200 саяын авлига авсан гэх Н.Батсүх БНХАУ-ын иргэн Л-д 42 айлын газар эзэмших гэрчилгээ олгожээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 07 сар 19 ・ 2

b3cbee362fa4b1efbig

Энэ сарын 10-ны өдөр буюу наадмын өмнөх өдөр Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүхийг БНХАУ-ын иргэн Л-ээс 200 гаруй сая төгрөгийн хахууль авч, иргэнд хууль бусаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож байгаад үйлдэл дээрээ баригдсан талаарх мэдээлэл байсан. Тэгвэл ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс уг асуудалтай холбоотой мэдээллийг хэвлэлийнхэнд өгсөн юм. Н.Батсүх нь уг хэргийг үйлдэхдээ өөрийн удирдлага дор ажилладаг, иргэн Б, Ч, П нартай үгсэн тохиролцож, иргэдийн цахим үнэмлэхийг ашигласан гэж байна. БНХАУ-ын иргэн Л-д Баянзүрх дүүргийн Их цуурайтын аманд 42 айлын газар эзэмших гэрчилгээ олгосон нь шалгалтаар тогтоогдоод байгаа гэлээ. Н.Батсүх нарт авлига өгсөн Ли овогт Хятад иргэн нь Монголд барилгын салбарт 10 орчим жил үйл ажиллагаа явуулж буй барилгын компанийн захирал  аж.

Цагдаагийн алба хаагчид нотлох баримтыг хураан авч, Эрүүгийн хуулийн 268-д заасан зүйл заалтаар буюу Н.Батсүх нарыг хээл хахууль авсан гэж буруутган, АТГ-тай хамтран эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. ХэрэвН.Батсүх нар нь шүүхийн байгууллагаар буруутай нь тогтоогдвол 5-10 жилийн хорих ялаар шийтгэгдэх юм байна.

Эргэн сануулахад, Н.Батсүх нь газрын наймаа хийдэг зохион байгуулалттай бүлэглэлийг устгана гэж өөрөө хэлж ярьдаг нэгэн билээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Mongol / 2016 07 сар 20/

    Pidag shorond 20 jal hadgal.Ayag bantang n mongol uguud baih bailgui dee Iim Lalariin pidanuudiig hadgaldag gazar n hadgal Alsanaas 20 jil shorond suulga

    Хариулах
  • Зочин / 2016 07 сар 19/

    iim hylgaich nariig byydbal sydraga hereg bolno!!!!Mongolchyydiin neg iimerhyy yabdalaas bolood eersdeen hegjihgyi zasag tord ni zadargaa garch baigaa yum!!!Hatyy gar heregtei!!!!zaachiin yalaan dahiad helzyyleh heregtei!!!eh oronch baih!!!nytag ornoo hyatadyydad hydaldaj dyyslaa!!!nobsnyyd aa!!!hyn

    Хариулах