24 баримт: Сураг алдраад байсан Н.Баяртсайхан Монголбанкны ерөнхийлөгч болсноор ил гарав

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 07 сар 22 ・ 2

УИХ-ын долоо дахь сонгуулиар байгуулагдсан УИХ анхдугаар чуулганаараа Монголбанкны ерөнхийлөгчөөр Н.Баяртсайханыг томилсон билээ. Тэрбээр 2008 оноос хойш сураг алдраад байсан ч МАН-ыг сонгуульд ялалт байгуулж, олонх болсны дараа ийнхүү Төвбанкийг толгойлохоор ил гарч ирэв. Тэгвэл МАН-ын итгэлийг хүлээж Монголбанкны ерөнхийлөгч хэмээх эрхэм албанд томилогдоод буй Н.Баяртсайханы талаарх 24 баримтыг хүргэж байна.

 

Баримт 1. Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан учраас УИХ-ын дарга М.Энхболд бүрэн эрхийнхээ хүрээнд Монголбанкны ерөнхийлөгчөөр Н.Баяртсайханыг томилох саналыг УИХ-д оруулж ирсэн.

 

Баримт 2. Түүнийг Монголбанкны ерөнхийлөгч болгох эсэх талаар санал хураахад гишүүдийн 95 хувийн саналаар дэмжигдэв.

 

Баримт 3. Надмидын Баяртсайхан нь хөдөлмөрийн эдийн засагч, улс төр судлаач мэргэжилтэй нэгэн.

 

Баримт 4. Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдсон Н.Баяртсайхан нь Увс аймгийн харьяат.

 

Баримт 5. Тэрбээр Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургууль, Москвад Төрийн удирдлагын академийг дүүргэжээ.

 

Баримт 6. Эдийн засгийн ухааны докторын зэрэгтэй.

 

Баримт 7. УИХ-ын анхдугаар сонгуулиас хойш парламентад гурван удаа сууж байсан нэгэн юм.  

 

Баримт 8. Харин 2008 оны сонгуулиас хойш хэсэг хугацаанд сураг алдраад байсан ч МАН-ыг сонгуульд ялалт байгуулсны дараа ийнхүү Төв банкыг толгойлохоор ил гарч ирэв.

 

Баримт 9. Тэрбээр 2001, 2005, 2009-2010 онд санхүү, төсөв, менежментийн чиглэлээр Шинэ Зеланд, АНУ-д мэргэшил дээшлүүлжээ.

 

Баримт 10. Н.Баяртсайхан 1982-1989 онд Намын дээд сургуульд багшилж байжээ.

 

Баримт 11. Харин 1992-2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан байсан.

 

Баримт 12. 1993-1995 онд УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажилласан аж.

 

Баримт 13. Мөн тэрбээр 2000-2004 онд Төсвийн байнгын хорооны дарга байсан байна.

 

Баримт 14. Засгийн газарт цөөхөн сар, жил ажилласан сайд нар нэлээд байдаг. Тэгвэл Н.Баяртсайхан ч мөн тэдний нэг бөгөөд 2006-2007 онд Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын албыг жил орчмын хугацаанд хашиж байжээ.

 

Баримт 15. 2002-2014 онд Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны ерөнхийлөгч байв.

 

Баримт 16. 2004 оноос мөн холбооны хяналтын зөвлөлийн даргаар ажиллаж иржээ.

 

Баримт 17. 2008 оны сонгуулиар Н.Баяртсайхан С.Эрдэнэтэй Баянгол дүүрэгт өрсөлдсөн ч саналын будлианаас үүсэлтэй маргаан удтал өрнөсөн. Эцэст Н.Баяртсайхан нам гүм болсон.   

 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 08 сар 31/

    Увсад төрсөн нохой байсан ч албан тушаалд очдог улирал эхэлж. Дээрээс нь Намын гишүүн бол заалттай ДАРГА

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 31/

    Увсад төрсөн нрхрй байсан ч албан тушаалд очдог улирал эхэлж. Дээрээс нь Намын гишүүн бол заалттай ДАРГА

    Хариулах