Сонгогдох ЭРХГҮЙ СОНГУУЛЬ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 05 сар 19

196200

Нийслэлийн ИТХ-ын сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн 19 бие даагчийг бүртгэхээс татгалзлаа. СЕХ-ны УИХ-ын сонгуулийн тойргийн зураг, мандатыг хуваарилах тогтоолын төсөл сөрөг хүчний зүгээс “Хог” гэх дүгнэлт авсан бол нийслэлийн ИТХ-ын сонгуулийн бүртгэл мөн эргэлзээ төрүүлэв.

Монгол Улсын иргэн бүрт Үндсэн хуулиар олгосон сонгох, сонгогдох эрх нийслэлийн ИТХ-ын сонгуульд гээгдлээ. Гээгдсэн ч гэж дээ гээх сонирхол илт мэдрэгдэх болов. Энэ удаагийн сонгуульд 19 иргэн бие даан өрсөлдөхөөр бүртгүүдсэн. Гэвч нийслэлийн Сонгуулийн хороо бүх бие даагчдын сонгогдох эрхийг хязгаарлав.

Бие даагчид 501-ээс дээш дэмжигчдээс гарын үсэг цуглуулаагүй гэж нийслэлийн Сонгуулийн хорооноос тайлбарласан байх юм.

Харин бие даагчдын зүгээс нийслэлийн Сонгуулийн хорооны тайлбарыг хүлээж аваагүй байгаа бөгөөд шүүхэд хандахаар болсон байна. Тэд дэмжигчдийн гарын үсгийг хуурамч гэх дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа аж. Бүр 800 хүний дэмжлэг авч, гарын үсэг зуруулсан ч эс тооцсон нь гэж байгаа.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх