Ц.Сандуйг чөлөөлж, “албан тушаал наймаалцдаггүй” гэдгээ батлаач

Улстөр ・Нийтэлсэн: Хөхөө 2016 08 сар 04 ・ 26

13884343_1111146575640958_1671399086_n

 

Сонгууль сайхан болж өнгөрсөн. Маргах юмгүй. Ард түмэн эрх баригчдаас үнэхээр “залхсан” байсан учраас тэдэнтэй хариуцлага тооцож, тухайн үеийн сөрөг хүчин байсан Монгол Ардын намд үнэмлэхүй ялалтыг өгсөн билээ.

 МАН ч ялалтынхаа гавьяаг эдэлж, Засгийн газар, дэд сайд, агентлаг, төрийн нарийн бичгийн дарга, хэлтэс, албадын дарга … гээд л албан тушаалын томилгоонууд хийсээр байна. Харин энэ бүгдийг хөндлөнгөөс ажиглаж суухад “арай ч үгүй байлгүй дээ” гэмээр томилгоонууд их хийгдэж байна. Ямар тохироо хийчихсэн болоод төрийн чухал албан тушаалд ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс томилоод байгааг ойлгохгүй юм. Ялсан намын дотоод асуудал л байх даа. Гэхдээ л үнэхээр байж боломгүй, үнэмлэхүй ялалт авсан намын нэр хүндийг унагам хүмүүс олон байгааг анхаармаар.

Тухайлбал, үнэмлэхүй ялалтын маргааш Нийслэлийн Иргэдийн хурлын даргаар томилогдсон Ц.Сандуй гэгч байна. Түүнийг албан тушаалд томилж болохгүй ашиг сонирхлын зөрчил, арвин түүхтэй хүн гэдгийг хэвлэлийн хуудаснаа бичигдэж үлдсэн мэдээ, мэдээллээс харах боломжтой. Хамгийн сүүлд л гэхэд албан тушаалын томилгооноос дан нийслэлээс л гэхэд 60 тэрбум төгрөг олно хэмээн ярьж буй бичлэг нь олон нийтэд нээлттэй болсон билээ. Ц.Сандуй ч тус яриаг үнэн гэдгийг хүлээн зөвшөөрч “намын стратеги тактикын асуудал ярилцах хуралдааны бичлэг алдагдсан” гэж тайлбарласан байгаа.

Өөрөөр хэлбэл Ц.Сандуй гэх эрхмийн албан тушаалд очмогцоо нийслэлээс л гэхэд 60 тэрбум төгрөг босгох зорилготой нэгэн байжээ гэдэг нь батлагдаж байна. Гэвч МАН үүнийг үл тоон албан тушаалд томилж байгаа нь итгэл хүлээлгэж, үнэмлэхүй ялалтыг өгсөн  иргэдийнхээ сэтгэл рүү ус цацсантай адил зүйл болчихлоо.

Одоо МАН-аас албан тушаалд томилогдож буй бүхий л хүнийг “төлбөр төлсөн” гэж ойлгогддог болж. Чадвартай, салбартаа мэргэшсэн, чин шударгаар томилогдсон эсэх нь огт хамаагүй. Ц.Сандуй нарын тус бичлэгээс болоод МАН-ын чадварлаг боловсон хүчин “албан тушаал худалдаж авсан” гэх шошготойгоор ажил үүргээ гүйцэтгэж байна. Үнэмлэхүй ялалтыг “юу ч биш” болгож, намын нэр хүндийг шороотой хутгаж байгаа нь үнэхээр харамсалтай.

Гэхдээ МАН-д энэ алдааг засах боломж бий. “Яаж вэ” гэвэл ашиг сонирхлын зөрчилтэй Ц.Сандуй нарыг албан тушаалаас нь чөлөөлж, нэр цэвэр шударга ажиллана гэдгээ тайлбарлахад л хангалттай. Өөрөөр хэлбэл үнэмлэхүй олноор саналаа өгсөн иргэдийн итгэлийн гал унтраагүй байна. Энэ үед л МАН чадалтай, чадвартай, боловсон хүчний хувьд бусад намаа дагуулахгүй нөөцтэй, албан тушаалыг наймаалцдаггүй гэдгээ баталж, зарим томилгоог зоригтойгоор цуцалж гэмээн Монгол Улсыг удирдан чиглүүлсэн түүхийн хуудас нэмэгдэж, иргэд ч сэтгэл бардам сонголтоо хийж, нуруу тэнэгэр алхах буй за.

 

Эх сурвалж:duulian.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

26 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 08 сар 22/

    zail sda mine deerene mah bitgii ideerei

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 22/

    Том ах нарынхаа зам мөрөөр замнасан энэ этгээд тэднийхээ муу гарын арга чаргад мэргэшсэн, суралцсан юу ч хийхээс буцахгүй болсон этгээд байгаа шүү дээ. Та нар тэр бичлэг дээрээ яаж сагсуурч байгаа энэ тэрийг нь хараа биз дээ. Нөгөө түмэнд дэлгэгдсэн алдартай бичлэгийг хуулийнхан хуурамч гэдгийг нь т

    Хариулах
  • Zochin / 2016 08 сар 21/

    Ene hund itgehed hetsuul hunde.

    Хариулах
  • ЗОЧИН / 2016 08 сар 21/

    САНДУЙН БИЧЛЭГИЙГ ХУУРАМЧ ГЭДГИЙГ БАТАЛЧИХСАН БОЛ ХУУРАМЧ БИЧЛЭГ ХИЙЖ ХҮН ГҮТГЭСЭН НӨХДИЙГ ОЛНЫ ӨМНӨ ШҮҮХ ЦАГ НЬ ГНЭГЭНТ БОЛЖЭЭ

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 18/

    Энэ хүн тэр анхны хурал дээр их томорч байсан шүү.

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 18/

    АН, МАН 2-т ЧАНАРЫН ЯЛГАА АЛГА. ОРОН НУТАГ, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БИЕ ДААГЧ НАРАА ДЭМЖИЖ АЛДААГАА ЗАСЧ ЭХЭЛЦГЭЭЕ

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 14/

    ЭНЭ НӨХӨР МИЕЭГИЙН ОРЫГ ЗАЛГААД ИЛҮҮ ГАРНА ШҮҮ

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 13/

    Harj l baudaa hotiig maani balgas bolgono uu esvel

    Хариулах
  • zochin / 2016 08 сар 12/

    ene jinhehe gadaad hylgaich baina neg myy tseej byan yhaantai yumyy ylaanbaatariihaa ytagaar hordoj uheh baih;aa ha ha

    Хариулах
  • ЗЭЛЭМ / 2016 08 сар 11/

    Сандуй миний найз, гэхдээ надад газар зарж байгаагүй, Сандуй д Улаанбаатар хотын унаган иргэд нутгын зөвлөл ч юмуу байгуулж хотоо хөдөөний соёлоос хамгаалж жинхэнэ орчин үеийн соёлтой хот болгоосой гэж хүсч байна. Морьгүй, малгүй, дээлгүй, гэргүй, хашаагүй, Гудамжтай, байшинтай, машинтай, костюмтай,

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 11/

    Сандуй боловсролтой сайн залуу. Барагтай аавын хүү ээжийн охин төгсөөд байдаггүй Москва хотын их сургуулийг улаан дирломтой төгссөн хүн. Сандуй даргадаа амжилт хүсье. Муу хэлүүлэх тусмаа долоон бурхан од шиг гялалзаж явнаа.

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 10/

    АН хийсэн ажилтай учраас өөрсдийн хийснийг нь үгүйсгэх гээд байхаар боож үхэх гэлгүй яахав дээ.

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 09/

    ХЭ ХЭ.ЭНЭ НАМ ТӨВ СЭЛЭНГЭ АРХАНГАЙН НАМ ЮМ БАЙНА ШҮҮ ДЭЭ.

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 09/

    Нийслэлийн газрыг зарж дууссан МАН одоо төрийн албан тушаалыг зарсан ард түиэн мэднэ. энэ наймаачинг үтэр түргэн төрөөс зайлуулахгүй бол удахгүй Сундуй гэгч нөхөр Улаанбаатар хотыг Бээжин хотын ли овогтод зарчихаад суух байхыг харах цаг ойрхон байна шүү

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 09/

    Tүшээт Ханы МАН Монголд сайн юм авчрахгүй байхаа.Түүх байна.

    1
    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 09/

    60 тэрбумаа босгох гээд завгүй байна ш дээ арай ч дээ ,ингэж ард түмнийг сонгуулийн маргаашнаас нохой мэт дорд үздэг шүү дээ МАН .

    2
    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 08/

    Эхлээд амьдралаа гэдэгт бүх учир байгаа юм.Хот тойрсон хэдэн хужаа цустай аймгийнхан МАН гэдэг бүүр эмгэнэлтэй юм байна.

    1
    Хариулах
  • Батаа / 2016 08 сар 08/

    Ямар нэгэн нам хүмүүс амьдралаа цаашлаад намаа улсаа сайжируулах л гэж сонгуульд ордоггүй гэж үү

    Хариулах
  • Монгол 21 аймагтай. / 2016 08 сар 07/

    Яагаад МАН-н удирдлага хот тойрсон хэдэн аймгуудын хужаа тангадууд байгаа гэж бодож байна? Намын дарга Энхболд Төв, Ерөнхий сайд Сэлэнгэ,Намын нарийн бичэг яруу найрагч Архангай, Нийслэлийн засаг дарга бас Төв. Энэ нам Монголын нам уу,эсвэл Түшээт Хан,Шавь тавын нам уу?

    1
    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 06/

    Жаран тэр бумыг сүндэрлүүлэн босгох эрхэм зорилгоо орон даяар тунхаглан зарлаж ,ялсан намын сүрийг үзүүлэн энэ ажилд тавигдсан СУНДУЙЖАДАМБА-ыг хэрэвээ өөрчилдөг юм бол маргааш өглөөний нь нар СОНГИНО хайрханы араар мандаж гарах биздээ.

    1
    Хариулах
  • HIt Buh-n suns / 2016 08 сар 06/

    MAN-n rrguunuudiig AN-n teneg uheeriin malnuudtai ni hamt hargislaliin mahnii mashinaar mashindaj ustgah tsag irj asui

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 06/

    Албан тушаалаас нь чөлөөлөөд ч нэмэргүй дээ муу нэрийг хусавч арилахгүй гэдэг угаасаа мөнгөтэй нь албан тушаалд тоиилогдоод л бгаа юм биш үү МАН 60 тэр бум нэртэй болчихлоо л доо

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 05/

    Уяачид, газрын наймаачид төрд гарах цаг үе нь болжээ гэж үзэх хэрэгтэй.

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 05/

    hun zugeer ajliig ni hiilgeechee

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 05/

    AN booj uheh ni ee.uursduu yamar blaa

    Хариулах
  • irge / 2016 08 сар 04/

    Pizda gej ene MAN

    Хариулах