“Түгжил”гэгдэж явсан Ж.Батсуурь төрийн сайд болов

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 07 сар 27 ・ 1

 

Шинэ засгийн шинээр томилогдсон сайд нарын хэн нь хэн бэ гэдгийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилогдоод буй Жамъянсүрэнгийн Батсуурийн талаарх мэдээллээс хүргэж байна. Монголын Залуучуудын Холбооноос Монголын төрд хэрэггүй гэж үзсэн хүмүүсээ хар жагсаалтад орууллаа хэмээн мэдэгдэж байсан билээ. Тэгвэл Ж.Батсуурь эрхмийг тус холбооны зүгээс хар жагсаалтад оруулсан байсан билээ. Түүнийг сонгуульд хэрхэвч дэмжиж болохгүй хүмүүсийн нэг гэж байв. Гэхдээ тэр одоо Монгол төрийн сайдаар сууж эхэллээ.

Ж.Батсуурийн улстөрийн намтар мэдээллийг харахад 90-ээд оны сүүлчээр Монголын Социал Демокроат намд харъяалагдаж явахад нь УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдорж урвуулж, орон нутаг дахь өөрийн төлөөний хүн болгох зорилгоор Дорноговь аймгийн МАХН-ын хороонд анх авчирсан гэдэг. Нутгийнхан нь түүний талаар “Ганц чемодан барьсан давжаа биетэй залуу, Шараваа ах явууллаа гэсээр суудлын вагоноос бууж ирсэн” хэмээн дурсдаг гэх.

Тэрбээр 2000-2008 онд Дорноговь аймгийн МАХН-ын хорооны дарга,ИТХ-ын төлөөлөгч, ИТХ-ын тэргүүлэгч, Дорноговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд 2008, 2012 онд Улсын Их Хурлын сонгуульд Дорноговь болон Говьсүмбэр аймагт МАХН, МАН-аас нэр дэвшин сонгогдсон. Тэрбээр өөрийгөө ёс жудаг дээдэлдэг говь нутгийн хүү гэж ярьдаг ч, хэрэг дээрээ тийм жудагтай нэгэн биш гэх мэдээллүүд хэвлэлээр өнгөрсөн жилүүдэд цөөнгүй гарч байжээ. Jirgee.mn, deed.mn гэхчлэн сайтуудад түүний талаар гарсан мэдээллүүдээс ишлэн хүргэж байна. Энд нэр дурдсан мэдээллийн сайтуудад түүний талаар “Цуврал 1. “Говийн Түгжил” хэмээх Ж.Батсуурь” хэмээх материалд бичихдээ “2004 оны УИХ-ын сонгуулиар Ж.Батсуурь нэр дэвшигч Ц.Шаравдоржийн төлөө ажиллаж байсан хирнээ ар хударгаар нь Ардчилсан намын нэр дэвшигч Я.Батсуурьтай ч сүжрээд явсных нь учир удалгүй тодорхой болсон юм. Аль ялснаар нь өөрийгөө аймгийн Засаг дарга болгоход дэмжлэг авахаар тохирсон байжээ. Тэр сонгуульд Ц.Шаравдорж ялалт байгуулсан тул Ж.Батсуурийг аймгийн засаг дарга болгох амлалтаа биелүүлэв. Гуравхан жилийн дараа өөрөө УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхгvй болж “Тэжээсэн бяруундаа тийрүүлнэ” гэдгээ Ц.Шаравдорж тэр үест зүүдэлсэн ч үгүй явж.

Ж.Батсуурийг засаглаж байх үест Дорноговийн МАХН гурав хуваагдан талцав. Ахмад, залуучуудаараа талцав, аль даргыг дэмждэгээрээ хуваагдав. Дорноговь аймагт МАХН-ын нэр хүнд Ж.Батсуурийг Засаг дарга урьд өмнө байгаагүйгээрдор орж, нутгийн нэр нөлөөтэй, чадалтай залуус, бизнес эрхлэгчид Ардчилсан Нам руу хошуурахболсон юм. Ж.Батсуурь Засаг даргын ажлыгөөрийгөө шvтэн бишрүүлэх, өөрийхөө нэрэмжит өргөжлөл бий болгох, өөрийнхөө дүүгийн компаниар хамаг тендерийг хамуулах зэргээр өнгөрөөснөөс хамгийн дуулиантай нь Чингис хаан болсон явдал байлаа. Тэр тахилга хийх нэрээр өөрийгөө Чингис хаантай зүйрлэн тамгын газрынхнаа 9 өрлөг болгон хувцаслаж, жүжиг тавьсан нь орон даяар доог тохуу болон түгсэн билээ.

2008 оны сонгууль ойртож, Ж.Батсуурь орон нутгийн хэмжээний улс төрч байхаас залхаж эхлэсэн тул анхны том “Түгжилдэлтээ” хийж өөрийг нь МАХН-д хөтлөж оруулсан УИХ-ын гишүүн Ц.Шаравдорж, тойргоос сонгогдсон өөр нэг гишүүн Л.Одончимэд нарыг тойргоосоо шахаж гаргах ажиллагааг явуулсан байдаг.

 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • мэдэхгүй / 2017 05 сар 16/

    Би саяхан энэ хүнтэй сайдынх нь хувьд уулзсан. Төрийн сайдад байх ёс суртахууны наад захын хэм хэмжээ байдаггүй юм билээ. Энэ хүнтэй уулзсан тухайгаа хүмүүст ярихаар Батсуурийг хэн сайд гэдэг юм. Яах гнэж уулзсийн гээд загнах хүн олон байна. Харин яагаад тэгээд энэ хүнд ийм чухал салбарыг хариуцуулс

    Хариулах