ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн тариаланчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 08 сар 02 ・ 9

Намрын их ажил ,өвлийн бэлтгэлээ базааж байгаа энэ өдрүүдэд салбарын сайд ажлаа аваад удаагүй байгаа ч алгуурлаж болохгүй цаг нартай уралдан амжуулах, шийдвэрлэх тулгамдсан асуудлууд олон байгаа билээ.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн тариаланчдын төлөөлөл болох Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооны гишүүдийг хүлээн авч уулзан санал солилцлоо.

Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг “Салбараа мэддэг, тариаланчдын жаргал зовлонг сайн ойлгодог сайдтай болсондоо баяртай байна” хэмээгээд дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлээ.

Тэрээр Монгол улсын хэмжээнд жилд дунджаар 320-350 мянган тонн хүнсний улаан буудай шаардлагатай.Тариаланчдын өмнө тулгамдсан асуудал олон байгаа ч хамгийн гол санал нь дотоодын хэрэгцээнд шаардлагатай улаанбуудайг улс тариаланчдаасаа худалдан аваад байх тохиолдолд урд хормойгоороо хойд хормойгоо нөхөх байдлаар ажиллаж байгаа тариаланчид хөл дээрээ зогсоод авах боломжтой гэдгийг хэлэв.

Мөн тариаланчид банкнаас зээл авах гэхээр барьцаа хөрөнгө нэхэгддэг, зээл авах нөхцөл байдаггүй үнэндээ хэдэн трактор комбайнаас өөр барьцаалах хөрөнгө байхгүй ийм нөхцөлд тариалангийн газраа өмчлөх, эргэлтэнд оруулах боломж байгаа эсэх талаар санал бодлоо илэрхийлэв.

Салбарын сайд намын мөрийн хөтөлбөрт багтсан үндэсний үйлдвэрлэгчидээ дэмжих бодлогоо барьж, хамтран ажиллах боломжууд бий гэдгийг хэллээ.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П. Сэргэлэн эдгээр өдрүүдэд салбарын төлөөллүүдтэй уулзалт хийн, санал солилцон асуудлуудыг шуурхай шийдвэрлэхээр ажиллаж байна.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

9 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 08 сар 09/

    МАН-ын бузарууд ард түмний саналыг 20 мянган төгрөгөөр худалдаж аваад эх орноо хятадад зарах нь үлдээд байна

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 09/

    өрөвдмөөр юм

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 09/

    Энэ Цандэлэг МАН-ын захиалгаар дөрвөн жил тус яамны ажлыг харлуулах гэж эсэргүүцсэн хүн. одоо бялуугаа авах гэж шинэ сайдтай уулзаж байгаа нь. АН ажлыг муу харагдуулах гэж гүжирдлага явуулсан шагналаа горилж сууна

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 09/

    Энэ Цандэлэг МАН-ын захиалгаар дөрвөн жил тус яамны ажлыг харлуулах гэж эсэргүүцсэн хүн. одоо бялуугаа авах гэж шинэ сайдтай уулзаж байгаа нь. АН ажлыг муу харагдуулах гэж гүжирдлага явуулсан шагналаа горилж сууна

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 08/

    Энэ сайд гэгчийн сууж байгаа байдал яг л нэг хүнд сурталтай түшмэл байна даа

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 03/

    ЮУН ТАВАГ ИДЭЭ ВЭЭ

    Хариулах
  • dddd / 2016 08 сар 03/

    teneg gar uu turiin said baij uyach zangaasaa salj medehgui

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 02/

    цагаан сарын золгуут уу

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 02/

    Та ажлаа шинжлэх ухаан тулгуурлаж явуулахаа мартаж болохгүй

    Хариулах