Төрд “гай” болсон С.Баярцогт гэж “тип” энэ сонгуулиар нэр дэвших хэрэг байна уу?

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 05 сар 17 ・ 6
 

148988-27102014-1414393632-1220680436-bayartsogt-(1)

Оффшорын загалмайлсан эцэг гэх тодотголыг албан ёсоор хүлээгээд байгаа С.Баярцогтын талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ширүүхэн үг хэлжээ.

Тэрээр Дархан хотод ажиллах үеэрээ  “Иргэд оффшор данстай хүмүүсийн хөрөнгийг нь хурааж, хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн санал гаргаж байгаа би иргэдтэй санал нэг байна. С.Баярцогт бол төрд гай болж байна. Би түүнд сонгуульд нэр дэвших хэрэггүй. Шалгуул гэж хэлсэн” гэж хэлээд авчээ. Ямарч байсан төрийн тэргүүн хүний зүгээс ийм үг сонсож байгаа С.Баярцогт уг нь ёс зүйн үүднээс аваад үзсэн ч тэр энэ удаагийн сонгуулийг алгасчихад болохгүй нь юу байдаг байна. Заавал тэгж саарал ордонд бүгэх гээд улайраад, улам л нэр сүрээ шалбаагтай хутгаад байхын оронд эрх мэдлээс нэг удаа ухрахад цаашдын карьерт нь уг нь жаахан ч болов нэмэртэй баймаар. Гэтэл нэгэнтээ загалмайлсан эцгийн хэмжээнд хүртлээ хэлэгдэж яригдаж яваа түүнд тэгж ухрах зам байхгүй янзтай л улайрчихаад бух шиг зүтгээд байх юм даа.

Түүний оффшорын асуудал анх илэрсний дараахан Д.Бямбасүрэн гуай “Ер нь бол эрх мэдэл бүхий байгууллагууд нь тайлбар өгөөгүй цагт С.Баярцогтын амаар монгол түмэн итгэл үнэмшил олохгүй гэдгийг хэлэх нь зөв юм. Энгийнээр бодоход С.Баярцогт гэдэг хүний дансанд хаанаас мөнгө орсон юм. Юунд зарцуулагдсан юм. Нөгөө талаас хамтарсан нөхдүүд гээд байгаа нь хэн юм бэ. Тэр хүн яагаад тэр бланкан дээр  Mongolia, China гэж бичсэн юм. Энэ мэт асуудлууд дээр эрх мэдэл бүхий байгууллагууд тайлбар өгөх ёстой. Өмнө нь УИХ-д Дүлзэнгүүд байдаг юм байна,  Моломууд байдаг юм байна, Өгөр толгой Гүрсэд байдаг юм байна гэж тоолж суудаг байсан чинь одоо С.Баярцогт гэж бас нэг тип гараад ирлээ шүү дээ. Гэтэл тэгээд наадуул чинь баригдахгүй гээд өөрийнхөө хацрыг өөрийнхөө гараар алгадаж гүйгээд л байх юм бол зовлон болж гүйцнэ биз дээ.” гэж байсан юм даг.

За ер нь бол  оффшортой нэр нь холбогдсон С.Баярцогт, С.Батболд, Д.Цогтбаатар, Э.Бат-Үүл, Д.Батбаяр нарын хүмүүс энэ удаагийн сонгуулиас ёс зүй барин татгалзах нь уг нь зөв баймаар юм. Гэвч тэгээд загалмайлсан эцэг С.Баярцогтыг эхнээс нь давраагаад, илээд өнгөрүүлсний гор ингээд дуусахгүй байгаа л хэрэг юм даа.

Б.Тамир

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • хонгор шаамар д / 2016 05 сар 18/

    Каплагийн хэрэг давтагдахнээ . Сэлэнгийнхэнийг хэдэн жил доромжлох гээд байгаа хужаа вэ

    1
    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 17/

    Uhen hatan zutgeed baigaagiin shaltgaan ni Ih hurliin gishuunii haldashgui geh teneg erh baigaa yumaa. Amid baih gants nomor ni ter baihgui yu.

    Хариулах
  • irgen / 2016 05 сар 17/

    ELBEGDORJ helej yarij bol saihan chadwartai hun shu. harin arga hemjee abhan yul bol. hamtran idegchid yum shig sanagdah yum.

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 17/

    selengechuud tolgoi ni erguuteed heden udaa huurtdag um bee ene muu hujaag

    1
    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 17/

    яг

    1
    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 17/

    элбэгээ ганц үнэн үг хэлжээ,одоо баярцогтод арга хэмжээ авч чадвал чамайг улсын ерөнхийлөгч мөн гэж тооцъё

    2
    Хариулах