МАН-ын засаглал ба АН-ын шинэчлэл

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 07 сар 19

-МАН доторх бүлэглэлүүд Миеэгийн байгуулж өгөх Ж.Эрдэнэбатын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, цаашлаад сайдууд нь хэн хэн байхыг санаан зоргоороо зураглан шантааж үзүүлээд эхэлжээ-

Засаг барих эрхийг авсан МАН болон засгийн эрхээс буусан АН өчигдөр тус тус намын эрх барих дээд байгууллагынхаа хурлыг хийлээ. МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, байнгын хороодын дарга нарын асуудлыг ярилцана гэх яриа байсан ч өчигдрийн хувьд аймгуудын Засаг дарга нарын томилгоог хэлэлцсэн юм.

УИХ-ын дарга, Ерөнхий сайдаа томилон батламжилснаас хойш МАН дотор Засгийн газрын гишүүдийн томилгоотой холбоотой тулаан өрнөж эхэлсэн нь тогооноосоо хальж, хэрүүлийнх нь зах зух хэвлэлийн сэдэв болоод байна. Дотоодын зөрчлөө тогоондоо цэгцэлж, эмх журам, эв нэгдлийн илэрхийлэл болж харагддаг байсан МАН-д энэ удаад гэнэт ирсэн эрх мэдэл зохих уу, эс бөгөөс зодоон үүсгэх үү гэж эрхгүй асуумаар болж байх аж.

 

М.Энхболдын байгуулж өгөх Ж.Эрдэнэбатын Засгийн газар

Уг нь намын дүрмээр бол сонгуульд ялсан намын дарга Ерөнхий сайд болох учиртай ч М.Энхболд яагаад ч юм бэ тэрхүү албан тушаалд очсонгүй. УИХ-ын дарга боллоо. Намынх нь нөхөд түүний эл шийдвэрийг "хариуцлагаас зугтсан алхам” гэж үзэж буй ч чухам яагаад ийм нүүдэл хийснийг нь хэн ч хараахан тайлж хэлээгүй байгаа. Харин яг ийм тохиолдолд ямар алдаанд хүрдгийг өмнөх дөрвөн жилд засагласан Ардчилсан нам яруу тодоор үзүүлсэн юм.

МАН-ын хувьд улс төрд харьцангуй шинэ, залуу нүүр царай болох Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилсон ч түүний энэ байдлыг намынхан нь далимдуулж, танхимаа өөрийн итгэл үнэмшлээр бүрдүүлэх эр зоригийг нь чухам сорьж, сонжиж байна. Тэгээд түүний танхимыг бүрдүүлж өгөх ажлыг намын даргын хувиар спикер М.Энхболд нам доторх бүлэглэлүүдийн өрсөлдөөнийг зохицуулах замаар гүйцэтгэж өгөх нь тодорхой байна. Яг л өмнөх Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн танхимын шийдвэрийг нам нь гаргадаг, намынх нь шийдвэрийг УИХ-ын дарга З.Энхболд эрхшээдэг байсанчлан МАН ийм л загвараар засаглалаа эхлэх нь ээ.

Шинэ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тамга гардан авсныхаа дараахан Ерөнхийлөгчтэй уулзах үедээ үндсэн чиг үүргийн яамдын сайд нарыг УИХ-аас бусдыг гаднаас томилох байр суурь барьж буй гэдгээ мэдэгдэж байлаа. Харин өнөөдөр сонсогдож байгаа сураг ажгаар бол түүний төсөөлөл замхрах шинжтэй болжээ.

 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх