Н.Мөнхбаясгалан: Унаач хүүхдэдээ байрны түлхүүр гардуулахдаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулна

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 07 сар 27 ・ 1


Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан их насны морьдын уралдааны айргийн тавд Завхан аймгийн Цэцэн-Уул сумын харьяат Н.Мөнхбаясгалангийн зээрд морь хурдалсан билээ. Түүнийг унаач хүүхдэдээ байр бэлэглэхээр болсон тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдаад байгаа. Н.Мөнхбаягалан сонинд өгсөн ярилцлагадаа “Хөрөнгө санхүүжилт ийм хүнд үед хүүхдэд байр өгнө гэхээр яасан баян хүн бэ гэж бодож байгаа болов уу.

Би нэг их баян цатгалан хүн биш. “Мөнхөд ашдын зам” ХХК-ийн ерөнхий захирал. Мөн “Монголын авто замчин залуус” ТББ-ын тэргүүнээр ажилладаг. Урьд нь ийм байдлаар унаач хүүхдээ шагнаж урамшуулсан тохиолдол байгаа л байх. Би сайн мэдэхгүй юм. Энэ тухай мэдээллийг цахим орчинд нийтлээд өг гэж хэн нэгнийг би уриалаагүй. Гэтэл олон жил найзалсан найз маань сэтгэлийн хөөрлөөр бичсэн байна билээ. Улмаар олон хүний сонорт хүрчээ. Нэгэнт олон нийтэд хүрсэн хойно би байрны түлхүүрийг гардуулахдаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан албан ёсоор мэдэгдэнэ. Гэхдээ би л нэг хүнд юм бэлэглэж байгаа гэсэн шиг онгирч сагсуурахыг үнэндээ хүсээгүй юм шүү гэдгийг энд хэлмээр байна” гэжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: