Б.Дэлгэрсайхан баталгаат хугацаа нь дууссан 2 мянган вагоноор Баянголын хүдрийг Хятад руу зөөж байгаа юу?

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 05 сар 27 ・ 10

11111111111

Оффшор бүсэд компани, данстай гэдэг нь тодорхой болсон “Дорнын говь”-ийн Б.Дэлгэрсайхан улстөрд албан ёсоор хөл тавихаар зүтгэж байгаа нь бас л ил болсон зүйл. Тэрчлэн оффшор бүсэд ямар нэг байдлаар толгой хоргодсон этгээд эгэл жирийн бизнесмэн бол бас яахав, харин улстөрийн зүтгэлтэн бол ёсзүйн хувьд нийцэхгүй гэдэг дээр олонх санаа нэгдэж байгаа ийм үед, дахин нэг оффшортон төрд данслагдах нь зөв үү гэдэг асуудлыг бид хөндөж байгаа юм. Б.Дэлгэрсайханы тухайд Виржиний арлуудад хятадуудтай хамтарсан “Forever profit (Asia) holdings limited” гэх компаниа 2005 оны аравдугаар сард оффшор бүсэд бүртгүүлсэн бөгөөд Улаанбаатар дахь хаяг нь Чингэлтэй дүүргийн V хороонд оршдог гэсэн байдаг. Тэгсэн тэр хаягт нь  “Дорнын говь” компани нь бүртгэлтэй. Харин өөр нэг хаяг нь Сүхбаатар дүүрэгт орших нэгэн орон сууц байсан юм. Тус хаягаар Б.Дэлгэрсайхан “Eiffel View Universal Holdings” компани бүртгүүлсэн байдаг. Уг компанийг нь 2008 онд байгуулсан бөгөөд Сингапурт бүртгэлтэй байдаг гэх мэдээлэл бий. Ер нь бол Б.Дэлгэрсайхантай холбоотой анхаарал татсан мэдээллүүдийг өмнө нь хүргэсэн.

Харин одоо үргэлжлэлийг нь хүргэж байна. Засгийн газрын 2008 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн 134 дүгээр тогтоолоор Баянголын орд газраас Ерөө өртөө хүртэл 98 км урттай төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олгожээ. Төмөр замын суурь бүтцийг 100 хувь тухайн компанийн эзэмшлийнх байхаар зөвшөөрөл өгсөн нь Төмөр замын тээврийн тухай хуулийг зөрчсөн гэж шүүмжлэх хүмүүс олон байж ирсэн.

Эхэнд өгүүлсэнчлэн Б.Дэлгэрсайханы бизнесийг хятадуудаас салгаж ойлгохын аргагүй байдаг.  Тэрчлэн “Болд төмөр ерөө гол”-ын үйл ажиллагаа хятадуудад ихээхэн ашгийг дагуулж ирсэн байгаа. Тус компанийнхан 2010 онд Хятадаас 2000 вагон худалдаж авсан. Харин 2009 онд  ОХУ-аас 1500 вагон худалдаж авсан гэдэг ч, Хятадаас авсан нарийн царигтай вагон нь өнгөрсөн хугацаанд Баянголын төмрийн хүдрийг урагш нь гулсуулж байгаа. Гэрээний дагуу авсан вагонуудыг Эрээнд угсарч төвлөрүүлээд авчирсан гэсэн.

Гэтэл тэдгээр вагонуудын техникийн байдал, арчилгаа үйлчилгээнд эзэмшигч нарын зүгээс тавих анхаарал хангалтгүй,  ачааны вагоны техникийн байдал эзэнгүйдэж байгааг УБТЗ-ын вагоны аж ахуйн албаны дарга ТУ доктор (ph) зөвлөх инженер Л.Болд хэлж хэлж байсан билээ. “Болдтөмөр ерөө гол” компани ЕС-70 маягийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 2000 вагон 2010 оноос худалдан авч ашиглаж байгаа боловч засварын баазгүй,

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

10 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 06 сар 04/

    Заавал яагаад сонгуулийн өмнө энэ асуудалыг дэлгэж байгаан. Бас нэг хүний явуулж буй гүтгэлэг үү. Улс болон орон нутагтаа юу бүтээснийн ярихгүй байж болж бүтэхгүй худал юм зохиож бичиж байх юм.

    Хариулах
  • Зочин / 2016 06 сар 04/

    Дэлгэрсайхан харин ч өнөөгийн эдийн засгийн хямралтай үед улс орныхоо хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж байгаа мундаг бизнесмений нэг дээ. Ийм хүмүүс олон байгаасай.

    Хариулах
  • Зочин / 2016 06 сар 04/

    Delgersaihang l gargamaar baigaam muusain toroos torson terbumtan, hutagtiin yumaar bayajsan buduun xoeriin xajuud aimagt ix yum hiih hun shuu

    Хариулах
  • Зочин / 2016 06 сар 04/

    Мэдээж Дэлгэрсайхан л юм байна. Дорноговьчуудад маш том боломж ирж байна. Зөвхөн Дорноговь гэхгүй Монгол улсад бүтээн байгуулалтын ажлыг хийж, Боловсрол, эрүүл мэндийн салбарт маш их сэтгэл гарган ажиллаж байсан. Мөн оюуны хөрөнгө оруулалт ч хийж 120 гаруй хүүхдийг их дээд сургуульд суралцахад нь дэ

    Хариулах
  • Зочин / 2016 06 сар 04/

    setguulch n zahialgaar bichuulsen yadmag zugnult zohiol boljee. har PR hiij ugch bgaad tnx. mash sain uguumur hun dee. dne bichsen zuilsee amnaas domog bolj sonssonoo bish bodit barimttai bichmeer yumaa. nutag usandaa uuriin hurunguur mash ih buteen bguulalt hiisniig albaar bicheegui yum uu. 2 tsets

    Хариулах
  • Зочин / 2016 06 сар 04/

    Deegii shig mundag zaluug l nutgiin olon min olon jil huleelee dee. Deegiigee demjii

    Хариулах
  • Зочин / 2016 06 сар 04/

    Манайхан уул ухаж сүйтгэсэн гээд л аль муу үгээ л хэлэх юм. Эцсийн эцэст энэ монгол орон чинь байгалийн баялаг, мал аж ахуй, газар тариалангаараа амьдарч байгаа биз дээ. Ихэнх улсын төсвийг байгалийн баялгаасаа олж байгаа. энэ хүний улсад төлсөн өч төчнөөн сая төгрөгний татвараас та бидний цалин, ай

    Хариулах
  • Зочин / 2016 06 сар 04/

    Энэ сэтгүүлчид нээрээ сонгууль дөхөөд ирхээр нэгнийгээ арай гүтгэх юм аа. Бусдыг бодвол хийсэн бүтээсэн зүйлтэй ийм хүмүүс сонгогдовол харин ч сайн биздээ.

    Хариулах
  • Зочин / 2016 06 сар 04/

    За сүүлийн үед муу Дээгийг маань xар мууxай юмаар иx дайрлаа даа. Xутагтын таxилч гуа арайл даварч бичсэн байна.
    Үнэн шүү Дээгийг би багаас нь мэднэ. Мөнгө үзээд зан өөрчлөгдөөгүй цөөxөн xүний нэгдээ.
    Дорноговьд одоо ийм л xүн гарч ирэx болсон. Xарин ч оройтож улстөрд орж ирлээ дэээ

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 27/

    Энэ луйварчин,юун улс төрд орох? Больж үз.

    Хариулах