МАН нэр дэвшигчдийнхээ бичиг баримтыг СЕХ-нд хүлээлгэж өглөө

Улстөр ・Нийтэлсэн: Хөхөө 2016 05 сар 30 ・ 2

УИХ-ын 2016 оны сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшигчдийн бичиг баримтыг өнөөдөр СЕХ-нд хүлээлгэн өглөө. МАН өнгөрсөн баасан гаригт Бага хурлаа хийж, УИХ-ын сонгуульд сойх гишүүдээ тодруулсан билээ. Тэгвэл холбогдох хуульд заасны дагуу морин цагт нэр дэвшигчдийнхээ материалыг СЕХ-нд бүртгүүлж байгаа аж. Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэлэхдээ " МАН хуулийг дээдэлдэг, хэрэгжүүлдэг үлгэр жишээ намын хувьд 76 нэр дэвшигчийн хувьд ямар нэгэн асуудалгүй. Хуулийн хүрээнд бичиг баримтыг нь эцэслэн бүрдүүлээд СЕХ-нд албан ёсоор бүртгүүлж байна. СЕХ хуульд заасан хугацаанд манай нэр дэвшигчдийг бүртгэж, сонгуульд оролцох эрхийг нь нээж өгнө гэдэгт итгэлтэй байна" гэлээ. МАН-ын Бага хурал өнгөрсөн баасан гаригт болж, тойрогт сойх гишүүдээ тодруулсан. Тэгвэл МАН-аас дэвшиж байгаа гишүүдийн 40 гаруй хувь нь залуучууд, 40 хүртэлх хувь нь шинэ нэр дэвшигчид байгааг ч энэ үеэр онцолж байлаа. Олон нийтийн зүгээс МАН залуучуудад итгэл хүлээлгэж, хариуцлагатай сонголт хийлээ гэсэн эерэг хандлагууд нэлээд гарч буй.

Ц.Тунгаа 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Elbegeed / 2016 05 сар 31/

    Н.Энхбаяр ер нь яачихсан болоод ингэж бүх эрхээ хасуулаазд байгаа юм. Идсэн уусан гээд байгаа нь чиний өршөөсөн Каплагийн дэргэд юу ч биш. Баярцогтын оффшорын дэргэд юу ч биш. Гэтэл Баярцогтын офшор 3-4 жилийн өмнөх явдал тул одоо хүчингүй гэж та нар сурталдаад байгаа биз дээ

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 31/

    MAHN-iig songonoo

    Хариулах