З.Энхболд иргэдээ Япон руу гаргаж сайхан амьдруулах уу

Улстөр ・Нийтэлсэн: Хөхөө 2016 06 сар 06 ・ 4

УИХ-ын дарга З.Энхболд арлын Япон Улсад айлчлаад ирлээ. Онгоцноос буусан даруйдаа хэвлэлийн хурал зарлаж, Японд хийсэн айлчлалынхаа аяны богцыг задлав. Эндээс хамгийн чухал нь Монгол Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр энэ сарын 7-ны өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа явдал. Энэ хэлэлцээрийг ганцхан З.Энхболд дарга яваад шийдчихэж байгаа юм биш.

Шат дараалсан уулзалт, айлчлалын хүчинд биелэлээ олох гэж байгаа нь энэ. Гэтэл УИХ-ын дарга З.Энхболд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжихтэй зэрэгцээд "Онгоцонд суудал олдохгүй байна" хэмээв. Өөрөөр хэлбэл эдийн засгийн хэлэлцээрийн эерэг талыг онгоцны суудал дүүрсэн төдийгөөр өнгөцхөн яаруу, сандруу дүгнэсэн нь өөрийнхөө айлчлалыг дөвийлгөх гэсэн мэт санагдаж байсныг нуух юун.

Япон Улсад 1500 гаруй дадлагажигч байгаа. Тэгвэл айлчлалын үеэр Монголын Хөдөлмөрийн яам, Японы Эрүүл  мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яам хооронд "Хөдөлмөрийн салбарын хамтын ажиллагаа" санамж бичигт гарын үсэг зуржээ. Ингэснээр Монголчууд Япон Улсад ажиллах хүч гаргахаас гадна дадлагажигч явуулахаар болж байгаа аж. Уг нь АН-ынхан иргэдээ хүн шиг амьдруулж, улс шиг хөгжүүлнэ гэж амлалт өгсөн. Гэтэл одоо Япон Улсад ажиллах хүчнээр гаргах гэрээ үзэглээд сууж байна.  Энэ бол монголчууд эх орондоо хүн шиг амьдарч чадахгүй байгаагийн жишээ гэлтэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 06 сар 06/

    айлчлалын үеэр Монголын Хөдөлмөрийн яам, Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яам хооронд "Хөдөлмөрийн салбарын хамтын ажиллагаа" санамж бичигт гарын үсэг зуржээ. Ингэснээр Монголчууд Япон Улсад ажиллах хүч гаргахаас гадна дадлагажигч явуулахаар болж байгаа аж......... Та бүхэнд талархаж б

    Хариулах
  • Зочин / 2016 06 сар 06/

    Bj bgaag hardaa iin ch yumaar uls ornoo udirduulj yabah gej ard japanuud joolood zogsoj bgni haraach ichmeer

    Хариулах
  • Зочин / 2016 06 сар 06/

    Erguu Zika virus, Mongolchuud uneheer orovdmoor tor zasagtai yum, gadaadad ajilchin bolgono gej ard tumendee amlah ni deediin az bolson emegne. Eh orond ni saihan amidruuldag baigaa da

    Хариулах
  • зочин / 2016 06 сар 06/

    Гадаадад зарц хийсэн хүнийг сайхан амьдардаг гээд бодчихсон малнаас дор гөлөлзөөд зогсож байгааг нь тв-гээр хараа биздээ ард түмнээс оноо авах гээд ядчихсан

    Хариулах