Боловсролын сайд байхдаа “ZTE”-ийн луйвартай холбогдсон Ё.Отгонбаяр Дэд сайдад горилж явна гэв үү?

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 08 сар 02 ・ 1

maxresdefault

Дэд сайдуудын сандал суудлын марафон өнгөрсөн өдрүүдэд үргэлжилсэн бол өнөөдөр эцэслэгдэх магадлалтай байна. Учир нь өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайдуудын нэрсийг хэлэлцэж, шийдвэрлэнэ гэх мэдээлэл байна. Тэрчлэн дэд сайдын суудал горилж байгаа хүмүүсийн дунд Боловсролын сайд байсан Ё.Отгонбаяр ч байгаа гэх мэдээлэл байна. Тэгэхээр гишүүний суудлаас татгалзлаа гэгдээд байсан түүнд төрд үлдэх ашиг сонирхол байгаа л юм байна. Ямартаа л  Эрүүл мэндийн дэд сайдын суудал горилоод явж байхав дээ. Ер нь түүнд эрх мэдэлтэй байх ашиг сонирхол байж ирснийг бататгах мэдээллүүд бий.

Түүний гэр бүлийн хүн О.Эрдэнэсолонгыг бараг л хагас их наяд монгол төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгийг эргэлдүүлэн угаасан гэх үндэслэлээр барьж хорьсон ч, явцын дунд сулласан. О.Эрдэнэсолонгын нэр бүхий дөрвөн банкин дахь дансуудаар лав хагас их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний ам.доллар болон монгол төгрөг орж гарсан гэх мэдээлэл анх гарсан. Явцын дунд үгүйсгэх талаас нь Ё.Отгонбаяр хэлж ярьсан ч, бүрэн дүүрэн баталгааг ил гарган тавьж чадаагүй гэдгийг хэлэх хэрэгтэй.

За мөн Ё.Отгонбаяр  “ZTE”-тэй хэрхэн холбогддог болохыг тодотгон хүргэж байна. Тэрээр сайдын суудалд заларч байх үедээ энэ компанитай түншилчихсэн байдаг. МАН-ын сонгуулийн амлалтууд дотор  “Монгол хүний оюуны чадварыг хөгжүүлэх зорилт”-ын хүрээнд  “Ерөнхий боловсролын сургуулийн бүх багшийг зөөврийн компьютертэй болгоно” гэсэн заалт байсан. Мэдээж тэр амлалтыг салбар хариуцсан сайд нь ажил хэрэг болгох үүргийг нэг талаас хүлээсэн ч хэрэг дээрээ өөртөө ашигтайгаар хийчихсэн байдаг. Монгол-Хятадын Засгийн газрын хооронд яригдсан 300 сая долларын хөнгөлөлттэй зээл бүтэж үүнээс эрүүл мэнд, боловсролын салбарт 60 сая ам.доллар зарцуулахаар болсон байдаг.  Улмаар БСШУЯ 40 сая долларын өртөгтэй төслөө  “Шинэ зууны боловсрол” гэж нэрлэн гүйцэтгэгчийг нь сонгон шалгаруулахаар тендер зарлажээ. Харин тэрхүү тендерт нь  Хятадын “ZTE”, “Haier” болон Америкийн “Интел” “Майкрософт” компанийн консерциум оролцсон  байдаг. Тендерийг хариуцан гүйцэтгэх Үнэлгээний хороог БСШУ-ны төрийн нарийн Д.Далайжаргалын тушаалаар байгуулж, Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд багтжээ.  Үнэлгээний хороо оролцогчдын баримт бичгийг хянаж үзэж байх зуур Д.Далайжаргал дахин тушаал гаргаж Мэдээлэл харилцаа холбооны газрын дарга Д.Бат-Эрдэнийг нэмж оруулсантай зэрэгцэн тендерт оролцогчдод тавьсан техник технологийн шалгуур үзүүлэлт өөрчлөгдөж оролцогчид нь Монгол Улс даяар сүлжээтэй байх ёстой гэсэн шаардлага тавьжээ.  Уг нь тэрхүү тендер нь зөөврийн компьютер нийлүүлэх тухай л болохоос дагалдах сүлжээний талаар анхнаасаа яригдаагүй байдаг. Мөн  “технологийн давуу” талтай гэх “ZTE” компани нь ямар ч компьютер үйлдвэрлэдэггүй болохыг Үнэлгээний хорооныхон мэдээгүй байсан гэхэд үнэндээ эргэлзмээр.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: