24VS24: Оймсоор “ороогдсон” З.Энхболд Л.Наранбаатар нарын зөрчил хаана хүрэх вэ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 05 сар 20 ・ 2

Төрийн ордны их танхимаас хонгил руу чирэгдэж, гартаа гавтай ачигдсан анхны хүн нь Л.Наранбаатар. Тэрбээр Монголын эдийн засгийн форумын хаалтын үеэр үг хэлж байсан намын даргынхаа өөдөөс оймс шидэж, "З.Энхболдоо чи, эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн, эдийн засгийн алуурчин" хэмээн цоллож дөнгөсөн нэгэн. Гэвч тэрбээр үүнийхээ шанд намаасаа хөөгдөж,  З.Энхболдын “зуултанд” орсон билээ.

Энэ талаар АН-ын дарга З.Энхболд “Л.Наранбаатар мэтийн нөхдүүдийг намаас хөөсөн, дахиж хаалгаараа шагайлгахгүй” гэж мэдэгдэж байсан удаатай. Тэгвэл өст хүн өлийн даваан дээр гэгчээр “оймсдуулсан” З.Энхболд энэ удаагийн сонгуульд “оймсдсон” Л.Наранбаатартайгаа нэг тойрогт хүч үзэх бололтой.

 

Дарханы АН-ын даргын албыг нэр төртэй, чамгүй хашиж байсан гэгдэх Л.Наранбаатар нь 2016 оны сонгуульд АН-аас Дархан-Уул аймагт нэр дэвших тухай яригдаж байсан ч намын даргаа “оймсдсоноос” болж энэ төлөвлөгөө нь замхарсан байна.

 

Гэвч тэрбээр оймсны асуудлаас болж, улс төрөөс арчигдахыг хүсээгүй бололтой. Тиймээс ч Л.Наранбаатар З.Энхболдтой нэгийгээ үзэж,  Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшихээр болжээ. Энэ талаар тэрбээр “Би З.Энхболдыг 2016 оны сонгуульд хаана нэр дэвшинэ тэр газарт нь өрсөлдөх болно” хэмээн мэдэгдсэн байна.  

 

З.Энхболдыг намынхаа мянга мянга гишүүдийн байр суурь, хандлагыг үл тоомсорлож, зөвхөн өөрийн эрх ашгийг урьтал болгон, өөрийнх нь эсрэг хөдөлсөн хүн олгоныг шазууртаа зууж, замаасаа зайлуулдаг зантай нь Л.Наранбаатарыг намаасаа хөөсөн үйл явдал батлан харууллаа хэмээн гишүүд дэмжигчид нь шогширч суугаа юм.

 

Энэ нь ч иргэдийн дэмжлэгийг хүлээж байгаа сурагтай. Учир нь улс төрчдийн цүнхийг барьж, оймсонд нь хавчуулагдан УИХ-д орж ирэхгүй гэсэн түүний хүслийг иргэд талархан хүлээж авч байгаа аж.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 05 сар 20/

    Эрх мэдэл, эрх ямбаараа аархаж байгаа АН ийнхан ийм хөгийн үйлдэлээ хийгээд л, хэрүүлээ хийгээд л байж байдаг шүү дээ. Одоо больмоор юмаа. Ийм нөхдүүдийг ахин сонгож бүү сонгоо

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 20/

    Эрх мэдэл, эрх ямбаараа аархаж байгаа АН ийнхан ийм хөгийн үйлдэлээ хийгээд л, хэрүүлээ хийгээд л байж байдаг шүү дээ. Одоо больмоор юмаа. Ийм нөхдүүдийг ахин сонгож бүү сонгоо

    Хариулах