Өмнөговь аймгийн шинэ удирдлагууд сонгогдлоо

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 07 сар 19 ・ 2

Өмнөговь  аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан өчигдөр 09 цагт эхлэх ёстой байсан хэдий ч тус аймгийн сонгуулийн хорооноос Цогтцэций сумаас сонгогдсон дөрвөн нэр дэвшигчтэй холбоотой хуралдаантай давхцсан учир цагаасаа хоцорч эхэлжээ.

Үдээс өмнө болсон аймгийн сонгуулийн хорооны тус хуралдаанаар АИТХ-д Цогтцэций сумаас  сонгогдсон дөрвөн төлөөлөгчийг нэр дэвшигчээс хассан хууль бус тогтоолоо хүчингүй болгосон юм. Ингэснээр сонгуульд ялалт байгуулсан дөрвөн нэр дэвшигчийн бүрэн эрх баталгаажих боломж бүрджээ.

Үүний дараа аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан  албан ёсоор эхэлж аймгийн удирдлагуудаа сонгосны зэрэгцээ Цогтцэций сумын дөрвөн төлөөлөгчдөд түр үнэмлэхийг мөн гардуулсан байна. Анхдугаар хуралдаанд МАН-ын 19 төлөөлөгч оролцсон бөгөөд АН-ын  төлөөлөгчдийг иргэд, сонгогчдоо хүндэлж хуралдаандаа  оролцохыг удаа дараа хүсэлт тавьсан боловч оролцоогүй байна.

Ийнхүү анхдугаар хуралдаан 57,6 хувийн ирцтэйгээр хуралдаж аймгийн удирдлагуудаа сонгожээ. Аймгийн ИТХ-ын даргаар Хүүхэндүүгийн Сугир сонгогдсон бол Өмнөговь аймгийн Засаг даргад Нанзадын Наранбаатарын нэрийг аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаас дэвшүүлэн Монгол улсын Ерөнхий сайдад уламжилжээ.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 07 сар 25/

    ялж, бас ялагдаж сурах ёстой шүү дээ. Бадраа дарга маань боловсролтой, соёлтой бас аймаг орон нутгаа гэсэн сэтгэлтэй болохоор ажлаа сайхан хүлээлгэж өгсөн гэсэн. уусан идсэн гээд хэлүүлдэг ч гэсэн ийм л байх ёстой биш үү

    Хариулах
  • Зочин / 2016 07 сар 22/

    naad tashaa medeellee hiihee bolioch. huuli bus huraldaan hiichiheed dotroosoo dargaa songochihdog. Songogdson neg ni tamga temdeggvi bicheg tsaas gargaad vvreg ogjil baidag. Awj ogoh bol huuliinhaa daguu awj ogoltsoh estoi. Odoogoor hurliin darga songogdoogvi bgaa. 4 hvn ni shiidwer ni etsesleegvi

    Хариулах