ТАНИЛЦ: Одоогийн байдлаар тодорхой болсон 5 шинэ сайд

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 07 сар 20 ・ 4

Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудал энэ долоо хоногийн хамгийн онцлох сэдэв болж хувираад байна. Өчигдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын бүтцээ Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн юм. Түүний танилцуулсан зураглалаар бол энэ удаагийн Засгийн газрыг нийт 13 яам, 16 сайдтай байгуулахаар төлөвлөжээ.

Сайд нарын нэрс өнөөдөртөө багтаж бүрэн тодорч дуусах бөгөөд одоогийн байдлаар зарим яамдын сайдад нэр дэвшигчид баттай болоод байгаа аж.

Тодруулбал, Шадар сайдад У.Хүрэлсүхийг томилохоор болжээ. У.Хүрэлсүх нь энэ удаагийн сонгуульд нэр дэвшээгүй бөгөөд намынхаа арын албанд зүтгэсэн хүмүүсийн нэг юм. Тиймээс түүнийг Шадар сайдад томилохоор болсон гэнэ.

ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн, генсек Ж.Мөнхбат
томилогдох гэнэ. Ж.Мөнхбат нь өнгөрсөн гурван жилийн хугацаанд намын ерөнхий нарийн бичгийн даргын албыг тун сайн хашсан нэгэн юм. МАН-ын өнөөдрийн ялалтад түүний оруулсан гавьяа их хэмээн улс төрийн хүрээнийхэн ярилцаж байгаа юм. Тиймээс Засгийн газрын хэрэг эрхлэх буюу "гал тогоонд" ажиллахаар болжээ.

Баттай болсон дараагийн сайд нь Сангийн сайд. Эдийн засгийн хямралтай энэ хүнд нөхцөл байдалд Сангийн яамыг удирдах хүнээр УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг томилохоор болжээ. С.Бямбацогт гишүүн нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд сөрөг хүчний бүлгийн даргын ажлыг тун чадварлаг хийсэн гэж үнэлэгдэж байгаа. Мөн УИХ-д хэд хэдэн удаа сонгогдсон Сангийн сайдыг ажлыг сайн хийх хүнээр нэрлэгдээд байна.
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: