Байгуулж амжаагүй Мэргэжлийн Засгийн газар баяртай!

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 07 сар 18 ・ 5

Б.ДАМДИН

Сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН албан ёсоор төрийн эрхийг аваад хэд хонож байна. Одоо засгаа байгуулна. Гэхдээ УИХ-ын даргыг сонгохдоо л зөрчилдөж эхэлсэн энэ намынхан хэнийгээ сайд болгох вэ гэдэг дээр ширүүхэн зодолдож буй ажээ. Өөрөөр хэлбэл энэхүү гэнэтийн ялалт МАН-ын дотоодод олон ойлгомжгүй асуудлыг бий болгоод байгаа юм.

ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛНО ГЭЭД ЕРӨНХИЙ САЙДЫН СУУДЛААС ТАТГАЛЗСАН ГЭВ ҮҮ?

 

Эрхэм гишүүд тангаргаа өргөж, УИХ-ын даргыг сонгосон. Энэ бол 2016 оны долдугаар сарын 5-ны өдөр.

Ө.Энхтүвшин нарын МАН-ын зарим гишүүн намын дарга М.Энхболдыгоо Ерөнхий сайд болж намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Гэсэн ч гишүүдийн олонх М.Энхболдыг УИХ-ын даргад дэмжсэн юм. Харин түүний дараа хуралдсан МАН-ын Бага хурлаар Ерөнхий сайдад Сэлэнгээс УИХ-д сонгогдсон, Сангийн сайд асан Ж.Эрдэнэбат өрсөлдөгчгүй “өрсөлдөж” гарч ирсэн. Тэр хурлыг хүртэл Ерөнхий сайд болно гэж хүчтэй яригдаж байсан У.Хүрэлсүх, С.Бямбацогт нарын хэн нь ч өрсөлдөөгүй. Учир нь МАН-ын дарга М.Энхболд нам нь ялалт байгуулсны дараа зөвхөн дангаар шийдвэр гаргаж эхэлснийг намынхан нь дотооддоо шивэр авир яриад эхэлжээ. Өмнө нь ярьж байсан хэд хэдэн тохироо бий гэнэ. Хэрэв нам сонгуульд ялбал М.Энхболд УИХ-ын дарга, У.Хүрэлсүх Ерөнхий сайд болно гэсэн тохирооны сураг аль эрт Тусгаар тогтнолын ордноо нисээд олны хүртээл болоод амжсан. Өөр нэг тохироо гэвэл өнгөрсөн дөрвөн жилд ялагдлын зовлон амссан намынхаа нүүр царай болж УИХ дахь сөрөг хүчний  Бүлгийн даргын үүргийг хангалттай сайн биелүүлсэн С.Бямбацогтыг Ерөнхий сайдад зүтгүүлье гэдэг яриа бас л болж байж. Гэвч эцэст нь намын даргын үеэл Ж.Эрдэнэбат торох юмгүй олны дэмжлэг авч Ерөнхий сайд болоодохсон.

Намынхантайгаа сөргөлдөн байж УИХ-ын дарга болсон М.Энхболдод Санжийн Баяраар дамжуулаад хэн нэгэн зөвлөөд байгааг намынхан нь хэлж байна. Ерөнхий сайд байснаас УИХ-ын дарга болоод сонгуульдахад үр дүнтэй гэсэн юм даг уу. Ерөнхийлөгчийн сонгууль болоход бас ч гэж бүтэн жилийн хугацаа байна. Өнөөдөр улс орны нөхцөл байдал хүнд, энэ хооронд Засгийн газрын үйл ажиллагаа хаашаа ч эргээ билээ, Ерөнхий сайдын нэр хүнд хаана ч яваа билээ. Нөгөөтэйгүүр, Ерөнхий сайд гүйцэтгэх засаглалын тэргүүний  өдөр шөнөгүй ажиллаж байж энэ улсын ажлыг урагшлуулна, сонгуульдах завгүй. Харин УИХ-ын дарга зав гаргаж болно гэдэг энгийн гаргалгаа хийж болох юм. Гэвч М.Энхболд УИХ-ын дарга боллоо гээд Ерөнхийлөгчөөр сонгогдоно гэсэн үг бас биш юм.

 Сая болж өнгөрсөн сонгуулиар АН хуйгаараа авахууллаа. Энэ бол ард түмний сонголт. Гэхдээ энэ зуурт хавчуулагдсан ганцхан сонголтод харамсаж байгаа олон хүн байна. Тэр бол Нийслэлийн АН буюу Э.Бат-Үүлийн багийнхны ялагдал. Э.Бат-Үүлийн нийслэлд хийсэн ажил, улмаар түүний зангараг нөлөөг ажлаа өгөөд хэдхэн хоноход нь дурсаад эхэлж байгаа юм. Үнэн хэрэгтээ түүнтэй Су.Батболд, Ц.Сандуй нарыг харьцуулахад хүнд юм. Өөрийнх нь хэлдгээр эн зэрэгцэхгүй. Энэ бүхнийг нуршихын учир нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Э.Бат-Үүл АН-аас нэр дэвшээд гараад ирвэл үр дүн нь юу болох бол. Өөрөөр хэлбэл, МАН-ын М.Энхболд, АН-ын Э.Бат-Үүл хоёрын хэнийг Ерөнхийлөгчөөр сонгох бол?  Энэ мэтчилэн олон асуулт байгаа юм. Эцсийн эцэст өдгөө М.Энхболд даргад зөвлөөд байгаа эрхэм тун удахгүй АН-д аврагчийн дүрээр бурханы элч мэт очихоор зам сууриа сайтар засч байгааг анзаарсан хүмүүс нэлээд байгаа ажээ. АН бол АН, МАН бол МАН, ерөөс өрсөлдөгч л бол өрсөлдөгч билээ.

 

 

 

үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 07 сар 19/

    Овоо зөв бодолтой сэтгүүлч байна. МАН ыг гарч ирсэнд харамсаж байгаа мянга мянган сонгогчид бий, тэдний нэг нь болохын хувьд саяын сонгууль бол туйлшрал болсон. Хүн бүхэн эдийн засгийн уналтын бурууг АН аас болсон гэж ташаа бодсон. Эдийн засгийн уналт бол гарцаагүй зүйл байсан, цаашид ч энэ уналт 2-

    1
    Хариулах
  • Зочин / 2016 07 сар 18/

    хзсайд гэдэг бариддаг хуний хийдэг ажил биш Арай угуй байлгуй дээ. Зочин

    Хариулах
  • Зочин / 2016 07 сар 18/

    unasandaa ih l sharalhaj bichij dee hoorhii

    Хариулах
  • Зочин / 2016 07 сар 18/

    harin tiimee. ene nuhriin shees ni goojih gej bgaa yum bna lda. batuulees joohon hishig hurtegsediin neg l bn lda chaavaas Mongoliin ard tumen hen ni hen be gedgiig meddeg uchraas dungee tavisan yum

    Хариулах
  • зочин / 2016 07 сар 18/

    юун хачин утгагүй мэдээ вэ?МАН-ыг муулахаа зогсоогоосой,ард түмэн дүнгээ тависан

    Хариулах