27-29 градус дулаан

Бусад ・Нийтэлсэн: Хөхөө 2016 05 сар 18

Малчид, иргэдийн  анхааралд:

1
Өнөөдөр нутгйн баруун хойд хэсгээр хур тунадас орж,  бусад нутгаар хүчтэй, халуун хуурай салхи  шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2016 оны 05 дугаар сарын 18-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр сэрүүсч 8-13 градус, баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, Төвийн нутгийн баруун хойд хэсгээр 15-20 градус,  говь, зүүн зүгийн нутгаар 27-32 градус , бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй.   Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед  секундэд 14-16 метр хүрч  удээс хойш шороон шуурга шуурна. 27-29 градус дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 16 градус дулаан, харьцангуй чийг 22 хувь, агаарын даралт 855 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө  буурна. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх