Нэр дэвшигчдийн үнэмлэхийг өнөөдөр гардуулна

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 06 сар 07

 

Өнөөдөр УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь олгох ёслол Төрийн ордонд болно. Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд улс төрийн нам, эвсэл, бие даагчдын материалыг СЕХ хүлээн авч хянах хугацаа өчигдрөөр дуусгавар болсон билээ.

СЕХ-ноос Нэр дэвшигчдийн талаар 11.00 цагт Төрийн ордонд мэдээлэл хийнэ. Мөн 12.00 цагт Төрийн ордны Их танхимд УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах юм.

Харин НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд 09.00 цагт Нийслэлийн Засаг даргын тамгын газарт үнэмлэхийг нь гардуулна.

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх