Б.Булганыг АН-ынхан баривчилж, МАН улс төрийн “хөзөр” болгов уу?

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 08 сар 03
 

Ч.ЗОТОЛ

Цагдаа, тагнуулын байгууллага хамтран С.Зориг агсны эхнэр Б.Булганыг баривчилж Төв аймгийн урьдчилан хорих төвд хорьсноос хойш  ямар хэрэгт холбогдуулсан талаар мэдээлэлгүй найман сар боллоо. Европын парламентын холбоо ч хүртэл ямар учиртай талаар мэдээлэл авч чадахгүй өнөө хүрч байна. Харин хүний эрхийг хангаж ажиллахыг, Б.Булганыг ямар учраас хорьж байгаа талаарх мэдээллээ ирүүлэхийг  манай улсаас хоёр ч удаа  шаардлаа. Сүүлд ирүүлсэн  албан бичгээ  АСЕМ-ийн үеэр явуулсан ч дэлхийн чуулганы хөлд дарагдаж, хэвлэл, мэдээллээр саяхнаас гарч байх шиг.

Ер нь бол Б.Булгантай холбоотой үйл явдлын эргэн тойронд учир битүүлэг  байдал үүссэн. Эхэндээ дээд зэрэглэлийн  хүүхдүүдийг  Зүүн Өмнөд Ази руу гаргадаг сүлжээтэй холбоотой хэмээн  цуурсан. Хар тамхины наймаанд хамаатай гэж  ярьж, бичсэн нь ч бий. Мөн С.Зориг агсны амийг хөнөөсөн аллагын хэрэгтэй холбоотой  хоёр хүнийг барьж хорьсон гэлцэж буй. Хамгийн аймшигтай, олныг сэрдхийлгэсэн  нь нэг эмэгтэйн үс талийгаачийн цустай гарт байсан үстэй ДНК-ийн шинжилгээгээр таарсан тухай юм.

Ер нь бол Б.Булгантай холбоотой үйл явдлын эргэн тойронд учир битүүлэг  байдал үүссэн. Эхэндээ дээд зэрэглэлийн  хүүхдүүдийг  Зүүн Өмнөд Ази руу гаргадаг сүлжээтэй холбоотой хэмээн  цуурсан. Хар тамхины наймаанд хамаатай гэж  ярьж, бичсэн нь ч бий. Мөн С.Зориг агсны амийг хөнөөсөн аллагын хэрэгтэй холбоотой  хоёр хүнийг барьж хорьсон гэлцэж буй. Хамгийн аймшигтай, олныг сэрдхийлгэсэн  нь  нэг эмэгтэйн үс талийгаачийн цустай гарт байсан үстэй ДНК-ийн шинжилгээгээр таарсан тухай. Тэр шинжилгээг Японд хийлгэсэн гэсэн бодитой байж болохуйц   мэдээлэл дуулдсан. Учир нь аймшигт хэрэг гарсны дараа С.Зориг агсны цустай гарт үлдсэн үсийг түүний төрсөн  дүү С.Оюун хохирогчийн хувиар хөөцөлдөж байж  Японд шинжлүүлэхээр явуулсан байдаг.

Б.Булганы хувьд С.Зориг агсны эхнэр,  айм­шигт аллагын үед дэргэд нь байсан цорын ганц гэрч. Дээр нь улс төрийн сонгуулийн үе таарсан. Сонгууль  бол­гоны өмнө эрх барьж буй аль нэг нам хүчний зүгээс  хэргийг илрүүлнэ хэмээн шоуддаг учраас олон нийтийн санаа бодол ерөнхийдөө  энэ чиглэлд төвлөрсөн. Тиймээс  хэрэг илрэх нь гэдэгт итгээгүй, шоу гэж харсан. Төрсөн дүү нь УИХ-ын гишүүн, сайд болж парламентад суугаад ч хэрэг илрээгүй.  Хэрэг гарснаас хойш 17 жил болоход, эд мөрийн баримтуудын бүрэн бүтэн байдал бүрхэг болсон, мөрдөн шалгахад гардан оролцож байсан хүмүүс нь чөлөөндөө гарч, зарим нь хувь заяаны эрхээр хорвоогоос одсон байхад найдлага бараг тасрахаас яах вэ. Ийм байгаа ч бас эргэлзээ бий.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх