"Эм хүн шиг төр"

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 04 сар 28

 

Энэ төр олон ааштай эм хүн шиг туйлбаргүй, чадамжгүй, худалч тийм л төр болжээ. Ааш нь олдохгүй эм хүн ар гэрээ зовоодог шиг олон ааштай энэ төр ард түмнийг зовоож, худал хэлж, хулгайлж, "хармааг нь хоослоод гарч” байна. Ийм төрийн толгойд эм хүн байна уу эм хүн шиг олон ааштангууд байна уу, ард түмнээр аль байдгаараа тоглов.

2012 оны сонгуулиас хойш дөрөвхөн жилийн дотор МАН, МАХН, МҮАН болон "мөнхийн дагуул” ИЗН зэрэг бүгдийг "өвөртөө оруулж”, ээлжлэн сольсон энэ төр Эрүүл мэндийн сайдын суудлыг улстөрийн тоглоом болгож, Н.Энхбаяр гэж ганцхан хүнийг улстөрд оруулахгүй гэсэндээ Эрүүл мэндийн салбарыг өнгөрөгч 11 сарын 4-нөөс хойш хагас жил эзэнгүй байлгасан.

Үүний харгайгаар 2016 оны эхний гурван сарын дотор 0-5 хүртэлх насны 491 хүүхэд нас бараад байна. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайдыг томилохгүй 30 хоногийн дотор шинэ сайдыг томилох хуулийг уландаа гишгэсэн Ч.Сайханбилэгт эцэг, эхчүүд гомдол мэдүүлж, нийгэм даяараа хөдөлж эхэлсэн. Тиймээс Ч.Сайханбилэг 4 сарын 15-ны баасан гаригт мэдэгдэл хийж "Ирэх долоо хоногт Эрүүл мэндийн шинэ сайдын нэрийг УИХ-д оруулж ирнэ” хэмээсэн.

Тиймээ улаанбурхан бол зөвхөн өнөөдөр боссон асуудал биш. Аль 11 сараас хойш эзэнгүй байсан Эрүүл мэндийн салбарын асуудал, сайдыг нь томилохгүй байгаа Ч.Сайханбилэгийн асуудал.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх