Дэд сайдад нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 08 сар 03 ・ 1

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж дэд сайдуудын асуудлыг хэлэлцэж, гишүүдийн санал хураалтаар нэрсийг нь эцсийн байдлаар тодруулсан.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дэд сайд нарын нэрийг оруулж, эцэслэн шийдэх юм байна. Чиг үүрэг нэгдсэн яамдад хоёр дэд сайд томилно гэх мэдээлэл явж байсан ч МАН-ын Удирдах зөвлөл 13 дэд сайд томилон ажиллуулах шийдвэрт хүрчээ.

Ингээд дэд сайдад нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдгийг 24 баримтаар хүргэж байна.

 

 

1. Гадаад харилцааны дэд сайдад Г. Тэнгэрийг дахин томиллоо. Түүний хувьд 2012 оноос дэд сайдаар ажиллаж байсан юм.


2. Англи, орос, япон хэлтэй, гадаад харилцааны чиглэлээр олон жил ажиллаж мэргэшсэн Г.Тэнгэрийг энэ албанд тохирох хүн гэдгийг намын нөхөд нь дуу нэгтэй хүлээн зөвшөөрчээ.  

 

 

3. Т.Аубакир орон нутгийн сонгуульд намаасаа нэгээр бичигдэж иргэдийн төлөөлөгч болсон. 

 

4. Тэрбээр хуралдаа нэг ч сууж байгаагүй нэгэн аж.  Т.Аубакир Казахстанд амьдардаг гэсэн хэл ам дагалдаж байсан байна.

 

 

5. Улстөрийн хүрээнийхэн төдийгүй цахим ертөнцөд түүнийг "шилэн Цогоо" гэдэг нэрээр нь илүү мэднэ.

 

6. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд парламентад ажилласан МАН-ын гишүүдээс дутахгүй сөрөг хүчний үүрэг гүйцэтгэсээр ирсэн түүнийг ийн Зам тээврийн дэд сайдын суудалд суухыг дэмжсэн байна.

 

7. Б.Цогтгэрэл өдгөө УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөхөөр ажиллаж байна. 

 

 

 8. МАН-ын УИХ дахь бүлгийн хуулийн зөвлөх Б.Энхбаяр. Тэрбээр МАН-ын УИХ дахь хуулийн зөвлөхөөр ажилладаг, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарыг Үндсэн хуулийн цэцэд өгч байсан чамгүй заргач нэгэн гэдгээрээ олонд танигдсан.

 

9. УИХ дахь МАН-ын бүлэгт хуульчаар ажиллаж байсан. 

 

 

10. МАН-ын сайн боловсон хүчнүүдийн нэг.

 

11. Зүүн Тимор, Палестин зэрэг хөгжиж буй орнуудад хэрэгжүүлж буй Дэлхийн банкны төслүүдэд төслийн зөвлөх, төслийн удирдагч, "Оюутолгой" ХК-ийн Инженерийн хэлтэст төслийн менежер, Бизнес, стратегийн хэлтэст бизнес стратегийн ахлах зөвлөх, Монгол Ардын Намын Бага хурлын гишүүн, Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны гадаад харилцаа, жендерийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч гээд олон хариуцлагатай ажлыг хийж ирсэн. 

 

 

12.  Ё.Отгонбаяр 1982 онд Нийслэлийн 52-р дунд сургууль, 1989 онд Москвагийн Олон Улсын харилцааны дээд сургууль төгссөн. Дипломатч мэргэжилтэй. Ph доктор зэрэгтэй.

 

13. Тэрээр  1982-1983 онд Ардын армийн 282-р анги байлдагч, 1989-1991 онд Гадаад явдлын яаманд атташе, 1-р нарийн бичгийн дарга, 1991-1996 онд Монгол Улсаас БНЭУ-д суугаа элчин сайдын яамны 2-р нарийн бичгийн дарга, 1996-1997 онд Гадаад хэргийн яаманд ажилтан, 1997-2000 онд "Баянгол ЗБ" ХХК-ий ерөнхий менежер, захирлаар ажиллаж байв. Дараа нь 2000-2001 онд Гадаад хэргийн яаманд Нэгдүгээр нарийн бичгийн дарга, 2001-2004 онд Монгол Улсын Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх, 2004-2008 онд Монгол Ардын Хувьсгалт Намын удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, 2006-2007 онд Нийслэлийн Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны даргын албыг тус тус хашиж ирсэн. 

 

14. БСШУЯ-ны сайдын алба хашиж байсан туршлагатай улстөрч. Энэ үед хятадууд өөрсдийн нэр дээр авахыг санаархаж байсан "Монголын уламжлалт баяр: Наадам", "Монгол ардын хөөмэйн урлаг"-ийг хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн Жагсаалтад бүртгүүлж чадсан юм.

 

 

15. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын гарын хүн гэгддэг Т.Дуламдорж ОБЕГ-ын даргаар ажиллаж байхдаа, мөн "Монгол шуудан"-ын даргаар очих нь хэмээн багагүй хэл аманд өртөж байв.

 

16. ​Гэсэн ч ажлын хувьд багагүй туршлагатай энэ эрхэм аль ч төрд албан тушаалтай үлдчихдэг шаггүй сэргэлэн нэгэн.  


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Lapsha / 2016 08 сар 03/

    ner debshigchiig demjikh bolson shaltgaan,shalguur ni denduu ochuukhen

    Хариулах