Ц.Сандуйгийн удирдсан “Торгуулийн суман”

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 05 сар 20 ・ 1

Сонгуулийн их, бага “сунгаа” айсуй.  Энэ жил Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийг УИХ-тайгаа хамт, нэг өдөр сонгох юм. Нийслэлчүүдийн хувьд НИТХ-ын төлөөлөгчдөө сонгоно гэдэг УИХ-ын гишүүдийг сонгохоос ч  дутахгүй чухал. Нийт хүн амын талаас илүү  хувь нь оршин суудаг, замын түгжрэл, утаа тортог, хот төлөвлөлт гээд  толгойны  өвчин болсон олон асуудлууд  шил шилээ даран хүлээж буй.

Улс төрийн хүчнүүд НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчээ тодруулж, бүртгүүллээ.  Ийм үед нийслэлчүүд хотын “парламент”-д  нэр дэвшигчдийн хэн нь бэ, намуудын сойж байгаа баг, толгойлж орох эрхэмийг сонжиж байна. Өрсөлдөөн МАН, АН-ынхны дунд хүчтэй өрнөх төлөвтэй. АН-ын хувьд   Хотын дарга Э.Бат-Үүл толгойлж орно. Харин МАН-ын хувьд Ц.Сандуй удирдана. Энэ  хоёрын аль аль нь  намдаа ялалт авчирч нийслэл хэмээх их “айл”-ыг залж явахын төлөө өрсөлдөнө.  Энэ хоёр эрхэмийг Улаанбаатарчууд харьцуулж  байгаа. Ялсан нь хотын дарга болж ирэх дөрвөн жилд Улаанбаатарын өнгийг тодорхойлно.

Өмнөх НИТХ-ын сонгуульд цагаан толгойтой, Үүл баатар АН-ын “магнайг” манлайлж, гэр хорооллыг хаус хороолол болгоно, хотын өнгө төрхийг өөрчилнө  гэж амлан  ялалт байгуулж байлаа. Тэрээр энэ дөрвөн жилд амласнаа бүрэн биелүүлээгүй ч , гар хумхин суугаагүй. Зам, тохижилтын чиглэлээр  нүүр улайхааргүй ажилласан. Гэр хорооллын дахин төлөвлөлт нь ахиц муутай ч эхлүүлсэн гээд хийсэн ажил болгоноо, өөрчилсөн бүхнээ сурталчилж байгаа. Улстөрийн туршлагын хувьд ч, хат сууснаараа ч Ц.Сандуйг дагуулахгүй хашир “бурхи”. Түүнийг хийсэн, бүтээснээр гоочилж рейтингийг нь  унагах гэвэл барахгүй л болов уу. Харин хүүгийнх гэр хороолол төлөвлөлтийн төсөлд ороод бүтэлгүйтсэн, офшор данстай зэрэг нь хасах оноог цуглуулж буй. Ийм үед МАН-аас  нэр цэвэр, ажил хэрэгч,  шинэ, залуу лидерийг сөргүүлж тавьсан бол ялах магадлал нэмэгдэх байлаа.

 Ц.Сандуй МАН-ын залуу халаа гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ нэр цэвэр биш. Базаахгүй имижтэй гэхүү дээ. Түүнийг газрын албаны даргаар ажиллаж байх үед хууль бус газрын наймаа, газар өмчлөл хүчээ авсан талаар одоо ч яригддаг, хэвлэлээр бичигддэг. Түүний дүү Ц.Сэргэлэн офшор бүсэд данстэй нууц ноёнтонуудын эгнээнд багтчихлаа.  

Ц.Сандуй, Э.Бат-Үүл хоёрын хэн ялалтын туг хатгах нь багаас ихээхэн хамаарна.

Үүл баатрын хувьд  багаа атгасан шагай шиг зангидахыг чухалчилж байна. Тэрээр шинээр гурван хүн нэмснийг эс тооцвол хуучин багтай бага “сунгаанд” орох нь. Тэдний багийнхан   харьцангуй туршлагатай, бас  олонд түлхүү танигдсан талдаа.  

Харин Нийслэлийн газрын албаны даргаар олон жил ажилласан Ц.Сандуй дарга энэ удаа багтаа нэлээд шинэчлэлт хийсэн нь хуучнаасаа дордуулсан гэх хандлагыг авчраад байна. Төрийн албаны “тогоонд” олон жил чанагдаж чамлахааргүй туршлага хуримтлуулсан түүнийг ийм  гоймоо  алхам хийсэнд  гайхах хүн цөөнгүй байгаа.   Дөрвөн жил  дүүргийн намын хороо, үүрээ “тордож”, товлосон тойргоо “усалж”, идэвхитэй ажилласан горьлогчдыг жийгээд шинээр баахан залуучууд оруулж иржээ.  Хувийн бизнес, өндөр цалинтай ажлаасаа хүртэл татгалзаад намынхаа ажилд ханцуй шамлан зүтгэсэн хүмүүс цөөнгүй бий гэнэ. Тэд НИТХ-д хүч сорихыг зорьж байж.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 05 сар 20/

    МАН, АН - ууд ч өөр хоорондоо өрсөлдөөд ч тусыг эс олох бус уу. Ямархуу янзтай улс орноо авч явааг ард түмэн мэдэж л байгаа харж л байгаа байх.

    Хариулах