АН-ыг Э.Бат-Үүл толгойлж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бололтой

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 08 сар 02 ・ 10

untitled

-2017 оны Ерөнхий лөгчийн сонгууль сонирхолтой болно-

Ардчилсан намд өнгөрсөн сонгуулийн том ялагдал нь ухаарал хайрлаагүй бололтой. Тэд намын даргаараа сонгох хүний тэргүүн эгнээнд Э.Бат-Үүл, Р.Амаржаргал хоёрын нэрийг оруулж ирсэн ч фракциудын ашиг сонирхлоор явдаг тус намд “Алтангадас”-аас Я.Санжмятавыг, “Шонхор”-оос С.Эрдэнийг, МҮДН-ээс Д.Эрдэнэбатыг, МоАН-аас Лу.Болд нарыг намын даргад зүтгүүлж эхэлжээ.

Тэгвэл дээр дурдсан хоёр хүнээс Р.Амаржаргал ердөө бэлгэдлийн чанартай нэр дэвшигч аж. Учир нь, АН-ын өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Э.Бат-Үүлийг Ерөнхийлөгчийн сонгуульд сойх ихээхэн хүсэлтэй байгаа. АН-ын дарга болсон хүн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бөгөөд Ц.Элбэгдорж өөрийн хүнээр намын даргаа тавьж, халаагаа өгөх хүсэлтэй. Харин Р.Амаржаргалын хувьд АН-ын удирдлагуудад ихээхэн жийгддэг, тэр нь ч өнгөрөгч УИХ-ын сонгуулиар Ерөнхийлөгчид “жийгдэж”, Эрдэнэтээс “хөөгдсөн” Ерөнхийлөгчийн “хүн” гэгддэг М.Батчимэгт тойргоо булаалгаснаас харагддаг.

Хэдийгээр одоогийн байдлаар АН-аас хамгийн өндөр чансаатай хүн нь Р.Амаржаргал байгаа ч түүнийг намын дарга, цаашлаад Ерөнхийлөгч болгох хүсэл АН-ын одоогийн удирдлагууд байхгүй байгаа нь нууц биш.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

10 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 08 сар 08/

    Амаржаргалд хоосон дүрээс өөр юм байхгүй.

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 04/

    Battulgiig bologmoor bna

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 04/

    Х.Баттулга Буянгийн Жаргалсайхан

    Хариулах
  • Zochin / 2016 08 сар 03/

    Bat uul tsaashaa teneg luibarchin

    1
    Хариулах
  • Бат / 2016 08 сар 03/

    АН-г хэн толгойлсонч хамаагүй одоо ард түмэн итгэхгүй итгэл өгөхөөр нэг л нүнжиггүй загнадаг нөхдүүд юм аа

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 03/

    За энэ ч тэгээд нэг юм болоод л өнгөрнө.Батүүл ерөнхийлөгч болно гэж юу байхав.Энэ Энхбаяр солиот нээрээ ирэх хавар өрөнхийлөгчид нэрээ дэвшүүлж шогтох байхдаа яанаа

    Хариулах
  • 666 / 2016 08 сар 02/

    Батүүлийн хогны ногоон уут одоо ч боодолтойгоо хэвтэжийн, батүүлээс залхажийнаа

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 02/

    amarjargal AH-aas devshvel chance bnaa

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 02/

    bayr batvvl uynga enhbayr zailaa

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 02/

    lu.Bold chadahgui ee!

    Хариулах