалгаж байгаа учраас албаныхан өнөөг хүртэл тоймтой хариу өгөхгүй байгаа. Олон нийт Б.Булганыг хэргийн цорын ганц гэрч гэдэг утгаар нь хорьж шалгаж байгаа гэж ойлгосоор ирсэн. Хэргийг одоо л илрүүлэх нь гэсэн хүлээлтийг нийгэмд төрүүлсэн.
Гэтэл Б.Булганыг он гарснаас хойш нэг ч удаа байцаагаагүйг түүнтэй уулзсан гишүүд ярьж байгаа юм. Түүнийг хорьчихоод мартсан болж таарав уу. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Болд ярихдаа “Өмнө нь ийм байдалд улстөрчид сууж байсан жишээнүүд бий. Тэдний хувьд ч байцаадаггүй байсан. Ерөнхийдөө хорьчихоод мартчихдаг. Үүнийг л хуулиар хаахгүй бол хүчний байгууллагууд бүгд үүнийгээ хадгалж үлдэх сонирхолтой байх шиг байна” гэж байлаа. Харин УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Б.Булганы төр засагт өргөдөл, гомдол гаргах эрх нь ноцтой зөрчигдсөн байсан.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.