З.Энхболдын тойргийн наймаанд р.амаржаргал өртлөө

Улстөр ・Нийтэлсэн: Хөхөө 2016 05 сар 30 ・ 6

Р.Амаржаргалыг М.Батчимэгээр сольж байж АН-ын дарга З.Энхболд найз Д.Одхүүгээ тойрогтой болголоо. “Ерөнхийлөгчийн хүн”-д нэр дэвших боломж олгосоноороо “MCS-ийн” фракцид тал засч чадлаа. З.Энхболд бүлэглэлийн эрх ашгаа нэгдүгээрт тавьсанаараа АН үг дуугуй нэг суудал алдах нь тодорхой болов. Р.Амаржаргалын хувьд АН хамгийн үнэ цэнэтэй, Монголын аль ч тойрогт сурталчилгаагүй ялах хүчтэй лидер. Р.Амаржаргалын тойргийг булааснаараа АН Р.Амаржаргалд хаягдлаа. Дотоод ардчиллаа уландаа гишгэж фракцын эрх ашигтаа дарлагдсан АН тойрог хувааж нэр дэвшигчээ тодруулахдаа хүнээ харахаасаа илүү бүлэглэлийн эрх ашгаа харсан нь ялалгдлын цондон байж ч мэдэх юм.

СХД-т МАН-аас Сү.Батболд, АН-аас Р.Амаржаргал хоёр халз өрсөлдсөн бол үзүүштэй сонгууль болох байлаа. М.Батчимэгийг Ерөнхий сайд асан, Сү.Батболдын аманд өгнө гэдэг нь З.Энхболдоос Сү.Батболдод барьсан бэлэг юм.

Р.Амаржаргал АН-гүйгээр амар жаргаж, “Амаржаргалгүй” АН аврагчгүйгээр тулаанд орох боллоо. Р.Амаржаргал гэдэг содон фигур 2013 оны арваннэгдүгээр сарын 11-нд “УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдөл”-өө УИХ-ын дарга З.Энхболдод гаргасан. Түүний өмнө ҮЗХ-ндоо намын дарга Н.Алтанхуягтаа уг хүсэлтээ гаргасан ч хүсэлтийг нь буцааж танхимдаа ажиллахыг урьж байв. Тухайн үед буюу 2013 оны арванхоёрдугаар сарын 12-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар түүнийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх хүсэлтийг хэлэлцээд 65 гишүүнээс 34 гишүүн нь эсэргүүцсэн учир Р.Амаржаргал гишүүн бүрэн эрхийн хугацаагаа дуустал ажилласан юм.

Д. Ундралсайхан

 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 06 сар 01/

    amarjargal syrhii hyn ardchilsan nam ch syrhii ard tymen gehee bolie ardchilsaN NAM ARAI DEER BNA

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 31/

    Amarjargalgui Ardchiulsan ham huurhiilultei uruvdultei bna .Amarjargal shig yumiig buh talaas ni zuv bodoj oilgodog hun baihgui gehed margahgui bizee

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 31/

    Чоно шиг санаатай оодгуй хун.Ардчилсан намын ганц шударга хунээ ийм байдалд оруулах гэж.Танай нам ч одоо ч оодлохгуй ээ.Очноон заваан юмнуудтай,дотроо эв тунжингуй ,хогийн шааруудтай энэ нам цаашдаа яаж оршин тогтоно доо.Фортуна Батбаяр,Бат-Эрдэнэ,Энхболд оороо,Баярцогт...за тэгээд бараг бугд байгаа

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 30/

    З.Энхболд намаа хүртэл хагаруулдана

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 30/

    З фракцаараа диюаажинд залрах хүсэлтэй юм түүнийг нь биелүүлээсэй Бурхан

    Хариулах
  • mongol hun / 2016 05 сар 30/

    ENH BOLD teneg dupaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaak

    Хариулах