Д.Зоригт ”Номаранг”-д зуучлалын хөлсөө төлөлгүй луу унжсан уу

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 06 сар 02 ・ 1

Д.Зоригт ”Номаранг”-д  зуучлалын хөлсөө төлөлгүй луу унжсан уу

 
"Монгол шуудан"-гийн гэддэг Д.Зоригттой холбоотой мэдээлэл сүүлийн үед нэлээд гарах боллоо. Түүнийг Бермудын аралд оффшор данстай гэх мэдээлэл нэг хэсэг хэвлэлээр гарсан. Тэгвэл Монголын тэрбумтнуудын нэг тэрбээр 2016 оны сонгуульд Баянзүрх дүүрэгт өрсөлдөхөөр хэдийнэ эрхээ өвөртлөөд байгаа юм. Ямартай ч мань эр өөрөө “Надад ямар ч оффшор данс байхгүй. Энэ бол цэвэр гүтгэлэг. Сүүлийн үед оффшор  данстай болгох, оффшор данстай хүнийг үл бүтэх хүн болгож харагдуулах хандлага дэлгэрлээ. Тэгээд оффшор гэсэн нэр хаяг зүүж, тодорхой хүнийг харлуулах зорилгоор энэ ажлыг зохион байгуулалттай хийж байна” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн.
Гэтэл Д.Зоригттой холбоотой факт Бермудын арлын оффшор дансаар дуусахгүй бололтой. Учир нь жиргээч Б.Цогтгэрэл саяхан Д.Зоригттой холбоотой нэгэн баримт дэлгэсэн юм. Тодруулбал, тэрбээр “Хүнээс юмыг нь авсын бол өгч сурах хэрэгтэй. Ядаж хүндлээд уулзчих. Зовлонтой юм. Над руу цувчих юм. Д.Зоригт сайд аа. Авсан бол өгч сур. Өгсөн бол баримтаа гаргаад тайлбарлаарай. Авлагатай хүмүүсийн цуваа над руу явлаа л даа” гэх тайлбартайгаар Номарангийн зуучлалтай холбоотой баримт дэлгэлээ.
Дээрх баримтад “Зуучлалын хөлс эргүүлэн төлөх тухай тохиролцоо 2006.08.28” гэх огноотой “2003 оны 12 дугаар сарын 2-ны байгуулсан зуучлалын гэрээний дагуу иргэн Д.Зоригтод зуучлалын хөлс болгон олгосон 300.000 ам.доллар 50.000.000 воны 50 хувийг 2006.9.10-ны дотор эргүүлэн Номаранг кропрацид төлөхөөр тохиролцов. Үлдэх 50 хувийг 2006.11.30-ны дотор Номаранг кропрацийн дансанд шилжүүлэхээр тохиролцов. 2002.12.02-ны өдрийн зуучлалын гэрээ нь Sand G ба Номарангийн хооронд байгуулсан гэрээ болно” гэх утга бүхий гар бичмэл гэрээ байх аж. “Анод” банкийг дампуурахад хүргэсэн гэгддэг “Номаранг”-ийн хэрэг дахин сөхөгдөж эхэлсэн нь энэ. Тэгэхээр Д.Зоригт сайд энэ хэрэгт зуучлагчаар оролцсон байж таарлаа. Ингэхдээ мань эр төлбөрөө төлөлгүй луу унжсан бололтой. Хэрэв энэ төлбөрийг барагдуулсан бол Б.Цогтгэрэлийн хэлдгээр баримтаа гаргаад тайлбараа хийх биз ээ. 
 
Г.НАРАН

Эх сурвалж http://www.info.mn

Д.Зоригт ”Номаранг”-д  зуучлалын хөлсөө төлөлгүй луу унжсан уу
Д.Зоригт ”Номаранг”-д  зуучлалын хөлсөө төлөлгүй луу унжсан уу

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: