Мэргэжлийн Засгийн газар"-ын дэд сайдууд

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 07 сар 29

Ж.Эрдэнэбатын Засгийн газар өнөөдөр бүтэн болно. Өөрөөр хэлбэл, МАН-ын удирдах зөвлөлөөс дэмжсэн П.Сэргэлэн, А.Цогцэцэг, Т.Энхтайван, Г.Мөнхбаяр нарыг УИХ-аар дэмжчих байх гэсэн таамаг байна. Учир нь эдгээр хүмүүс бүгд УИХ-ын дарга М.Энхболдын хүмүүс юм. П.Сэргэлэн, Т.Энхтайван нарын хувьд Монголын морин спорт уячдын холбооны удирдах зөвлөлд ажилладаг. Харин УИХ-ын дарга М.Энхболд энэ холбоог тэргүүлдэг байгаа. Г.Мөнхбаяр, А.Цогцэцэг нарыг М.Энхболд санал болгосон гэх мэдээлэл байна. Тиймээс эдгээр хүмүүсийг УИХ-аар олон таван үггүй дэмжчих болов уу.

 

Ингэснээр Ж.Эрдэнэбатын өргөн барьсан 13 яам 16 сайд бүрдэх юм. Гэхдээ бүх сайдууд тодорч дууссан ч дэд сайдаар хэн томилогдох вэ гэсэн дараагийн асуудал гарч ирж байна. Өөрөөр хэлбэл энэ Засгийн газар дэд сайдтай ажиллана гээд төслөө өргөн барьж, түүнийг УИХ олонхоор дэмжчихсэн учраас дэд сайдуудыг томилно л гэсэн үг юм.

Дэд сайд гэдэг нь бялуу хуваах, шагнал хүртээх нэг хэлбэр гэж шүүмжилдэг ч МАН-ын зүгээс сайдын эзгүйд салбараа удирдах чухал албан тушаал хэмээн онцолж, санал оруулсан юм. Тэгвэл 13 яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт дэд сайдаар ажиллах хүмүүсийг урьдчилсан байдлаар танилцуулья.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар Ш.Солонгыг

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх