Хуулийн хүчирхийлэл

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 05 сар 20

Д.БИЧЭЭЧХҮҮ

Дэлхийн өмнөд хэсэг Арабын орнуудад голдуухан цэрэг зэвсгийн хүчирхийлэл хүрээгээ тэлж энгийн ард иргэд дайн самууны золиос болж байгааг бид байнга сонсдог. Яасан ч олон дайны хэнээтнүүдээр дэлхий дүүрсэн юм бэ дээ гэж сэтгэл зовдгийм.

Алдаа дутагдлыг нь түргэхэн олж харчихаад. Дараа нь...

 

Тэгвэл манай Монголд ямар хүчирхийлэл их байнав гээд бодоод үзлээ. Хөрөнгө, эрх мэдлийн бас гэр бүлийн хүчирхийлэл гээд л хөвөрнө. Эр, эмийн хоорондын хүчирхийлэл ч элбэг байдаг. Тэр бүхний дээр сүүлийн үед хуулийн хүчирхийлэл гэсэн том бүлэг нэмэгдлээ.Төр, засгийн үйл ажлын хүрээнд энэ хүчирхийлэл нэлээд газар авсан гэж болно. Эхэндээ үүнийг арай өөр томьёоллоор ойлгоод байж. Улсын Их Хурал дээр гэхэд олонх нь цөөнхөө дарангуйллаа. Олны хүчээр түрээ барьж асуудалд хандлаа гэж л шүүмжлээд өнгөрдөг нь олонтаа байв. Гэтэл биш юмаа. Тэр дарангуйллын цаадах хэрэглүүр нь ямар нэг хууль байдаг болжээ. Энэ төрлийн хүчирхийллийг үйлдэхдээ хуулийг ямар ч хэлбэрээр ашиглаж болдог. Бүр ойлгомжтойгоор хэлэх юм бол хуулийн заалтыг гажуудуулж чаддаг.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх