Улайрсан мамаас ягаарсан Будда

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 05 сар 31

Мэргэжлийн сумогийн тавдугаар сарын тэмцээн буюу Нацу башё амжилттай өндөрлөлөө. Их аварга Хакухо М.Даваажаргал цагийг эзэлсэн агуу бөх гэдгээ баталж 37 дахь түрүүгээ авлаа. Япончуудын аварга болно хэмээн найдлага тавин хүлээж буй озэки Кисэносато 13 даваа хоёр унаатайгаар Хакухогийн ард бичигдэж байна. Гэнэт л барилдаан нь эрс өөрчлөгдөж, илэрхий амжилт үзүүлэх болсон түүнд Японы сумогийн холбоо ёкозунагийн болзол тавьж байгаа. Учир нь озэки цолтон башёд хоёр түрүүлж байж ёкозуна цол хүртдэг бол Кисэносатог нэг түрүүлбэл их аварга гэсэн цол өгнө гэж амлаж байна. Энэ барилдаанаар аварга болж чадсангүй. Гэсэн ч дараагийн башё бий. Хэрэв Кисэносато аварга болбол япончуудын нар нь гарчээ.

Ингэхэд яагаад энэ тухай бичээд байгаа билээ. Японы сумо бол манай үндэсний бөхийн дараа орох спорт учраас ийн хөндөж байгаа юм. Сумочдын үүх түүх, ололт амжилт, алдаа оноог нь манайхан бүгд мэддэг. Одоо сумог тоохоо больсон, үздэггүй гэдэг ч нэр усыг нь жигтэйхэн сайн мэддэг, барилдаан, мэх бүрийг нь сүрхий яриад сууцгааж байдаг.

Энэ башёд Хакухо аваргын дараа бичигдсэн озэки Кисэносато 1986 онд төржээ. Түүнийг анх 19 настайдаа дээд зиндаанд гарч ирэхэд л япончууд их аварга төрнө хэмээн хүлээж байсан ч тэр хэмжээнд амжилт үзүүлж чадалгүй өдгөө 30 нас хүрч байна. Харин сүүлийн хэд хэдэн башёд Кисэносато тун амжилттай барилдаж байгаа. Гэнэт барилдах арга барил нь өөрчлөгдөн барилдаан нь сайжирсан түүнийг сэтгэлзүйн засал хийлгэсний үр дүнд ийм амжилт үзүүлж эхэллээ хэмээн шуугиж байна.

Ер нь япончууд сумод яагаад монголчууд ийм өндөр амжилт үзүүлээд байгааг судалжээ. Монголчууд байгалиасаа хүч чадалтай төрдөг гэдэг ойлголтыг энэхүү судалгаа үгүйсгэсэн байна. Учир нь бяр чадал, мэх хийх чадвар зэргээрээ япон, монгол сумочид хэн хэнээсээ хэт хол тасарч, сайн муугийн туйлд хүрсэн үзүүлэлт гарсангүй. Аль аль нь унахдаа унадаг, давахдаа давдаг өгөө аваатай байж, яахав бяр чадлын хувьд монголчууд бага зэрэг илүү байж болох ч энэ нь байнга амжилт үзүүлэх үндэслэл болохгүй. Тэгвэл монголчуудын амжилтын нууц нь юундаа байна вэ.

Монгол сумочдын амжилтын нууц нь сэтгэлзүйдээ байдаг гэдэг нь судалгаагаар тогтоогджээ. Тал нутгийн уужуу тайван зан, юмыг өнгөрөөж чаддаг чадвар тэднийг ийм хүчирхэг болоход нөлөөлсөн байна. Монгол аваргын сэтгэлзүйг судлахад “Бид барилдаж олон түмнийг баясгаж байна. Үүний үр дүнд сайхан амьдарна” гэсэн энгийн философитой. Заримд нь энэ философи тун энгийн мэдээжийн сонсогдоно. Зарим нь “Хэзээ байтлаа ингэдэг юм” гэж хачирхана.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх