Арго, Нара, Сара-тангуудаа! Алагчилж та нарыг онцлоогүй юм шүү, ард түмнээ төлөөлж чадах уу л гэж...

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 05 сар 13 ・ 24

Сонгууль ойртож улам бүр эрчээ авсаар байна. Улс төрийн сонгууль гэдэг босго өндөртэй, баргийн аавын хүү, ээжийн охин нэрээ сойгоод байдаг зүйл биш.

Чухамхүү ард түмнийг төлөөлж чадах, тэдний төлөө ажиллаж чадах, иргэдийн итгэл хүндлэлийг хүлээсэн тийм хүн тэрхүү босгыг давж түмний төлөөлөл болох учиртай. Гэвч удахгүй болох энэ удаагийн сонгууль хэтэрхий үнэ цэнэгүй, амар босготой мэт харагдах боллоо.

Учир нь энэ өдрүүдэд сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн нэр эхнээсээ ил болоод байгаа.

Улмаар улс төрийн томоохон хүчин АН, МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид урьдчилсан байдлаар тодорч эхлэсэн бол мөн бие даан нэр дэвших хүмүүсийн нэрс ч ил болов. Үүнээс бие даан нэр дэших хүмүүсийн нэрс анхаарал татаж, олны нүдийг орой дээр нь гаргах шиг боллоо.

Учир гэвэл нөгөө босго өндөртэй, нэр төртэй сонгууль гээч зүйлд ард түмний төлөөл битгий хэл сонирхолтой, содон гэмээр хүмүүс нэр цохиж явна. Уг нь ч сонгогдох, сонгох нь иргэн хүний эрх. Гэвч жаахан хатуухан хэлэхэд "арай л” гэмээр хүмүүс улс төрийн сонгуульд нэр дэвших гэж байгаа нь өнөө л сонгууль гэгч зүйлийн үнэ цэний талаар нэгийг бодогдуулна.

Нэрс нь зарлагдсан бие даах нэр дэвшигчдийн дунд урлаг соёл, уяач, сэтгүүлч, бизнес, шашин гээд элдэв төрөл жанарын хүмүүс багтаж.

Тухайлбал, нийтдээ 66 бие даан нэр дэвшигч байгаагийн дотор Ахмадын холбооны Г.Баасан, Дарханы АН-ын дарга асан Л.Наранбаатар, "Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт, ТӨХ-ны дарга асан Д.Цогтбаатар, ХҮН-ын дарга С.Боргил зэрэг улстөрчид оржээ.

Харин дээр дурдсан төрөл жанарт нь дуучин Нара буюу Б.Нарантуяа, Монголын зөн билэгч гэгддэг "Монгол аура” төвийн тэргүүн Б.Сарандаваа, 42 хэлээр төвөггүйхэн ярьдаг гэх Б.Ариунболд буюу Арго, Монгол улсын тод магнай уяач Дамбын Хишигжаргал, сэтгүүлч Т.Алтаншагай, УИХ-ын гишүүн С.Ганбаатарын дүү С.Гантуяа зэрэг олны танил хүмүүс багтсан байх юм.

Үүнээс харахад энэ удаагийн сонгууль сонирхолтой болох бололтой.

Арго, Нара, Саран нарыг дэмжих иргэд хэд бий бол доо. Ах дүү хамаатан садан нь тэднийг уухайлан дэмжих ч ард түмэн арай ч сонгоод гаргаад ирчихгүй байлгүй. Арчигдана гэдгээ тэд эрх биш мэдэж бий байлгүй.

Алагчилж та нарыг онцлоогүй юм шүү. Ард түмнээ төлөөлж чадах уу л гэж цухуйлгасан юм. Эцэст нь давтан хэлэхэд сонгогдох, сонгох нь иргэн хүний эрх. Хэнийг сонгох нь таны л хэрэг.

Ингээд бие даан нэр дэвшигчдийг товчоор танилцуулья. 

Дуучин Нара буюу М.Нарантуяа

Дуучин гэх цол гуншинтай ч дуулахаасаа илүү нүцгэн шалдан зураг, хувийн амьдарлын талаараа олны нүдэнд ил байдаг. Хэдэн сарын өмнөөс сонгуульд өрсөлдөнө гэдгээ зарласан Нара нэг хэсэгтээ хэвлэлийн гол сэдэв болсон.Ямартай ч энэ удаагийн УИХ-ын сонгуульд БГД –ээс нэр дэвших нь тодорхой болсон М.Нарантуяа 76 дотор сууж харагдвал, гоо үзэсгэлэн секси байдлаараа эрс ялгарч парламентийг чимэх болов уу.

 

 

Далдын хүчтэй Б.Сарандаваа

Арго, Нара, Сара-тангуудаа! Алагчилж та нарыг онцлоогүй юм шүү, ард түмнээ төлөөлж чадах уу л гэж..."Монгол аура” төвийн тэргүүн Б.Сарандаваа гайхалтай далдын хүчтэй нэгэн. Монголын зөн билэгч гэгддэг түүнийг хэтэвчээрээ хэд даллаад л мөнгө дуудчихдаг ид шидтэй гэдэг. Хувийн менежмент сайтай түүний лекц, цуглаан танхим дүүрэн үзэгчидтэй байдаг. Гэхдээ түүнийг ард түмний ядарсан байдал дээр дөрөөлж тоглолт хийлээ хэмээн шүүмлэх иргэд цөөнгүй байдаг. Энэ удаагийн сонгуульд нэр дэвшинэ хэмээн хэвлэлээр бичигдэж буй Сарандаваа далд авьяасаа ашиглаж, далладаг зүйлээрээ сонгогчдыг хэд даллаад гараад ирэхийг үгүйсгэхгүй. 

 

 

Хэлний мастер Б.Арго буюу Ариунболд

Арго багш гэдгээрээ олонд танигдсан Б.Ариунболд хэзээний адтай нэгэн. Сүүлийн үед өөрийн бие даасан хэд хэдэн уран бүтээлийг гаргаж сонсогчдын чихийг сонордуулсан. Түүний уран бүтээлд "үзэг”, "пен”, "шидэт үлгэр” гэхчлэн нийгэм улс төрийг шүүмжилсэн содон дуунуу багтаад байгаа. Тэгвэл багш гэхээсээ илүү дуучин болсон Арго улс төрч болохоор эрс шийдсэн бололтой. Тэрбээр УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр хувийн бэлтгэлээ базааж эхлээд байгаа сурагтай. 

 

 

 

 

 

Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан

Арго, Нара, Сара-тангуудаа! Алагчилж та нарыг онцлоогүй юм шүү, ард түмнээ төлөөлж чадах уу л гэж...Сүүлийн үед сураг нь тасраад байсан Ахмадын Чөлөөт Холбооны тэргүүн Г.Баасан энэ удаагийн сонгуульд БЗД, Налайхаас бие даан нэр дэвшихээр болжээ. Үеийнхэн дундаа шаггүй хөдөлгөөнтэй түүнийг ахмадуудаа төлөөлөн улс төрд яагаад сууж болохгүй гэж хэмээн дэмжих хүмүүс цөөнгүй байгаа гэсэн шүү. Ялангуяа ахмадууд Г.Баасан гуайг дуу нэгтэйгээр дэмжиж байгаа сурагтай. Түүнийг их сургуулийн оройн ангид сурч диплом өвөртөлснийг мэдэх бизээ. Улс төрд орох гээд эртнээс зэхэж байсныг хэн мэдэх билээ. 

 

 

 

 

"Оймс” Л.Наранбаатар

Арго, Нара, Сара-тангуудаа! Алагчилж та нарыг онцлоогүй юм шүү, ард түмнээ төлөөлж чадах уу л гэж...-Дарханы Ардчилсан намын дарга асан Л.Наранбаатар. Тэрээр өнгөрсөн гуравдугаар сард болсонЭдийн засгийн форумын үеэр УИХ-ын дарга, АН-ын дарга руу оймс шидэж, танхайрсан удаатай. Үүнийхээ шанд нэр дэвших эрхээ хасуулсан бололтой. Тийм учраас Дарханд бие даан нэр дэвшихээр болжээ. Тэрээр уул уурхайн чиглэлээр зохион байгуулагддагМеталлс Монголиа, Коал Монголиа зэрэг олон улсын чуулга уулзалтуудыг санаачлан, зохион байгуулагчдын нэг.Эдийн засагч, уул уурхай, үл хөдлөх хөрөнгийн чиглэлийн бизнестэй.

 

 

С.Ганбаатарын дүү Сайнхүүгийн Гантуяа

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын дүү С.Гантуяа. Тэрээрахынхаа хамтаар Оюутолгойн эсрэг тэмцэлд нэгдэж, тус компанийн эсрэг шүүхдэлцэж байсан.Мөн "Оюутолгой дахь Монгол ажилчдын эрх ашгийг хамгаалах холбоо”-г байгуулсан. УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн талаар байр сууриа илэрхийлж, хүчтэй шүүмжилж эхлэх үед тус компанид ажилладаг байсан түүний дүү болох С.Гантуяа халагдсан гэдэг. Ийнхүү тэрээр үндэслэлгүй ажлаас халагдсан хэмээн заргалдаж, заргаа авч чадсан билээ. Мөн тэрээр өнгөрсөн хугацаандОюутолгойн удирдлагууд монгол ажилчидтай ёс зүйгүй харилцдаг, бага цалинтай, ялгаварлан гадуурхаж харьцдаггэх зэрэг олон баримтыг олон нйитэд дэлгэж байсан.

Дамбын Хишгээ буюу Д.Хишигжаргал

Арго, Нара, Сара-тангуудаа! Алагчилж та нарыг онцлоогүй юм шүү, ард түмнээ төлөөлж чадах уу л гэж...Олноо Дамбын Хишгээ нэрээр дуудагддаг орчин цагийн шилийн сайн эр Д.Хишигжаргалыг улс төр, бизнес, эрүүгийн элементийнхэн андахгүй. Түүнийг Монголын бизнесийн ертөнцөөс авахуулаад урлагийнхныг хүртэл чичрүүлдэг гэх мэтийн бүдэг бадаг төсөөлөл бидэнд бий. Монгол улсын тод магнай уяач тэрбээр хурдан морь уралдуулж улс аймгийн наадамд шаггүй амжилт үзүүлээд байгаа. Мөн "Моодуун хаан” гэх группыг байгуулж, малын эм тариа, уул уурхай, барилга гэх хэд хэдэн салбарт хүч үзэж яваа. Тэрбээр энэ удаагийн сонгуулийн бие даан нэр дэшигчдийн содон хүмүүсийн нэг нь Д. Хишигжарлгал байлаа. Улмаар төрсөн нутаг Булган аймгаасаа бие даан нэр дэвшихээр болжээ.

Эх сурвалж: Bolod.mn У.Сайхан


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

24 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 05 сар 16/

    huue naraa chi 1+1 nemj chaddag bolchikhood turd gar

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 16/

    nutsgen naraa garsanaas bi neree devshuulsen ni deer bailgui. bitgii hun amitnii doog bolood baigaachee. chi yumeddeg gej mongoliin turd garah geed bgaa yum be. bitgii ineed hurgeed bai

    Хариулах
  • иргэн / 2016 05 сар 16/

    Монгол улсын иргэн баян бол улс нь баян гэдэг мөрийн хөтөлбөр ёстой амжилттай хэрэгжиж байгаагийн тод жишээ!!!!! Яаж гэж үү? иргэн бүр ээлжлээд УИХ-н гишүүн болж гэсэн. тэр л яваад байх шиг ээ. за би ч гэсэн нэрээ дэвшүүлэхээс дээ.

    Хариулах
  • zaya ah ni / 2016 05 сар 15/

    neree bichne uu tom garuuda zochin bol aimhai lalar shuu chamaig shuud alna zaya ah ni

    Хариулах
  • Zaja / 2016 05 сар 15/

    Ganba bolio mongolchuudig Darhanaar tusuulj teneg zan gargaval shaana shuu Zaya ah ni

    Хариулах
  • Zaja / 2016 05 сар 15/

    Ganba bolio mongolchuudig Darhanaar tusuulj teneg zan gargaval shaana shuu Zaya ah ni

    Хариулах
  • Zaja / 2016 05 сар 15/

    Ganba bolio mongolchuudig Darhanaar tusuulj teneg zan gargaval shaana shuu Zaya ah ni

    Хариулах
  • Anhkzaya / 2016 05 сар 15/

    hishgeeg demjij bna Mongol ataman bid nart heregtei ok

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 15/

    Манайхаан нэгийгээ доош хийхдээ гарамгай юмаа . Хүн өөрийгөө үнэлээд нэр дэвшүүлж байхад элдэв долоогоор нь дуудаад ,ард түмэн аяндаа сонголтоо хийнэ шүү дээ.

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 14/

    Sarandavaa ch geh shig. Torgon deel omsson muu amnii figurtei luivarchin avgai. Eden dotor Monhbayar l bolomjiin yum. Ene hun Mongoliin toloo zutgej chadnaa. Busad n' bol yarshig oo. Tehdee l Saihanbileg Bayartsogt Uul zergees deer baih l daa piii ha ha ha ha

    Хариулах
  • Сонгогч / 2016 05 сар 14/

    Дэвшиж л байг л дээ гарах нэг нь гарна л биз ард түмэн ялгаж салгачих байлгүй дээ. Хөгшчүүд хөдөөнийхний саналыг худалдаад авчихдаггүй л юм бол

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 14/

    Баярцогт, Сайханбилэг, Гончигоо, Элбэгээ, Баяр, Үүл, өөр хэн хэн ч билээ, хөгийн новшнууд төр барилцаж баяжиж болоод байгаа юм чинь би чадна гэж бодсон байх л даа... ха ха ха. Ингэж л нэр хүнд нь унаж дээ.

    Хариулах
  • Батаа / 2016 05 сар 13/

    МАНАН-аас дээр бид намчирхалгүй хэн гарч болох бүхнийг гаргаж төрөө цэвэрлэмээрээ

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 13/

    Дамбын хишгээ өөрөө модун хаан болох хэрэгтэй

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 13/

    Нарааг л бид шоолоод байсан чинь түүнээс есөн доор аймшгийн порнонууд хогоороо байгаам байна ш дээ.

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 13/

    За бусдыг нь больё зүгээр, харин энэ Дамбын Хишгээ гэдэг хулгайч, дээрэмчин хүн энд юу хийж явна аа. Бүү үзэгд.

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 13/

    ШИВЭРТЭЙ ОЙМС ШИДСЭН ГЭСЭН ХАХАХА

    Хариулах
  • САРАНДАВАА сангийн сайд / 2016 05 сар 13/

    Энэ Сарандаваа Монголчуудыг яаж доромжилох гсийн бэ зэвүүн авгай хэлэх муу үг олдохгүй байна залилангийн хэргээр шоронд суухдаа таарсан пязда

    Хариулах
  • Оймсчин залуу / 2016 05 сар 13/

    Наранбаатарын оймс эзнээ УИХ-ийн гишүүн болгочих юм биш биз дээ хахаха

    1
    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 13/

    ENE NARANBAAATAR YDAJ TSEWERHEN OIMSOO SHIDSEN BAILGUI DEE HAHAHAHA

    1
    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 13/

    Бурхан минь, өвөг дээдэс минь Монгол төр тоглоомын газар болсныг болгоож л байгаа даа. Эээ бүү үзэгд.

    1
    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 13/

    Юмыг яаж мэдэхэв, харин ч эдгээр хүмүүс одоо байгаа хүмүүсээс илүү монголын төрийг нэр төртэй авч явах ч юм бил үү.

    1
    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 13/

    Энэ нөхдүүд монголын төрийг ер нь юу гэж бодоод байнаа

    1
    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 13/

    тэгээд одоо байгаа гарууд нь төлөөлж чадаж байгаа юм уу?

    1
    Хариулах