С.Баяр сайд болохоос татгалзжээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 07 сар 27 ・ 7

 

 

АНУ-д олон тооны хаустай, энд тэнд оффшор данстай хэмээгдэж байсан ч тэр нь нотлогдоогүй гэх экс Ерөнхий сайд С.Баяр энэ хавар Монголд чимээгүйхэн ирсэн. Хүмүүс түүнийг хэлсэн амандаа хүрэлгүй их улс төрд дахин хөл тавих гэж байна хэмээн хардсан ч мань хүн “Би УИХ-ын сонгуулиар нэр дэвшихгүй, намаа дэмжиж ажиллана” гэхээс өөрийг хэлээгүй билээ.

Тэр цагаас эхлэн учир мэдэх хүмүүс С.Баярыг 2017 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр бэлт­­гэж байна гэж хардаж эхэлсэн юм. Түүний толгойд чухам ямар бодол эргэлдэж байгааг хэн ч мэдэхгүй нь ойлгомжтой. Ямар ч байсан С.Баяр саяхан болж өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр МАН-ын сонгуулийн штабыг удирдан намаа бахдам ялалт байгуулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн нь нууц биш.

Шинээр байгуулагдах Засгийн газрын танхимыг бүр­дүү­лэх үеэр тус намын Удирдах зөвлөлийн зарим нэг гишүүд С.Баяр даргадаа талархал илэрхийлэхийн ял­дамд хувааж буй бялууныхаа томхон хэсгүүд болох Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яамны аль нэгийг толгойлохыг санал болгожээ. Цагтаа Ерөнхий сайдын ажлыг хийж явсан С.Баяр яамны сайд болж жиж­гэрэх­гүй гэдгээ тэдэнд эвтэйхэн ойлгуулсан сурагтай. Тэгэхээр мань хүн ирэх жилийн сонгуульдаа одооноос бэлтгэж байж мэдэх юм шүү.
Эх сурвалж www.wikimon.mn -


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

7 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • тогий / 2016 07 сар 27/

    Баяр бол стратегич мундаг улс төрч удирдагч хүн учираас ихэнх хүмүүс өөрөөсөө дээш гарахаас айнам бас хорсном. баярын шааннд ч хүрэхгүй жулдарайнууд дээшээ гарах вий гэхээс хий атаархана бас айна. баярыг гүйцэх ухаалаг улс төрч монголд цөөн байна. баяр дарга 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэв

    Хариулах
  • Зочин / 2016 07 сар 27/

    ТАТГАЛЗАХ ЮУ БАЙХАВДЭЭ ТЭРЭНД ТИЙМ НЭР НҮҮР БАЙХГҮЙШҮҮДЭЭ.

    Хариулах
  • Зочин / 2016 07 сар 27/

    ТӨР улсаа 70 сая долларын өрөнд оруулсан Хүнийг дээшээ өргөмжлэх хэрэг байна уу?

    Хариулах
  • Зочин / 2016 07 сар 27/

    энэ новшийг сайдын суудал биш шоронгийн наар л хүлээж байгаа гэдгийг өөрөө ойгодог болов уу

    Хариулах
  • Зочин / 2016 07 сар 27/

    С.Баяр,С.Баярцогт нар бол сүүн цагаан сэтгэлт ард иргэдтэй монголын газар шороон дээр мөр зэрэгцэн алхах амьдрах эрхгүй муусайн луйварчид,хэрэг хуучрахгүйдээ

    Хариулах
  • Зочин / 2016 07 сар 27/

    20000 хувьсагчтай бодлогыг агуу суут ухаантан С.Баярцогтоор бодуулж дэлхийд байхгүй алдагдалтай Оюу-Толгойн гэрээг байгуулсан хулгайч

    Хариулах
  • Зочин / 2016 07 сар 27/

    Долоон сарын нэгний хэрэг явдлын үед даан ч дэндүү хариуцлагагүй хандсан хүндээ,хэрэг хуучрахгүйдээ

    Хариулах