“Хамгийн залуу гишүүн”-ий санаачилга УИХ-аар дэмжигдлээ

Улстөр ・Нийтэлсэн: Хөхөө 2016 07 сар 21 ・ 1

2016 оны УИХ-ын сонгууль хүн бүрийн анхаарлын төвд байж гарсан үд дүн нь олон хүнийг цочролд оруулсан гэхэд болно. Тэр дундаа өдгөө 29 настай залуу УИХ-ын гишүүнээр сонгогдсон нь ард түмнийг ихэд гайхшруулсан. Улс төрд зөвхөн 40-өөс дээш насныхан ордог гэдэг ойлголтыг тэрээр эвдэж төр засагт залуу үеийхэн сэргэлт хийх хэрэгтэй болсоныг Д.Гантулга гишүүн харуулж яваа юм. Тэгвэл шинэхэн гишүүн маань "Хамгийн залуу гишүүн" гэх тодотголыг зүүгээд байгаа ч ажилдаа бол шинэдэхгүй гэдгээ эхнээсээ харуулж байна. 

Тухайлбал, өнөөдрийн УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан юм. Үүнд хуучнаар “Хүүхдийн төлөө үндэсний газар”-ыг Ерөнхий сайдаас "ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР" хэмээн өөрчлөхөөр төсөлд тусгасан байсныг УИХ-ын гишүүн Д.Гантулга, Б.Батзориг, Л.Оюун-Эрдэнэ нарын нэмэлт саналаар "ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР" хэмээн өөрчилж, баталлаа.

Ингэснээр  олон жил залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллагуудын санал болгож байсан ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН төрийн агентлагтай болж, холбогдох асуудалд илүү өргөн цар хүрээгээр хандах боломжийг нээж буй юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Dr / 2016 08 сар 02/

    bayarlalaa amjilt husiye Gantulgaa iluu sain sanaachlagtai ajilaarai

    Хариулах