24 баримт:П.Анужингийн цомнол ба алдагдсан бичлэгийн дуулиан

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 05 сар 27 ・ 7

Хагас жил орчмын өмнө “Херо” энтертайнмент студийн бэлтгэн хүргэдэг “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн нууц бичлэг алдагдаж, дуулиан тарьсан. Цагдаа шүүхийн хаалга татаад байгаа энэ асуудлын үнэн мөн өнөөг хүртэл тодорхой болоогүй байгаа билээ. Тэгвэл тус нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин ойрын өдрүүдэд энэ хэргийн талаар эргэн сөхөж, хулгайчийг мэдэж байгаа гэх утга бүхий зүйлийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн.

Тэрбээр “Сэтгүүлч Б.Ганчимэгийн асуултанд 5 сарын дараа хариулав. Алдагдсан гэх бичлэгийн бай нь би , "Намын бага" хурал байж ээ. Намын бага хурал дөхөж байгаа нь мэдрэгдэж байна. Хамтран уран бүтээл хийж байсан газарт маань "том бүлэглэл" орж бичлэг алдлаа гэж байсан. Энэ удаа өөрсдөө тараахаа заналхийлэн бичлээ. Хүн уншимгүй үгээр өөрийн утасны дугаараас ил тод бичсэн байна бил ээ, түүнийг энд тавьчих муухай биз ээ. Өнөөхийг нь манай намын нэр бүхий эрэгтэй улайран тарааж явна өнөөдрөөс. Нэрийг нь биччих гэхээр "гишүүн" бөгөөд ахиад дэвших гэж яваа..., замд нь ерөөл өргөж, эр хүнийг давж ухаан заая! Тэгээд ч "журмын нөхөр" гэж үг бий” хэмээн өгүүлсэн нь олон хүний анхаарлыг татаж “П.Анужинг ёстой л хоёр нүүртэй, хоосон ярьсан эмэгтэй байна даа” хэмээн шүүмжилж байв. Учир нь тэрбээр алдагдсан гэх бичлэг дээр МАН-тай тангараг тасарч, хонь, чоно болсон Н.Энхбаярт намынхаа бага хурал дээр яригдсан зүйлийг нэгд нэгэнгүй хэлж, “хошуу хүргэж” байгаа нь тод бичигдсэн байдаг. Энэ нь П.Анужинг ямар хэмжээний улс төрч, улс төрч хүний ёс суртахууны хэм хэмжээ нь хэр болохыг бэлхэн илтгэж байх шиг.

 

Тэрбээр энэ удаагийн сонгуульд МАН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвших сураг чих дэлсэж байгаа. Тиймээс ч П.Анужин сонгууль хаяанд ирснийг гэнэт ухаарсан мэт алдагдсан бичлэгийн талаар ийн өгүүлсэн нь олны шүүмжлэлийг хүртээд байна. Түүнчлэн П.Анужин “VTV” телевизийн бэлтгэн хүргэдэг “Шударга ярья” нэвтрүүлгийн зочноор оролцож бас л дуулианы эзэн болов. Энэ нэвтрүүлгийн үеэр сэтгүүлч түүнд найруулагч Б.Баатарын эхнэр Ч.Ундралтай ам зөрж буй бичлэгийг нь үзүүлсэн юм. Тус бичлэг нь П.Анужинг ёстой л муу дээр муухай гэгч болгож орхих шиг болсон. Тэгвэл олны анхаарлыг татаад буй П.Анужингийн цомнолыг 24 ишлэлээр хүргэж байна.

 

П.Анужин алдагдсан бичлэгт юу өгүүлэв

 

Баримт 1. Би намынхаа бага хурал дээр “Дээгүүрээ бизнес, улс төрийн бүлэглэл яваад байхад бид нар яах юм бэ. Биднийг ард түмний өмнө алалцуулж, улаан, цэнхэр гэж ялгачихаад та нар хөшигнийхөө цаана нэгдээд байна” гэж хэлсэн.

 

Баримт 2. Энэ үед аав намайг дуудаад “Миний охин ийм гэнэн юм ярьж болохгүй. Намын бага хурлын тэмдэглэл протоколд бичигдэж байхад ийм зүйл ярьж байж алуулна шүү” гэж хэлж байсан.

 

Баримт 3. Энэ нэвтрүүлэгт Женкогийн талаар яриахаар түүнийг захиалсан юм байна гэж хардана.

 

Баримт 4. Тийм болохоор ярьж болохгүй цаад ньюансаараа хийх хэрэгтэй.

 

Баримт 5. Та /Н.Энхбаяр/ одоогийн улс төрчдийн тухай битгий ярь.

 

Баримт 6. Таныг тэртээ тэргүй дарамталж байгаа юм чинь. Гэхдээ айлгахын тулд бол зоригтой ярих хэрэгтэй.

 

Баримт 7. Бид Ц.Нямдорж гуайн зуун эрхэм нэвтрүүлгийг хийж байсан. Тухайн үед Тулгай сайд Ц.Нямдорж гуайн тагнуул байсан гэх баримтыг цацаж байсан.

 

Баримт 8. Бид ч түүнийг нь үзээд гайхаж байв. Гэтэл намын хурал дээр болохоороо түүний үг дархлагдсан байдаг нь үнэхээр гайхалтай.

 

Баримт 9. Тулга сайд /Х.Баттулга/ Ц.Нямдорж гуайн нэвтрүүлгийг хийж байхад бидэнд “Та нар их муу хүний нэвтрүүлгийг хийх гээд байна" гэж хэлж байсан.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

7 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 05 сар 28/

    hvvhdiig etseggvi bolgoj hvnii amidralaar toglochood odoo bolij boldoggvi uvm yy aimaar abgai

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 28/

    !!!!!!! bolioch

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 27/

    Demjinee amjilt husnee

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 27/

    Chi erchuudees dutahaargui mundag, uhaantai busgui shuu . Amjilt husie

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 27/

    Чонон ншүдэт уурлахаараа жинхэнэ ориг чоно болдийм байна. ий ярзайчихаад яасан муухай юм бэ

    Хариулах
  • Zocin 16 / 2016 05 сар 27/

    24 barimtiig evluulen bichij suusan ene erhem hunii muug uzej suuhaar uuriinhuu aldaa dutagdaliig evluulen dugaarlaj uuruu uurtuu shuumjleltei handaj neg .uzeesei. Uurt ni iluu hereg bolno.

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 27/

    Хятад хуухэн болиоч.

    Хариулах