МАН-ын нэр дэвшигчид хамгийн түрүүнд үнэмлэхээ гардаж авлаа

Улстөр ・Нийтэлсэн: Хөхөө 2016 06 сар 07 ・ 9

УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр Төрийн ордонд батламжаа гардан авлаа. Энэ удаагийн сонгуульд 12 нам, гурван эвсэл, 69 бие даагч нийт 498 нэр дэвшигч өрсөлдөж байгаа. Тэгвэл өнөөдрийн нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах үйл ажиллагаанд АН-аас бусад улс төрийн нам, эвсэл, бие даагчид оролцлоо. АН-ынханд СЕХ 15.00 цагт нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардуулах ажээ. МАН мөрийн хөтөлбөрөө Үндэсний Аудитын газар хамгийн түрүүнд аваачиж хянуулсан. Түүнчлэн СЕХ-нд УИХ-д оролцохоо ч нэгдүгээрт илэрхийлж, энэ жишгээрээ нэр дэвшигчийн батламж, үнэмлэх авах арга хэмжээнд манлайлж оролцлоо. Энэ бол УИХ-ын 2016 оны сонгуульд өнгөтэй, түрүү байранд уралдахын шинж хэмээн сайнаар дүгнэх хүмүүс цөөнгүй байна. МАН-ынхан нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авсны дараа дурсгалын зураг татуулсан юм. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэлэхдээ "Сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авлаа. Хамгийн гол нь сонгууль булхай, луйваргүй хуулийн хүрээнд болох ёстой гэдэг зарчмыг МАН баримталж байгаа.  Манай нэр дэвшигчид нийгмийн бүх үеийг хамарсан, олонхи нь шинэ залуу нэр дэвшигчид байгаа. Тэгэхээр иргэдийн дунд сонгуулийн булхайгүй болоосой гэсэн хүсэл байна. СЕХ аль нэг нам, эрх баригчдад үйлчлэх ёсгүй гэсэн байр суурийг дэмжиж байгаа. Сонгууль болоод өнгөрөхөд маргааныг шүүх, хууль хүчний байгууллагаар иргэдийн сонголтыг өөр тийш нь эргүүлдэг үйл ажиллагаа байж болохгүй" гэлээ.

 

 

МАН-ын нэр дэвшигчид хамгийн түрүүнд үнэмлэхээ гардаж авлаа 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

9 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 06 сар 08/

    Төрөө сайхан авч явсан нам шүү. МАН-аа сонгох урин цаг ирлээ. Хамтдаа шинэ сонголт хийцгээе

    Хариулах
  • INJEE / 2016 06 сар 08/

    MONGOL ARDIIN NAMIIG DEMJIJ BNA AMJILT

    Хариулах
  • Зочин / 2016 06 сар 08/

    МАН-ынхан бол ард түмнээ буудаж алдаг угшилтай нүгэлтэнгүүд.хамгийн сүүлд 2008 онд 5 хүн буудаж алсан.Сонгож болохгүй хүмүүс бол газрын наймаачин М.Энхболд гэдэг адгийн луйварчин толгойлсон намынхан .

    Хариулах
  • . / 2016 06 сар 08/

    ihenhen offshir danstai luivarchid baigaashdee yernhiiduu

    Хариулах
  • Амар / 2016 06 сар 08/

    Та бүхэнийг ард иргэд чинь Улс орноо эмхлэн цэгцлэн эдийн засагаа сэргээн, иргэдийнхээ нийгмийн хамгаалал, аюулгүй орчинд сэтгэл ханамжтай цалин, тэтгэвэртэй, залуучууд нь өөрийн хүссэн мэргэжил, сургуульд сурахдаа алагчилахгүй тэтгэлэг, төлбөрийн нөхцөлөө хангуулан сурах хүсэлтэй байна Та бүхэнийг

    Хариулах
  • ман / 2016 06 сар 07/

    Та бүхнийг л хүлээж байгаа шүү .Амжилт

    Хариулах
  • Зочин / 2016 06 сар 07/

    ene yarihaas tcaashgui luibarchinguudiig songoj bguieee yuch hiihgui suugaad bbal shuumjlel baga bdg edniig tur barij bhad huduu gadaagui hubhai shoroon ungutei bsan shuudee

    Хариулах
  • Зочин / 2016 06 сар 07/

    Та бүхэнд амжилт хүчтэй зоригтой байгаарай

    1
    Хариулах
  • MAN songoj bolohgyi ee!!ardyyd aa!!! / 2016 06 сар 07/

    edniig songoj bolohgyi ee!!!

    Хариулах